Нойтон байх нь таашаал биш – Бэлэн байдлын илрэл

Секс гэдэг бол зөвхөн физик үйлдэл биш. Энэ бол харилцан итгэлцэл, ойлголцол, мэдрэмжийн нэгдэл. Гэтэл бидний дунд нэг буруу ойлголт түгээмэл тархсан байдаг — эмэгтэй хүн хангалттай “нойтон” байвал таашаал авч байна гэж боддог. Харин үнэн хэрэгтээ энэ нь яг үнэндээ сексийн бэлэн байдлын илрэл болохоос биш, дур ханалтын баталгаа биш юм.

Эмэгтэй хүний чийгшил гэж юу вэ?

Эмэгтэй хүний бэлгийн сэрэл өдөөгдөж эхлэх үед үтрээ аяндаа чийгшдэг. Энэ бол бие организмын байгалийн хариу урвал. Гэхдээ зарим үед эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд бэлэн биш, эсвэл хангалттай урьдчилсан таашаал аваагүй байхад ч секс эхэлдэг тохиолдол бий. Энэ нь хуурайшилт үүсгэж, үрэлт ихэсгэж, сексийг таагүй, өвдөлттэй болгож хувиргадаг.

Лубрикант хэрэглэх нь ичгэвтэр биш – харин ухаалаг сонголт

Та сексийн харилцаандаа лубрикант хэрэглэдэг үү? Хэрэв үгүй бол яг одооноос туршаад үзээрэй. Ялангуяа бэлгэвч хэрэглэдэг бол, усан суурьтай лубрикант хамгийн зөв сонголт. Энэ нь:

  • Үрэлт багасгаж
  • Таашаал нэмэгдүүлж
  • Хосуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

Лубрикантыг ашиглах нь эрэгтэй эсвэл эмэгтэй хүний “бэлэн бус”-ыг илтгэж байгаа хэрэг биш, харин тухайн харилцаанд хайр халамж, анхаарал хандуулж байна гэсэн дохио юм.

Та хостойгоо энэ талаар ярилцаж үзсэн үү?

Ичимхий зан, ил тод ярилцаж чадахгүй байх нь биднийг тухайн асуудлыг үл тоомсорлоход хүргэдэг. Хэрэв сексийн үед таагүй мэдрэмж, хуурайшилт байнга мэдрэгддэг бол энэ талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй.

Секс – зүгээр л хэн нэгнийг жаргалтай болгох биш, харин хоёр биений тэгш эрхт харилцан мэдрэмж юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.