Эмэгтэй хүний тэсвэр хэзээ дуусдаг юм бол?

Нөхөр бид 2 хамт амьдраад 5 жил болж байгаа одоо 2 дахь хүүхдээ хүлээж байгаа гэх үү дээ. Эхэндээ намайг эрхлүүлдэг үнсдэг тэвэрдэг л байлаа. Сүүлийн үед ер нь жоохон таарамж муутай болоод ажлаас тараад орж ирэхэд эс мэдсэн байдалтай утсаа үзээд л бэлгийн харьцаанд орох нь
багасаад ирэхээр тэгдэг юм уу мэдэхгүй нүцгэн зургаа оруулдаг охидуудыг байнга дагана порно үзэж саадаг болсон.

Энэ болгоныг би мэддэг ч өөрт нь хэлж чадахгүй шөнө болгон орондоо уйлж их зүйл бодож нойргүй хонодог болсон. Энэ болгонд нь их гомддог эмзэг болдог юм байна лээ. Жирэмсэн байлаа гээд би олон ааш гаргаад ингэ тэг гээгүй амьдралдаа жоохон ч болов нэмэр больё гээд л ядарч байсан ч ядраагүй юм шиг хичээж байхад яаж ингэж хандаж чаддаг юм болоо? Бүр урам хугараад гомдоод сүүлдээ салах тухай ч боддог боллоо яг яавал дээр вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.