Аймшигтай өдрүүдийн сэтгэл зүй рүүгээ бага багаар буцаад байна

Бүгдэд нь оройн мэнд. Би 37 настай, гэнэтийн ослоор нөхрөө алдаад 9 жил болж байна. Тулгараад байгаа нэгэн асуудал байна, ийм зүйл тохиолдож байсан хүмүүс байвал зөвлөөд өгөөч?

Эхний хэдэн жил хүүхдүүдээ өсгөх гээд хүнтэй харилцаанд ороогүй удсан, сэтгэл санаа тогтворжоод энэ олон жилийн хугацаанд ганц нэг хүнтэй цөөхөн харилцаанд орвоо, гэтэл нөхрөөс таашаал авч байсан шигээ мэдрэхгүй байгаад байсан. Үүнээс болоод эрэгтэй хүнээс зайгаа барьж аль болох өөрөөсөө түлхэх хандлагатай болоод байгаа.

Ингэж явах тусам талийгаач болоод 10 жил болох гэж байгаа нөхрийгөө өдөр бүр улам л илүү санаж, ганцаардаж нас барсных нь дараах аймшигтай тэр өдрүүдийн сэтгэл зүйрүүгээ бага багаар буцаж байгаагаа мэдрээд маш хэцүү байгаад байна. Хэвийн байдалд орох гэж маш их хичээсэн юмсан…

2 Comments

  1. erka says:

    nadtai uulzaad uz, uur baij magad nas 37 gumpforest921@gmail.com

  2. Men says:

    Сэтгэл зүйчээс зөвөлгөө аваарай
    Мэдээж тус болно шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.