Дээрээс нь нөхрөөсөө бас санаа зовоод байх юм

Сайн бaйна уу бүр яахаа мэдэхээ больчихоод та нараасаа зөвлөгөө авах гээд бичиж сууна. Аав ээж 2 минь ухаан орохоос л нийлж уудаг тэр болгонд хэрүүл зодоон ч их болно. Аав бараг л уух болгондоо ээжийг зоддог байсан.

Хүүхэд насныхаа жаргалтай сайхан мөчийг санах гэж хичээгээд ч санаж чаддаггүй юм. Ихэнхдээ л айсан түгшсэн ахыг хурдан ирээсэй гэж залбираад хамаг хутга шөвөг заазуур гээд иртэй үзүүртэй бүх юмаа л нуудаг байснаа санадаг. Одоо би тусдаа гарсан 30 арай хүрээгүй эмэгтэй дээрээ нэг ахтай. Аав ээж 2 салсан ч ээж дахиад л уугаад яваад байх юм аа.

Үнэтэй архины эмчилгээ хийлгэж өгөөд ч нэмэр алга. Уучихаараа хүнийг элдвээр хараана доромжилно. Төрсөн охиноо ач зээгээ хүртэл үхээч гэж хараадаг. Нэг уугаад явбал хамгийн багадаа 10 хоног ихдээ бүтэн сар гэртээ очихгүй хаагуур хоноод яваад байдгийг нь ч мэдэхгүй юм. Хүн хүний утаснаас залгаж мөнгө л нэхнэ. Гол нь ах маань надруу уурлаад байх юм. Ээжийг хажуудаа авсангүй гээд. Хажуудаа байлгахаар тогтохгүй гараад л явчихдаг. Эмэгтэй болохоор намайг их элэг барьдаг. Дээрээс нь нөхрөөсөө бас санаа зовоод байх юм. Яг яасан нь дээр вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.