Нэг солонгос нэвтрүүлэг байдаг даа тэр нэвтрүүлэг шиг эхнэр нөхрийн хоёр талаас бичье гэж бодлоо. Суугаад 2 жил болж байгаа 2 талаасаа. Эхнэр 2 нөхөр 1 хүүхэдтэй нийлсэн. Хүүхдүүддээ хоёр талаасаа сайн ханддаг. Хуримаа өнгөрсөн намар хийсэн.
Эмэгтэй: Ганц бие байхад нь залуус бичдэг байсан нэг гэрт ороод тийм юм сонирхохоо больсон. Огцом ууртай, үглээ биш уурлаад орилоод хараагаад болчихдог. Санхүү илүү байр машин хэрэглээ эмэгтэйнх. Бас шаардлага их тавьдаг өөрөө өдөр тутамдаа хийдэггүй ч том хүнд ажил, машин, байрны засвар мэтээ хийдэг. Нөхрөө байнга голдог, хуучин нөхөртэйгөө байнга харьцуулж сэтгэл дундуур байдаг. Арчаагүй гэх мэт үл тоодог. Бас экстэйгээ харьцдаг. Эмэгтэйчүүдтэй амархан танилцдаг тал дээр нь гомдож хэрүүл хийдэг. Хөгжилтэй зантай яриасаг. Чалчаа талдаа. Цаашдаа амьдрахдаа эргэлзээтэй…
Эрэгтэй: Өөр эмэгтэйчүүд харах дургүй гэдэг ч экс рүүгээ үе үе бичсэн байдаг байсан одоо больсон. Эхнэрийнхээ машинаар ажлынхаа эмэгтэйг гэрт нь хүргэж өгдөг. Нийлснээсээ хойш хэд хэдэн хүмүүс рүү танилцах оролдлого хийсэн. Ер нь эмэгтэйчүүдэд эелдэг зантай. Эхнэр уурлахад тэвчээртэй дуугай даруу талдаа ч бүх үгэн дээр хэрүүлч үг сөрдөг зөрүүд. Огцом уургүй ч өөнтөгч шүүмжлэгч. Өдөр тутам гэрийн ажилдаа оролцоотой ч эрэгтэй хүний хийх ёстойгоо хийдэггүй. Лагераа янзлах гэх мэт. Цалингаа авдаг ч ихэнх нь хамт амьдархаас өмнөх өрөндөө явдаг. Хэлсэн амандаа хүрдэггүй хийнэ гэсэн зүйлээ хэрэгжүүлж чаддаггүй. Санхүү талдаа цаашдаа хичээж өрнөөсөө гарвал болгоно гэж боддог. Цаашдаа хамт амьдрах хүсэлтэй. Товчхон нь ийм байгаа юм. Яаж дүгнэх вэ? Аль нь шимэгч вэ? Аль алинаасаа цаг хугацаагаа бодоод больсон нь дээр үү?
6 Comments
hen hen ni ugaasaa bvtehgvin bishvv de
Анхны амьдрал хамгаас үнэ цэнэтэйг энэ эмэгтэйн бичсэнээс харж болно. Аль аль нь залуу зандан насандаа хамтдаа амьдралаа босгож байхгүйгээс байлгаж чадаж, хүүхэдтэйгээ хамтдаа өсөж хөгжин МӨНГӨ биш СЭТГЭЛ хардаг амьдрал байдаг.
Харин энэ хүүхэн шиг хоёр дахь амьдралаа зохиоход шууд л МӨНГӨ ярьсан хандлагыг нь харж болно. Өмнөх амьдралын өр шир, өөрөө санхүүгээ даадаг гээд л … шүүмж нь угаасаа хоёр дахь амьдралд МӨНГӨ л чухал байгаа байхгүй юу …
Тиймээс залуусаа энэ хүүхний нийтлэлийг ирээдүйгээ гэж бодож хүлээж аваарай.
ер нь анхны амьдрал л хамгийн үнэ цэнэтэй байдаг юмдөө. хүүхэдтэй хүнтэй ялангуяа сингл маамууд дэмий юм билээ.
Нөхрийн шүүмж : Чааваас залуу зандан насан дээрээ нөхөр нь амьдрал зохиогоод алдсан бололтой. Тийм байж илүү харж булуу долоох дуртай. Монгол эрчүүдийн хамгийн муу жишээний хэлбэр …
Зорилгодоо тууштай байж чаддагүй учраас өдий 30 гарчихаад ингээд хүүхнүүдэд шоолуулаад дээрэлхүүлж явж байгаа бололтой. Эхнэртээ хүндлэгдэж чадаагүй учраас өөр эмэгтэйгээс дутуугаа нөхдөг. Зүгээр сайхан салсан дээрээ өр ширээ дараад ажил төрөл дээрээ илүү цаг хугацаа зарцуулж өөрийнхөө ирээдүйг бүтээж чадаагүй нийтлэг эрэгтэйчүүдийн төрөл бололтой. Яах гэж хүнтэй суудаг байна даа гэж бодлоо
За өөрийн бодлоо өгсөн мэдээлэл дээр чинь тулгуурлаж өгье.
Эмэгтэй талын асуудал :
1. Санхүүгийн давуу тал дээрээ тулгуурлаж нөгөө залуудаа итгэл “ХАРИУЦЛАГА” хүлээлгэдэггүй. Тийм байдал нь тухайн эрэгтэй хүнийг амьдралын идэвхигүй, зорилгогүй байдалд оруулж тавьсан юм шиг санагдлаа.
2. Эмэгтэй тал нь нөхөртөө “ХҮНДЭТГЭЛ” үзүүлдэггүй. Энэ нь Монголд байдаг нийтлэг БИ төвтэй хүүхнүүдийн гаргадаг алдаа. Нэгэнт эр хүн гэдгээ мэдэрч чадаагүй нөхөр нь дутуугаа нөхөх гэж өөр эмэгтэй хүнтэй харилцдаг юм шиг санагдлаа.
3. Экстэйгээ харилцдаг нь өөртөө хэт итгэлгүй байгаа хүний үйлдэл л дээ, бас нөхрөө байнга мөшгөн харддаг байдал нь … өөрийгөө хэт хамгаалах, ирээдүйдээ итгэлгүй байгаа зэрэг нь …
ДҮГНЭЛТ : Зайлж үз чам шиг шалчигнасан хүүхэн бас нэг хүүхэд өөр эцгээс төрүүлээд хорвоогоор нэг хохирогчын дүрд орж тоглоод л явна. Өөрийгөө ч ойлгоогүй нэг эрэгтэйгээс салж сарнчихаад яах гэж дараагын амьдралыг эхлүүлдэг юм. Өөртөө тохирсон эрэгтэйгээ сонгоогүй гэдэг нь угын энэ бичвэрээс харагдаж байна. Хүнтэй нэг сууж алдчихаад дахиж сууж араас нь шалчиганаж байх юм.
Эрэгтэй нь шимэгч л байна даа.