Сайн сууцгааж байв уу эрчүүд ээ?

Монголын ахмад дунд үеийн бүх эрчүүддээ энэ өдрийн мэндийг айлтгая. Өргөн Сибирээс төрсөн Монголдоо би ирлээ. Юe ч гэмээр юм дээ. СЮРЬПРИЗ БИ ИРЛЭЭ. Ээжтэйгээ золголоо, эхнэрээ танилцууллаа, үр хүүхдүүдтэйгээ уулзлаа. Том хүү минь удахгүй аав болох нь. Харин бага хүү цэргийн албаа хаагаад ирж. Аав нь мөн ч бахархаж байна хүүхдүүдээрээ.

Чингэс хааны музейг үзлээ. Сэтгэгдэл төрж байна аа. Сайхан музей болж. Харин Монголчуудын амьдрал ямар баргар байна аа. 76 гэж хараадаг байсан бол одоо 126 гэж хараадаг болж. Улаанбаатарт цаг болзож болохгүй юм байна. Түгжрэл гэж гамшиг. Юмны үнэ гэж тэнгэрийн хаяа болжээ. Гүйцэхээсээ бараг өнгөрсөн юм бишүү. Би Улаанбаатарын унаган хүн. Азийн цагаан дагина байхад нь мэндэлсэн юм. Одоо таних юм алга. Хог улам л их болж. Хүмүүс нь улам л бухимдуу болж. Фейс ухдаг залуучууд, тэтгэвэр хүлээсэн хөгшчүүд. Ажил хийдэг хүн байгаа юм уу?

Хөдөөнөөс залуучууд цуглаад л байна. Тэд ажил хийх гэж ирдэггүй юм байна. Харин гадагшаа явах гэж ирдэг юм байна. Явж чадсан нь цөөхөн, горьдож үлддэг нь олон. Одоо миний хийх гол ажил юу гэхээр надтай холбогдож чадсан эрчүүдээ авч явах. Мэдээж бүгдийг нь шууд одоо биш. Би ганцаар 20 гаран хүнийг шууд амьдрах газар ажлаар хангаж амжихгүй. Хагасыг нь авч яваад тэд маань хөлөө олоод үлдсэн андууддаа тусалж амьдралыг нь шинээр эхлүүлнэ. Эд маань дахиж алдахгүй. Яагаад гэвэл алдаад үзчихсэн. Одоо жаргал гэж юу байдгийг үзнэ. Бас үзүүлнэ.

Нэг муу лангуу түрээслэдэг дэлгүүр хүртэл 40-өөс доош насны харуул авна гээд харуулаа халдаг байна шдээ. Юу вэ харин. Бид одоо л жинхэнэ
машинддаг насан дээрээ байна. Амьдрал 40 наснаас эхэлнэ. Манай үеийхэн зөв зам дээрээ зогсох л юм бол амьдрал цэцэглэж аз жаргалаас зуулч
авна. Цаашид би ганцаар бичихгүй харин бид бичнэ. Жинхэнэ эрчүүд яаж амьдарч чаддагаа харуулна. Энэ удаа гарын арван хуруунд арай хүрэхгүй
эрчүүд замд гарна. Цаашид улам олуулаа тэлж Орос эхнэрээр биеэ жаргааж, тэдний хайраар сэтгэлээ жаргааж, ханийн халамжаар амьдралаа жаргаана. Бид тийм эрхтэй.

Хараалын тоохгүй, хэрүүлийг хиихгүй, магтаалыг алдахгүй. Түр бака…

3 Comments

  1. Би says:

    Сайн байна уу?Таньтай уулзаж арай амжсангүй.Би 51 настай.Таньд итгэж байна.Таньтай уулзах өдрийг хүлээж байна.Итгэлийг тань алдахгүй

  2. Man says:

    Хүний наймаачин лалар

  3. Эр хүн says:

    Өмхий архичин орос руугаа тонил төгцөг минь, битгий наашаа юм бичээд лалартаад бай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.