Би 9-д ордог жилээ Унгар улс руу гэр бүлээрээ явсан юм л даа. Манай аав тэнд эрдэмийн зэрэг хамгаалж байсан болохоор тэндээ ажил олоод үлдчихсэн юм. Бид нар тэгээд гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаад 2 жилийн өмнөөс Монголдоо хагас нүүж ирсэн. Манай эгчийн хүүхэд одоо бага сургуульд орох болохоор монгол хэл сургана гээд аваад ирсэн юм. Би ч одоо монголдоо ажиллаж амьдарч байгаа. Эхэндээ хэцүү байсаан. Гэхдээ дасах гээд л хөгөлж өгч байна. Бүр болохгүй бол буцаад явчих болохоор бас ч сэтгэл санаа тайван байгаа.
Би саяхан 10 жилийнхээ найзуудтай уулзваа. Гэнэт цуглаад л 10 гаран хүн ирсэн, тал нь охид. Өө тэгээд л эхлээд уулзаад гайгүй байцгааж байсан чинь жоохон согтоод ирсэн чинь ёстой ямар муухай болцгоочихсон
юм бэ. Би нөгөө 10 жилийнхээ хүүхэд үеийн төсөөллөөрөө төсөөлөөд байж байсан чинь ёстой нэг аймаар муухай эвдэрчихсэн санагдсан.
Эмэгтэйчүүд нь нээх муухай хэрүүл хийх гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Эрчүүд нь зарим нь ёстой авах юм байхгүй. Нэг манай ангийн мөнгөтэй айлын банди байсан юм. Тэр бол ёстой хогийн новш санагдсан. Шууд охидууд руу бүгдийнх нүүр рүү нь салаавч гаргаад бараг хуруугаа наахнээ. Бүр нэг дорд үзээд байгаа нь илт.
Тэгсэн чинь нөгөө эрэгтэйчүүдээс нь дуугарч байгаа хүн ганцхан байсан. Чи одоо болилдоо гээд нэг залуу
хэлсэн чинь тэрэн рүү салаавч гаргаад. Ёстой хөгийн залуу болсон байна лээ. Гэтэл хамгийн сонирхолтой нь юу гээч. Нүүр рүүгээ салаавч гаргуулсан 2 охин нь нөгөө залуу руу нээх удалгүй хандраад гадаа гарч үнсэж бариад байсан гээд боддоо. Тэгснээ нээх 2 тэнэг юм учраа олчихлоо гэцэн орж ирж байсан. 2 залуу муудалцаад эвлэрч орж байгаа биш дээ. Эр эм 2 учраа олоод байхдаа яахав дээ.
Зайл нээрээ үнэхээр гутармаар санагдсан. Ямар ч хүндлэл байхгүй. Ямар ч өөрийгөө хүндлэхгүй хэдэн заваан юмнууд. Тэгээд согтоод тэврэлдэж уйлж бариад ангийнхандаа хайртай шүү ч гэж байх шиг. За тэр явдлаас хойш ахиж бараг хэнтэй ч уулзаагүй, уулзах ч үгүй. Тэр нэг ганц 2 гайгүй банди байсан тэд нартай л холбоо тогтоовол тогтоох байх. Монголд байдаг хүмүүс үнэхээр муухай болчихдог юм байна. Энэ орчин тойрон нийгэм нь хүмүүсийн зан чанарыг үнэхээр эвддэг байх…