Эрчүүдийн бэлгийн чадавх, дур хүсэлд хоол хүнс хэрхэн нөлөөлдөг вэ? Сексийн амьдралд тустай, сөрөг нөлөөтэй хүнсүүдийн талаар эндээс уншаарай.

Сексийн чадавхад хоол хүнс ямар хамаатай вэ?
Хоол хүнс бол таны бэлгийн эрүүл мэндийн үндэс суурь. Тестостерон дааврын түвшин, цусны эргэлт, биеийн энерги бүгд таны идэж байгаа зүйлээс хамаардаг. Эрчүүдийн сексийн амьдралд сайнаар нөлөөлөх хүнс байхад мөн сөрөг нөлөөтэй зүйлс ч бий. Тиймээс доорх жагсаалтыг анхааралтай уншаарай.
Сексийн амьдралд эерэгээр нөлөөлдөг 6 хүнс
- Авокадо
Эрүүл өөх тосоор баялаг авокадо нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулна. Энэ нь шодойнд очих цусны урсгалыг нэмэгдүүлж, бэлгийн чадавхыг өсгөнө.
- Хушга, бүйлс, чиа үр
Эдгээр самар, үрнүүд нь омега-3 өөх тос болон магни, цайр агуулдаг. Эдгээр нь тестостерон дааврын ялгарлыг дэмждэг.
- Өндөг
В бүлгийн амин дэм ихтэй өндөг нь стресс бууруулж, дааврын тэнцвэрийг хадгална. Мөн уураг ихтэй учир биеийн хүч чадалд нэмэр болно.
- Хар шоколад
Жинхэнэ хар шоколад нь флавоноид гэх антиоксидантаар баялаг. Энэ нь судасны уян хатан байдал, цусны эргэлтийг дэмжиж, сэрэл мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
- Далайн бүтээгдэхүүн
Ялангуяа сам хорхой, хясаа зэрэг нь цайраар баялаг бөгөөд энэ нь бэлгийн дур хүсэл болон дааврын түвшинд шууд нөлөөлдөг.
- Ногоон навчит хүнс
Бууцай, байцаа зэрэг хүнс цус шингэлж, шодойн цусан хангамжийг сайжруулдаг.
Сексийн амьдралд сөргөөр нөлөөлдөг 5 хүнс
- Хэт их чихэрлэг зүйлс
Сахарын хэрэглээ дааврын тогтворгүй байдал, жин нэмэлтэд хүргэж, тестостероны түвшинг бууруулах эрсдэлтэй.
- Өөх тос ихтэй, шарсан хоол
Шарсан, боловсруулсан өөх тос нь судас бөглөрүүлж, цусны эргэлт муутгаж, бэлгийн чадавхыг сулруулдаг.
- Архи, согтууруулах ундаа
Түр зуур дур хүслийг нэмэх ч, удаан хугацаанд хэрэглэвэл тестостероныг бууруулж, бэлгийн сулралд хүргэх магадлалтай.
- Боловсруулсан мах (hotdog, хиам гэх мэт)
Эдгээрт агуулагддаг нитрит, натри нь эр бэлгийн дааврын түвшинд сөргөөр нөлөөлж болзошгүй.
- Түргэн хоол
Хоол тэжээлийн үнэгүй, өөх тос, натри ихтэй хоол нь эрүүл мэнд болон бэлгийн амьдралд сөрөг.
Дүгнэлт
Сексийн амьдралд эрч хүчтэй, дур ханамжтай байхын тулд идэж ууж буй зүйлдээ анхаарах хэрэгтэй. Та өдөр тутмын хоолны цэсэндээ дээрх эерэг хүнсийг нэмснээр бэлгийн чадавхаа дэмжихийн зэрэгцээ эрүүл амьдралыг дагана.