Эрчүүд ээ, та нар эмэгтэйчүүдтэй илүү сайхан харилцаж, ёс суртахуунтай эр хүн гэдгээ харуулахыг хүсдэг үү? Бидний нийгэмд соёлтой, хариуцлагатай эрчүүд хэзээд илүүднэ гэж үгүй тул Гуардиан мэдээллийн сайтад нийтлэгдсэн дараах зөвлөгөөнүүдээс санаа аваарай.

- Ойр дотны бус эмэгтэй хүний биед бүү хүр. Хэрэв биед нь хүрмээр санагдаад байвал яагаад ийм хүсэлд автаж буйгаа өөрөөсөө сайтар асуугаарай.
- Хэрэв эмэгтэй хүн таны болзоонд татгалзвал дахиж асуух шаардлагагүй.
- Хэн нэгэн эмэгтэйд тус бүтээж өгсөн бол ямар нэг хариу үйлдэл, баярласан сэтгэл шаардах хэрэггүй.
- Та ямар нэг баг, хамт олны дунд ажиллахаар уригдлаа гэхэд тухайн багт эмэгтэй гишүүн байгаа эсэхийг анзаарч, хэрэв байхгүй бол энэ тал дээр асуудал дэвшүүлж байгаарай.
- Ажлын орчинд эмэгтэй хүний хувийн ааш авирын тухай ярихгүй байх.
- Эмэгтэй хүн эелдэг, хөөрхөн байх ёстой гэх хүлээлт бүү үүсгэ. Тийм байгаагүйнх нь төлөө урам хугарах ч хэрэггүй.
- Эмэгтэй хүний оюуны хүчин чадал, хүсэл сонирхол, ур чадварыг гадна үзэмж, хувцаслалт зэрэг дээр үндэслэж дүгнэхгүй байх.
- Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг эмэгтэй хүний анхаарал, нөхөрлөлийг татах хүчин зүйл болгож ашиглахгүй байх.
- Эмэгтэй хүн асуугаагүй байхад бие эрхтнийхээ зургийг битгий илгээ.
- Эмэгтэй хүн болохоороо л чамд ямар нэг хүслийг чинь гүйцэлдүүлж өгөх ёстой мэт санагдаж байвал сэтгэл зүйчид хандаарай.