Сүүлийн үед нэг сонин өвчин эрчүүдийн дунд дэгджээ. Шинж тэмдэг нь:
– Эмэгтэй хүн “виагра уулаа” гэхийг сонсоод нүд нь орой дээрээ гарч, амнаас нь “Одоо бол би үхэж ч магадгүй…” гэх үгс унах.
– Хоёр гар нь салгалж, толгой нь дотор бодож буй зураглалаасаа болж халуун хөлөрнө.
– Хамгийн аюултай нь: төөрөгдөл.
Энэ нийтлэл бол “виагра уусан бүсгүйчүүд бүгд арслан бар болж, эрчүүд рүү дайрдаг” гэх үлгэрт итгэсэн Тэнэг-1, Тэнэг-2 болон бусад “романтик зөнчдөд” зориулав.
1. Виагра уу? Тэр чинь Red Bull биш ээ
Эмэгтэй виагра уугаад л шууд “Галзуу сексийн горим”-д шилжинэ гэж бодож байвал та порно их үзсэн байна. Уг нь энэ эм бол цусны эргэлт, мэдрэмжийг бага зэрэг нэмэгдүүлж магадгүй л нэмэлт бүтээгдэхүүн. Гэхдээ нэг юм мартчихаж:
Секс гэдэг нь мэдрэмж биш сэтгэл, нөхцөл, итгэлцэлтэй хослуулж байж л “гал” авдаг зүйл.
Ууж л байвал галзуурах байсан бол бид бүгд эмийн сангуудаас хайртайгаа хайж олох байлаа шүү дээ?
2. “Одоо бол заавал секс хийх ёстой” гэдэг хорлонтой логик
Харамсалтай нь зарим “сэтгэл судлаач ах нар” ингэж боддог:
– “Эм уусан байна, одоо бол заавал хүсэх ёстой.”
Энэ бол яг л:
– “Талх авсан байна, заавал хоол хийх ёстой”
эсвэл
– “Кино татсан байна, заавал уйлах ёстой” гэдэг шиг тэнэг ойлголт.
Та эхлээд өөрөө чимээгүйхэн толгойгоо угаачих. Хүн хүсэх эсэх нь зөвхөн тэр хүний мэдрэмж, тухайн мөчийн сэтгэл зүй дээр л тогтдог. Эм бол нэмэлт л зүйл.
3. Галзуурах хүсэл биш, Ганцхан мэдрэмж л нэмэгдэж магадгүй
Эмэгтэй виагра нь зөвхөн бага зэрэг цусны эргэлт сайжруулж, мэдрэмжийг мэдрэх сувагт нөлөөлдөг. Гэхдээ тэр мэдрэмжийг “хэн нэгэнтэй хуваалцах уу?” эсвэл “зүгээр өөртэйгөө өнгөрөөх үү?” гэдэг нь эм уусан уу, уугаагүй юу гэдэгтэй биш, тухайн хүний итгэлцэлтэй харилцаа байна уу? сэтгэл санаа нь тайван байна уу? гэдэгтэй л холбоотой.
4. Тэгэхээр яах ёстой вэ?
Энгийн. Тэр хүн эм уусан ч бай, уугаагүй ч бай:
Дүгнэлт: Хайраа илэрхийлж чаддаг хүн л таашаал өгдөг. Харин “эм уусан л бол дайрна” гэж боддог эр бол өөрөө галзуу дайралтаас хамгаалах хэрэгтэй хүн байх магадлалтай.
1 Comment
Hooe estoi hudlaa shvv tiim ym bdaggui ym eregte huniih erhten bosdogch emegteeg hucheer uulgval zurh n zogsonshde malnuuda !!! Heregt orov 2 davhraar uuval uhnshde guys serel n hodlood daipna ntr neg davsiig nemj shaadgiig amand bitgi itgeere nzuuda guij bn hun alvaaa !!!