Эмээ болчихоод булай ч юм уу?

Нэг зүйлд эргэлзээд яахаа мэдэхээ байгаад та нараас зөвөлгөө авмаар санагдаадаа. Би одоо 45-тай нөхрөөсөө салаад 10 жил болж байна. Нөхөр өөр амьдрал зохиосон. Хүүхдүүдтэйгээ байдаг. Том хүү эхнэр хүүхэдтэй болсон. Тусдаа хол ажил хийдэг.

Өөрөөсөө 6 дүү малчин залуутай 6 жил харилцаж байна. Тэр залуу архи тамхи хэрэглэдэггүй амьдралын төлөө сайн залуу. Би эхэндээ зүгээр л уулздаг байсан. Одоо бол би дасаад бас халамжтай болохоор нь би сайн болсон. Маш их хайртай. Тэр надаас байнга хүүхэд нэхдэг. Хүүхэд гаргавал би та 2-тоо бүхнээ зориулж халамжилна гэдэг. Надад хүүхэд хэрэгтэй байна. Чи хүүхэд гаргахгүй бол надад хэцүү байна гэх юм.

Би ч гаргамаар л байгаа юм байнга хүүхэдтэй болмоор санагдах юм. Тэр мэдээж залуу хүн үр хүүхэд хань ижил хүсэлгүй яахав. Даанч элдвийн бодол толгой гашилгах юм. Тэр намайг хүүхэдтэй болонгуут өөр хүүхэнтэй болоод хаячихвал яана. Эсвэл хүүхдүүд дургүйцэх болвуу? Эмээ болчихоод булай юм аа гээд л. Ингэж байсаар байтал би нас яваад байдаг нөгөө хүнээ алдчихвий гэж айх юм. Хүн чанар бол сайн хүн. Урьд нь нөхөртөө хулхидуулсаар байгаад хүнд итгэх итгэлгүй болчихсон юм болвуу? Хүүхэд гаргачихдаг. Том 2 хүүхдүүд тэрэнтэй таарахгүй юм болвуу гэж айх ч юм. Тэгсэн хирнээ түүнээс салж чадахгүй юм. Та нар юу гэж бодож байна?

1 Comment

  1. Haltar gichiid says:

    Tuilbargui gichi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.