40+ бол тэгээд л амьдрал нэгэн хэвийн болоод шувтарчихаж байгаа юм уу?

Салаад нэлээн хэдэм жил өнгөрч, амьдралд бие даасан дутуу зүйл юу ч байхгүй, 2 идэхгүй хоосон хонохгүй, идэх хоолньхоо төлөө өдрийн талас илүүг суугаа ажил хийж, гэртээ харьж ажилдаа очих гэж 4-5 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг дундаж наснь эмэгтэй байна. Кекс хамтрагч байдаг, сар улиралдаа хальт уулзсан болдог биенийхээ хэрэгцээгээ хангах гэж. Тэрүүхэн үедээ л биений цангаагаа тайлсан болохоос ярилцах, сэтгэлээ нээх, хайрлаж энхрийлэх мэдрэмжийг мэдрэлгүй удаж байна.

Сүүлдээ энэ харилцанаас залхаад уулзмааргүй байдаг элдэв өвчин ширээд ирдэггүй болохоор хэрэгцээгээ хангах гэж уулздаг, хэзээ ч больж болно, суухгүй амьдрахгүй, жирмээ болохгүй гэдгээ ч аль эрт ойлгуулсан илүүг хүсдэггүй хэн хэн нь. Өдөр бүрийн хэвийн амьдрал байнга давтагддаг энэ нэгэн хэвийн байдлаасаа залхаад байх юм. Хайр дурлал хүслээ ч хаана ч байгаа юм бүү мэд, тийм яадгаа алдсан царай зүс муутай биш, цэвэрхэн аятайхан л эмэгтэй гэхдээ л миний ойр тойронд эрэгтэй хүн ховор, ажил гэр гээд хүнтэй бараг уулзалдаж явах зав гардаггүй, орой ядарсан амьтан хариад л хоол унд идсэн болоод амархаа л боддог. Яаж энэ нэгэн хэвийн амьдралын тойргоос гарч сэтгэлийн хэрэгцээгээ хангах өөрийг мин ойлгож хайрлаж дурлах хүнээ олох вэ?

40+ бол тэгээд л амьдрал нэгэн хэвийн болоод шувтарчихаж байгаа юм уу? Заримдаа өөртөө гутраад байх юм, бүх ачааг ганцаараа үүрэхээс, бүх асуудлаа ганцаараа шийдэхээс шантрах гээд байх юм. Хажууд мин хань болоод дэмжээд дэмжүүлээд аз жаргалаар бялхаад байж байх сэтгэлийн хэрэгцээг мин хангах эр хүнийг хаанаас яаж олох вэ? Архи тамхинд дургүй болохоор бар сав чанга дуу шимээтэй газар орох дургүй. Орой үдэш явах гэхээр өглөө эрт ажилтай гээд эртхэн амархаа боддог сонин хоцрогдсон хүн байна доо. Энэ янзаараа ганцаараа өтөлж хөгшрөхөөс айж байна…

2 Comments

  1. zochin says:

    artur_3108@mail.ru hayagaar holbogdooroi ….adilhan humuus um bna

  2. Bataa says:

    Хааяа нойроо хугаслаад эсвэл амралтын өдөрөөр хүмүүстэй уулзаж цагийг өнгөрөө. Маргаашын ажилаа бодолгүй өнөөдрийн сэтгэлийн зугаагаа нэг тавиад үздээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.