Сайн байцгаана уу? Би юм асуух гэсэн юм аа. Би Одоо 20 хүрэх гэж байгаа. Амьдралдаа хүнтэй унтаж хэвтэж үзэх нь байтугай нэг ч хүнтэй үерхэж найзалж үзээгүй. Эргэн тойрны хүмүүст хэлэхээр аймаар гайхдаг. Найзууд маань бүгдээрээ найз залуутай. Чи хэзээ найз залуутай болох юм бэ? Ядаж хүнтэй унтаж үзээч гоё шдээ гээд байнга хэлдэг.
Ер нь бол би ч бас найзууд шигээ үерхэж найзалж үзмээр байдаг ч хаанаас нөгөө хүнээ яаж олж авдгийг нь ойлгодоггүй ээ яах уу? Найзуудаасаа асуухаар мэдэхгүй, зүгээр байж байхад өөрсдөө гараад ирдэг гээд байгаа байхгүй юу. Эргэн тойрны хүмүүс дандаа л ”Ийм хөөрхөн, жижигхэн, янзага шиг охиныг ямар азтай нь авж суух бол” гээд байнга л хэлдэг юм. Тийм байхад яагаад аваад суучих хэн ч байхгүй байгаа юм болоо? Найз нар шигээ зүгээр байж байхад тэр хүн нь гараад ирнэ гэж байх уу? Ер нь над шиг хүн байна уу?
2 Comments
янзага шиг сайхан амьтаныг эрчүүд найрахгүй байна гэж баймааргүй юм. эсвэл эр тоохоор биш юм биш юм болов уу?
Удахгүй хөгшин, залуу, мөнгөтэй, мөнгөгүй гээд янз бүрээрээ гүйлдээд ирнэ. Ухаантай сонгоорой.