Жүжиглэж амьдрах үнэхээр хэцүү юм

Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт та бүхэнд энэ захиа хүрч буй мөчийн мэндийг хүргэе. Би 37 настай, 2 хүүхэдтэй. Нөхөр минь надтай харьцахаа болиод бас тусдаа унтдаг болоод 4 дэх жилээ болж байгаа. Хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал болж байгаа ч тэднийгээ элэг бүтэн өсгөх юмсан гэж хичээж байгаа.

Гэхдээ заримдаа ингэж жүжигчин болж амьдрах үнэхээр хэцүү юм. Хэзээ хүртэл өөрийгөө тэсэхээ сайн мэдэхгүй л байна. Нэгэнт хөрсөн хүний сэтгэлийг харсаар байгаад сүүлдээ би ч гэсэн адилхан болж байна. Ямар нэгэн гаргалгаа байдаг л байх даа. Надад зөвлөгөө өгвөл их баярланаа. Ойлгоорой та бүхэн минь…

3 Comments

  1. МЯНГАНЗАГАС says:

    Танай нөхөр чинь анх сайхан байсан шигээ байж чадахгүй ч ядаж 2 хүүхэддээ нүдэнд нь аав ээж 2 нь нэг гэрт харагдаад байж байя, ядаж хүүхдүүдээ ухаан ортол нь ахиад жааахан томортол нь салахгүй байя л гэж бодсон байх, анх та 2 юунаас болж хөндийрсийн? Тэр шалтгаан чинь одоо болтол арилаагүй байгаан, мөнгө хадмууд секс ахуй юу байдын эсвэл чи ажил ажил гэж шаагаад ийшээ тийшээ байн байн хоногоор алга болоод байдымуу хэхэ ямартай ч сайхан байсан үе шиг ээ хэдэн сар нүдээ аниад сайхан аашлаад гоё зан гаргаад гоё хандаад үзэхгүй юу, нөхөр чинь эхэндээ гайхна дараа нь итгэж ядна сүүлрүүгээ чи ийм байвал юу гэж би тийм байхавдээ гээд юм бодох л байхдаа. Тэгээд бодохгүй бол найдваргүйдээ чиний талаарх бодол эргэлтгүй л гэсэн үг. Ар гэр мэр чинь амьдралд чинь нөлөөлөөд оролцоод байдын биш биздээ? Бас баахан бүткү дүү нартай хүн хэцүү гэж сонсож л байсын байна, энэнтэй бүткүээ сда гээл ярьж байдын, яджытал нөгөөдүүлээ нөхөр хүүхдүүдийнхээ урдуур оруулчина, зааза асуух юм байвал асуугаарай, гол нь анх яагаад хөндийрциймбдээ тэр мэрийгээ бичээгүй байна үд

  2. Single zaluu says:

    Сайн байна уу 30 тай ганц бие залуу байнаа. Нэг хүүхэдтэй ажил төрөл, үр хүүхдээ гэж явсаар байгаад бэлгийн амьдрал маань бүр хаягдчихлаа. Зөв төрхтөй, хэвийн жинтэй гүзээгүй. Эр бэлгийн даавар Testosterone дааврын шинжилгээ өгсөн их сайн гарсан. Биеэ үнэлэгч авах үнэхээр сонирхол алгаа.
    Секс хамтрагч болох 25-45 насны Цэвэрхэн соёлтой бүсгүйтэй танилцах хүсэлтэй байна. Одоохондоо дахиад гэр бүл зохиох хүсэлгүй байгаа. Хэн хэнийхээ амьдралд орохгүй харилцан биесээ хүндэлсэн харилцааг хүсч байна.
    Хэрэв сонирховол batkabtnm@gmail.com ruu bichne uu?

  3. Залуу says:

    Ийм удаан тусдаа унтаж, харьцахгүй байгаа бол цаашид улам л хэцүү болно. Энэ бүхнийг харж өсч байгаа хүүхдүүд нь буруу үлгэр дурайлал болно доо. Гэр бүлийн зөвлөгөө өгдөг мэргэжлийн хүнд хандсан дээр байхаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.