Хайрлаж хүндэлнэ гэж байх уу, өөрчлөгдөнө гэж байх уу?

Нөхөртэйгөө ханилаад 10 гаруй жил боллоо. 3 настай охинтой дутах гачигдах зүйлгүй элбэг хангалуун амьдарч байна. Манай нөхөр надаас хэд ах, мөнгө санхүү амьдралд тулгарах асуудалд намайг оролцуулдаггүй, хүнийг ойлгож хайрлаж чаддаг, бусдыг ойлгож хайрладаг ухаалаг олонтой залуу бас намайг дандаа эрхлүүлж байдаг.

Гол асуудал гэвэл, нада ердөөсөө итгэдэггүй, байнга л элдэв янзаар хэлж, доромжилж байдаг. Энэ харилцаа хандлагыг нь би хүлээн зөвшөөрдөггүй. Үл итгэсэн байнга ам асуусан тулгасан байдалтай харьцдаг. Нэг тийм би өмнө нь ямар ч буруугүй байхад л буруутай мэдрэмж төрүүлэд байдаг. Одоо сүүлдээ залхаж байна. Байнга ийм байдалтай надад итгэдэггүй хүнтэй амьдармааргүй байна. Би өөрийг нь зөндөө л уучилж байсан. УБ руу ажлаар яваад янхан авдаг группээс янхан аваад мөнгө шилжүүлсэн байсан. Тухайн үед би аваагүй чат бичсэн чинь хуурамч ФБ байгаад намайг ФБ тавина гэхээр нь мөнгө шилжүүлсэн гэсэн.

Ажлынхаа хүүхэдтэй унтад би мэдээд бас уучлалт гуйж би уучилж байсан. Дөнгөж төрсөн ойртохгүй болохоор эр хүн л юм чинь нэг алдаа байлгүй гээд өнгөрсөн. Ер нь хардана, гар хүрнэ, намайг байнгаа минийхээр бай чи өөрөө мэдээд юм хийхээр дандаа буруудаж байна гэдэг.

Гаргаж оруулах дургүй чи архи ууж чаддагүй гэхээр нь нэрээ ч тийм юмуу хажуудхаа зовоон бн нз нөхөд гээд яахав гээд, нэг ч найзгүй болсон. Тэгвэл Gym-д явья гээд хичээллээ 5сар болсон тэгсэн яв яв гэх мөртлөө худлаа алцганалаа үр дүнгүй боль2 гэнэ. Ер нь надад хэзээ ч итгэхгүй. gym явчад ирэхээр турсик шалгаж харна🥺 би бүр шок. Дээрэнгүй хүндлэлгүй гарч ороход хаашаа хэнтэй явж байгаа нь бүү мэд таг алга болно.

Би ажил дээрэ манай хүн УБ руу ажил явдалд явсан хаана хоносон нь мэдэгдэхгүй, vтcаа аваагүй цаашдаа намайг хайрлаж хүндэлнэ гэж байх уу, өөрчлөгдөнө гэж байх уу?

Миний хувьд бол ажил мэргэжилтэй айлын ганц охин царай зүс бие хаа бол хэнээс ч дутахгүй. Одоо бүр залахаад хүний хогтой амьдраад өөрийнхөө залуу нас эрч хүч соруулаад байгаа юм шиг санагдаж байна. Мэдээж ханьдаа хайртай уучилсаар ч ирсэн дахиад ч чадна гол нь өөрчлөгдөхгүй юм байна гэдэгтэй эвлэрч байна. Олон хүн амьтанд амьдралаа ярих дургүй та хэд маань зөвлөөд өгөөрэй…

3 Comments

  1. Судлаач says:

    Нөхөр чинь засрахгүй! Түүнд бага наснаас нь тийм төвөвшил суусж тархинд кодлогдсон тул! Тийи хартай хүмүүс олныг эргэн тойрондоо харж болно.

  2. Бат says:

    Хартай нөхөр байна. Зүгээр салаад сайхан амьдар. Залуу нас дууслаа хонгор минь.

  3. uur zaluu says:

    uuchlah ni chinii aldaa. t1 humuus uuchlalaar ulam l davardag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.