Анхны удаа… Яг хүсэж байсан тэр мөч. Гэхдээ би анзааралгүй, хэт хурдан тавьчихсан. Нэг, хоёр, гурав — тэгээд л болчихсон. Ганцхан секундэд чамайг алдаж байгаа ч юм шиг, өөрийгөө үнэхээр ичмээр болгож байгаа ч юм шиг.
Гэхдээ би үүнийг мэдэрсэн, зөвхөн дур хүсэлдээ биш, чамд татагдсан болохоор л би ингэж болсон.
Энэ нь миний сул тал биш, харин сэтгэл хөдлөлийнхөө хүчтэй илрэл байж болох уу? Хүн заримдаа дэндүү их хүссэн үедээ бие нь сэтгэлээ гүйцэхгүй байдаг юм байна лээ. Энэ нь чи онцгой байсан гэдгийг батлах нэг хэлбэр ч юм шиг…
Эрчүүдэд: Хэрвээ та ийм нөхцөлд орсон бол өөрийгөө битгий буруутга. Гэхдээ тайлбаргүй орхиж ч бас болохгүй. Зүгээр л шулуухан, чин сэтгэлээсээ:
“Надад чи үнэхээр таалагдаж байгаа. Тийм болохоор л би ингэж хурдан болсон. Би зүгээр ч нэг шөнө өнгөрүүлэхийг хүсээгүй, чамтай удаан холбоотой баймаар байсан.” гэж хэл.
Эмэгтэйчүүдэд: Хурдан тавилаа гээд түүнийг дутуу үнэлэхээс өмнө, тэр яг ямар нүдээр чамайг харж байсныг нэг бодоод үз. Тэр магадгүй яг энэ мөчийг хэт их хүссэн, эсвэл дэндүү их догдолсон байж болно. Эр хүн догдолж болно. Чин сэтгэлтэй байж болно.
Хамгийн чухал нь — дараагийн удаа
Анхны удаа нь ямар ч байсан, хоёр дахь удаа бүх зүйл илүү ойлголцол, итгэлцэл, таашаалтай болно. Яагаад гэвэл энэ удаа та хоёр хоорондоо илүү ойлголцсон байна.