Ийм байдалд эрүүгийн хэрэг үүсгэж болох болов уу?

Сайн байна уу. 38 настай. Одоо би 3 хүүхэдтэй. Нөхөр маш их архи уудаг. Эрүүл байдаг өдөр үнэхээр ховор. Одоо бол би шийдээд шүүхэд өгөхөөр шийдлээ. 2017 онд уг нь өгч байсан. Хэвтэрт ортлоо зодуулсан.

Гэвч тэр эвлэрүүлэн жуучлах төвөөс болж бид нийлсэн. Хүүхдээ би орхихгүй гэж хэлснээс бүх зүйл миний бодсноос өөр болсон. Яах ч аргагүй буцаад амьдарсан. Эхний хэдэн сар гайгүй байснаа буцаад дахиад л зодоод эхэлсэн. Ийм байдалд эрүүгийн хэрэг үүсгэж болох болов уу? Шүүхэд ямар шат дамжлагаар өгөх бэ? Мэддэг бол туслаач хүмүүсээ! Ийм амьдрал үзүүлж байгаа хүүхдүүдээ хамгийн их өрөвдөж байгаа. Заримдаа ч үхмээр санагдах боллоо!!!

5 Comments

  1. Битгий зохиол бичээд бай. Дээрэлхүүлж зодуулдаг монгол эмэгтэй хүн бараг л байхгүй дээ. Дуу зохиол яруу найрагт эх хүн эмэгтэй хүнийг магтаж, хуулиуд дээр жендер гээд эмэгтэй хүнийг шүргэх, бараг муухай харсан эрэгтэйг хүчирхийлэгч гээд хорих, торгох заалтуудтай байдаг. Харин эмэгтэй хүн эр нөхрөө үл хүндлэж, хайхрахгүй мөртлөө үг хэл амаар хангалттай доромжилдог бусуу. Эр хүн чинь эхийн өврөөс эхнэрийн өвөрт ордог хүүхэд гэсэн үг. Эр хүн уйлж болохгүй, тэжээх ёстой, өвдөх ёсгүй заа бүр үхэх ч эрхгүй хүн. Хайрлах тусам өнгө орноо

  2. Меn says:

    Үхэх гэж битгий бодоорой хүүхдээ бод
    Салъя гэвэл салж болно

  3. Lp says:

    Өөрөө үхэх биш наад засрахгүй малаа үхүүлэх хэрэгтэй.Сал.Салаад наад чинь хог дээр гарч, жамаараа хурдан дуусна.Эвлэрүүлэн зуучлах чинь юугаа ч мэдэхгүй, эртхэн сал.Хүнд хумсаа ч хүргэх эрхгүй цаг үе шүү.Хүүхдүүдэд чинь хүчирхийлэл, айдас удамшиж, зориг нь мохож насаараа асуудалтай явна шүү.

  4. Erka says:

    Aimar yum be. Naa novshoosoo hurdan salaacheeee…Evlereh yamar ch argagui geed ter balau evleruulen zuuchlahiig zugeer algas… Hertsgii novshoos hurdan salaarai

  5. Hereg shuud uusne yuu asuuna ve chinii erh chuluu biye erhten huuliar hamgaalagdsan dahij zodvol shuud tsagdaad ug ehleed 30 honog daraa ni shuud yvna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.