Секс хийгээгүй удсан эмэгтэйд илрэх шинж болон бэлгийн дур хүсэл буурах хэд хэдэн шалтгааны тухай танилцуулъя.
Өөрийгөө дутуу үнэлэх
Хэрвээ та секс хийлгүй удсан бол таны өөрийгөө үнэлэх үнэлгээ тань ихээхэн буурч болох юм. Тэр тусмаа та саяхан болтол тогтмол бэлгийн харьцаанд орж байсан бол… Бэлгийн ажил хийлгүй удах нь өөрийнхөө тухайд эргэлзэж тээнэгэлзсэн бодолтой болгох ба өөрийгөө хүн татах чадваргүй, гоё сайхан биш гэж бодоход хүргэдэг байна.
Ой тогтоолт муудах
Сексгүй удах нь таны ой тогтоолтонд нөлөөлж, ямар нэг зүйлийг тогтоох чадвар тань саарч болох юм. Бэлгийн ажил хийлгүй удах нь зөвхөн энэ тухай бодоход хүргэж бусад бодлыг аажмаар тархинаас шахдаг. Үр дүнд нь та аливаа бусад зүйл дээр анхаарал хандуулах магадлал тань багасна.
Нойронд муудах
Бэлгийн ажлын дараа хүн хурдан унтдагийг судалгаа харуулдаг. Нойр хулжих нь бэлгийн дур хүсэлд муугаар нөлөөлж болох юм. Хамгийн хачирхалтай нь таны секс мөрөөдөх хүсэл тань таныг сексэд бага сонирхолтой болгож болох нь.
Үргэлж өвдөх
Бэлгийн ажил хийлгүй удах нь аливаа нэг өвчин тусах, байнга өвдөх эх үүсвэр болдог гэсэн хачирхалтай боловч үнэн үг бий. Шалтгаан нь үнэндээ нойр хулжихтай холбоотой бөгөөд муу унтах тусам таны дархлаа сулардаг билээ. Мөн судалгаагаар бэлгийн ажил тогтмол хийдэг хүмүүс илүү урт насалдаг гэж тогтоосон байна.
Эм тариа
Зарим нэг эм тариа бэлгийн дур хүслийг бууруулж болно.
Хүнтэй харилцах нь багасах
Сексгүй удах нь таныг хүнтэй харьцах дургүй болгож болох бөгөөд та ганцаараа баймаар болно.
Жин нэмэгдэх
Энэ нь хүн болгонд хамаатай биш боловч бэлгийн ажил хийлгүй удах нь таны жин нэмэгдэх нэг нөхцөл болж болно. Хүн сексийн үеэр дунджаар 100 калори шатаах ба энэ нь их биш санагдавч яваандаа тийм биш гэдэг нь мэдэгддэг.
Хөгшрөх
Бэлгийн ажил хийлгүй удах нь стресст ороход хүргэх бөгөөд стресс нь цагаасаа өмнө хөгшрөхөд хүргэнэ. Мөн нас ахих тусам таны бэлгийн дур хүсэл буурах билээ
1 Comment
хааяадаа уулзаж байх бүсгүйг хайж байна. холбогдоорой.
baagii.great@gmail.com