Ажилд шинээр гайгүй охин ороод ирэхээр лалруудыг жэээнкэн хөдөлгөөнд оруулдаг даа. Ганц гайгүй охин хэдэн бөбөчин шиг гаруудыг 7-хон хоногийн дотор Серёжа болгодог. Бүгд өнгө ороо шаагаад, үс мүсээ засуулаа шаагаад, шинэ хувцас аваа шаагаад, ус мус түрхдэг болоо шаагаад, нөгөө охины байгаа газарт баахан гарууд цуглаа шаагаад, орой ажил тарахыг нь хүлээж байгаад яг гарахад нь худлаа зэрэг ажил нь дууссан царайлж гараад, чи хаашаа явах юм гэхэд нь өөрийнх нь явах зүгээс таг эсрэг зүг хэлэхэд, өө би тийшээ явна, дөхөөд буучих аая.
Бараг “Single’s Inferno” болоод байгаа юм уу хаашаа юм. Авгай, хүүхэдтэй гарууд бас тэр өрсөлдөөн дунд цохиж явдаг. Захирал гуай хүртэл оролцчихсон тууж явна. Доогуур байгаа нинжанууд шиг шууд хандарч болохгүй. Бас нэг байгууллага толгойлж яваа мануухай юм болохоор нэр хүндэд халтай. Худ ажлаар шалтаглаж, өрөөндөө байн байн дуудна. Сүүлдээ бүүр асуух юм нь дуусаад, манай хөөрхөнөөг дуудаж оруулж ирснээ шоргоолжны бөгсөнд кисалдаа байдаг уу гэж асуух нь холгүй. Аз нь таарвал ганц хатгачих гээд л айн…
Хамгийн гоё нь манай хөөрхөн охин 2 сар болоод ажлаасаа гараашаа. Пүү гал гал! Нөгөө хэд маань буцаад сапи шаана даа хөөрхий. Нүдэн дээр уруудна. Манай хэд худлаа юу ч болоогүй юм шиг царай гаргаж байгаа ч гэсэн цаана аа л нэг сүр сүлдгүй болдог доо. Захирал махирал нь гадаад яваа шаассс.
Хүүхнүүд ч ялгаагүй ээ. Гайгүй залуу ороод ирэхээр Цэрэнболд шиг нүүгэлтэж хүнгэнэж байснаа мисс Номин-Эрдэнэ шиг хэл муутай болно. Ажлынхаа өрөөнд жижиг шүүгээ өлгөх гээд цохилттой дриллээр нүх мүх асуудалгүй гаргачихдаг хүн чинь нөгөөхийг орж ирснээс хойш ус буцалгагчтай ус дийлэхээ больж нтр. Үзүүлбэрүүд нь гайхшруулна. Манай муу Ганга л хөөрхий байгаагаараа аашдын биш үү? Эсрэг хүйстний татах хүч дэлхийн татах хүчнээс илүү хүчирхэг билээ!
1 Comment
Art of flirting