Хадам ээж надад дургүй намайг мууллаа гээд олон юм харагдах юм. Бүсгүйчүүдээ битгий санаа зовоо. Хадам дургүй л байна биз. Хэнд хамаатай юм бэ. Нөхөр чинь л болж байвал болоо.
Хадам дургүй байгаад үсрээд хүнд муулна л биз. Муулж л байг л дээ. Яриаг нь сонсоод сууж байгаа хүн нь өө тийм үү хачин хүүхэн бэ гээд ам нийлээд ярьсан байсан ч дотроо хадмыг чинь л ямар эвгүй хүн бэ, буруу зөнөж яваа хүн байна, энэ ингэж байж үр хүүхдийнхээ амьдарлаар тоглох вий дээ гээд хадмыг чинь л халаглаж дотроо боддог юм шүү дээ. Хүн муулсан хүн л муу нэртэй болдог жамтай.
Ач гучыг нь гаргаад өгсөн өөрийнх нь үртэй үе тэнгийн хүүхэд лүүгээ бэр охиноо муулна гэдэг бол ухамсар доройн шинж. Өсөхийн өлөн гэдэг нь л байх. Эх хүн байхын ямар агууг мэддэг атлаа ач нарыг нь төрүүлээд өгсөн айлын охин үрийг муулна гэдэг өөртөө түмэн нүгэл хурааж яваа л хүн. Тиймээс битгий тэдэнд гомдоод бай. Нүгэл нь л зузаарахын нэрмээс шдээ. Муу ч сайн ч хөөрхий тэгээд нөхрийн чинь ээж шүү дээ. Хүүхдүүдийн чинь эмээ.
Бэрээ муу байсан ч хөл хүрсэн газраа сайлаад явдаг хадмыг бол та бэрээ өөрийн мэт үнэн сэтгэлээсээ хайрладаг яасан мундаг хүн бээ гээд сонссон хүмүүс нь үнэн сэтгэлээсээ биширдэг юм аа. Тиймээс тэр хүн тэнд өөрт юугаа тарих нь хэнд хамаа байх вэ. Хадам дээрээ битгий төвлөрч байгаарай бүсгүйчүүдээ. Хая хая…