Сайн байна уу? Би бээр 40 дөхөж яваа гэр бүлтэй 1 энгийн л залуу. Эхнэр бид 2н хувьд сексийн нийцэл асуудалгүй гэж боддог. Миний хувьд сексийн тал сүүлийн 3 жилийн турш жаахан дутмагшилтай байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид дараагийн хүүхдээ 1-2 жилийн дараа төлөвлөж байгаа тул жирэмслэхгүйн тулд сарын тэмдэгийн хоногийг зөрүүлж сардаа 7-10 хоногт л багтаан ойртох боломж гардаг.
Үлдсэн хугацаанд зүгээр л тэвчдэг, тусдаа унтдаг. Спираль тавиулья гэхээр эхнэрийн зүгээс би биедээ ямар 1 гадны юм хум суулгахгүй гээд зөвшөөрдгүй, бэлгэвч хэрэглэхэд бид 2-лаа тухгүй мэдрэмж авдаг болохоор хэрэглэдэггүй.
Миний хувьд гэр бүлээс гадуурх харилцааг огт хүлээн зөвшөөрдөггүй, ханьдаа үнэнч хүн. Гэвч би түүнийхээ сарын тэмдэгийн мөчлөгийн хоногийн хугацаанд зарим үед олон хоног сексгүй байж тэвчихгүй гар хангалга хийчихдэг. Энийгээ би эхнэрээ хуурч байгаа юм шиг дотроо үргэлж боддог. Миний эхнэрийн хувьд хурц ширүүн зантай, би зөөлөн тайван талын хүн болохоор түүнийгээ л юу гэхийг хүлээдэг. Сүүлийн үед нууцаар порно үзэж гар хангалга хийдэг ч болж байна.
Бас 1 асуудал нь эхнэрийн минь үе мөч, зүрх өвддөг бас элэг өөхлөлттэй тул эмчид үзүүлээд 2-3 удаа эмч нар түүнийг тур, таргалалт чинь их байна гэж хэлж бсан. /өндөр 162см, жин 85кг/ Би тойруугаар болон аргадаж олон хэлж байсан ч шууд л уурладаг. Өөрийнх нь ээж ч гэсэн тур гэж хэлэхээр шууд л уурладаг. Эмчид үзүүлснийх нь дараа одоо миний хань эрүүл л бол гээд хамгийн үнэтэй фитнест багш хөлсөл гээд 6 сарынх нь мөнгийг өглөө, кето хоол идэж болох юм байна катерингээр авч өгье гэлээ чадахгүй гээд л уурлана. Ажлын 5 өдөр хүүхэд, гэр, хоол гээд бүгдийг би ажлынхаа хажуугаар зохицуулчихдаг.
Эхнэр маань өглөө ажилдаа гараад орой стресстэй хүн орж ирээд орондоо шууд ордог, өглөө ороо ч хураадаггүй. Одоо сүүлийн үед хоорондоо дугарахаа ч байлаа. Уржигдар орой орондоо орчоод эгчтэйгээ утсаар хэрэлдээд гар утсаа хана руу савахын. Яамаар ч юм дээ…
3 Comments
Үгээр нь байгаад байхаар даварчихсан эхнэрүүд бх юмаа. Тарган хүүхнүүд муухай штээ. Тэгээд ууртай бол бүр юү гэхэв дээ. Эхний комeнт зөв зүйл хэлжээ. Сарын тэмдгийн мөчлөгт тааруулна гэвэл тун цөөн хоног аюулгүй штээ. Сekcээр дутна2
Цохио нь багадахаар хүүхнүүдийн ааш адсага шиг болох нь ойлгомжтой шд. Авгайгаа өдөр бүр шаагаач. Заавал дотор нь тавих албагүй. Тэнэг хог энд бичээд сууж байхаар эхнэрээ сайн тавиулж бай
Ааш зан гэж авах юумгүй галзуу хүүхэн байна.