Чи гиншдэг үү?

“Тэг тийм ээ… яг тэг…”
Чи энэ үгийг сексийн үеэр амнаасаа гаргаж байсан уу? Эсвэл зүгээр л амьсгаагаа дарж, зүрхнийхээ цохилтыг сонсож, амаа таглаад хэвтэж байсан уу?

Гинших гэдэг бол сексийн үеийн таашаалын орилол. Зарим нь энэ чимээгээ барьж сурсан бол, зарим нь өөрийнхөө гиншилтэнд хүртэл дуртай байдаг. Гэхдээ энэ дуу, энэ авиа ер нь юу вэ?

Чи өөрөө ч мэдэлгүй дуугардаг

Бүсгүйчүүдийн дийлэнх нь дур тавихаас өмнөх мөчид гинших нь нэмэгддэг. Эрчүүд ч ялгаагүй — хүнд амьсгаа, “fuck” гэх мэт үгс, эсвэл гүн хашхираа. Энэ бүгдийг хүн зориудаар гаргадаггүй. Энэ бол биеийн аяндаа хийдэг хариу үйлдэл.

Түүнд ч бас энэ таалагддаг

Чиний гинших чимээ — түүнд “чи намайг сайн хангаж байна” гэж хэлж байгаа дохио. Хамтрагч чинь улам урамшин, хүчтэй, илүү сайн байхаар хичээдэг. Секс бол хоёр хүний “өгөө, ав” процесс. Гинших чинь сексийг илүү гүн утгатай, таашаалтай болгодог нэг хэсэг.

Жүжиглэлт гэм биш

Заримдаа чи тэр үнэхээр “таашаалтай цэг”-ийг олоогүй ч гиншдэг үү? Зүгээр, энэ бол хүн бүрт тохиолддог. Жүжиглэж байгаа ч таашаал өгөх, өдөөх зорилготой байдаг бол энэ нь нэг төрлийн эротик урлаг.

Гэхдээ жинхэнэ мэдрэмжтэй гинших нь илүү таатай. Чиний бие, зүрх хоёр нийлээд хашхирч байвал — энэ бол оргил.

Гиншихгүй байвал буруу юу?

Үгүй. Зарим хүмүүс дуугүй байх нь тухайн хүний онцлог. Харин өөрийгөө дарах, ичих, биеэ чөлөөлж чадахгүй байх нь асуудал. Секс бол тайвшрах, нээгдэх орон зай. Гинших эсэх нь чиний эрх — гэхдээ эрх чөлөөгөө мэдрэх боломж.

Бүр “бохир” гинших ч хүлээн зөвшөөрөгддөг

Хүн бүрийн гиншилт өөр:

  • зарим нь зөөлөн “аах…”
  • зарим нь “үхчихлээ шдээ!” гэж хашхирдаг
  • зарим нь доод үгээр хэлж, өөрийгөө улам ч галзууруулдаг

Энэ бүгд зөв. Сексийн үеэр чи ямар ч дүр эсгэхгүй байж болно. Хэрвээ чи гиншиж байвал — чи амьдарч байна.

Бонус: Чиний гиншилт – түүний дур тавилтын дохио байж ч мэднэ

Хэрвээ чи “үгүй ээ, би одоо чимээгүй байхгүй ээ” гээд өөрийгөө бүрэн мэдэрч, дуугарч эхэлбэл… тэр ч бас чамд өөрөөр хандана. Тэр ч бас өөрийгөө чөлөөлнө. Секс бол хоёр хүний аялал. Харин чиний чимээ — аяллын аялгуу юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.