Орчин цагийн харилцаа улам олон хэлбэртэй, улам олон төрлийн ойлголтуудтай болжээ. Ганц бие хүмүүсийн дунд “сексйн хамтрагч” гэдэг ойлголт түгээмэл болсоны нэгэн адил гэр бүлтэй эсвэл тогтсон харилцаатай хүмүүсийн дунд “нууц амраг” гэдэг ойлголт ч байсаар л байна. Гэхдээ эдгээр хоёр ойлголт хоорондоо ижил биш, маш чухал ялгаануудтай.
Сексийн хамтрагч гэж хэн бэ?
Сексийн хамтрагч гэдэг нь хоёр хүний хооронд зөвхөн бие махбодийн харьцаа байгаа ч, тэдний хооронд сэтгэл хөдлөл, гүн гүнзгий холбоо байхгүй тохиолдлыг хэлнэ. Ийм харилцаа нь:
Хоёр тал хоёулаа ганц бие байх нь элбэг бөгөөд хэн хэнийхээ амьдралд гүн оролцдоггүй, шаардлага тавьдаггүй. Энэ харилцаа сексийн хэрэгцээгээ хангах, стресстэй үед тайвшрах, хэн нэгэнтэй ойр байхын тулд үүсдэг ч, хайр дурлалтай хутгалдахгүй байхыг илүүд үздэг.
Нууц амраг гэж хэн бэ?
Нууц амраг гэдэг ойлголт арай өөр. Энэ нь ихэнхдээ нэг нь эсвэл хоёулаа тогтсон харилцаатай, гэр бүлтэй үед үүсдэг. Тэдний хооронд:
Нууц амрагтай байх гэдэг нь тухайн хүний ёс суртахуун, үнэнч байдал, хариуцлагатай байдалтай шууд холбоотой. Энэ нь зөвхөн бие махбодийн харилцаа бус, олон тохиолдолд хайр дурлал, дутуу гачуу сэтгэлзүйн нөхцөл байдлаас үүдэлтэй байдаг.
Яагаад энэ ялгааг ойлгох хэрэгтэй вэ?
Харилцаа бол хоёр хүний тохиролцоо, итгэлцэл дээр тогтдог. Та хэнтэй, яаж харилцаж байгаагаа мэддэг байх нь өөрийгөө болон бусдыг хүндэлж буй нэг хэлбэр. Сексийн хамтрагчтай байна гэдэг нь муу зүйл биш, гэхдээ ил тод байдал, хүндлэл, тохиролцоо байх ёстой. Харин нууц амрагтай байх нь бусдын сэтгэл зүрхэнд шарх үлдээж мэдэх, амьдралд сөрөг үр дагавар авчрах магадлалтай.