Эргэж нийлсэн хүмүүс ямар байдаг вэ?

Сайн байна уу? Эхнэр нөхрөөсөө салаад 2-3 жилийн дараа эргэж нийлээд жаргалтай амьдарч байгаа хүмүүс байгаа юу? Уг нь бие биедээ хайртай, хамт байдаг байх даа жаргалтай амьдардаг байсан, тэр нэг гайтай өдөр нөхрийн найз гэх муу этгээд нөхрийг уруу татаж бидний амьдрал хэрүүлтэй байдаг болсон байсан.

Засарна гэж надад зөндөө амалсан хичээсэн гэхдээ л найзуудтайгаа уулзахаар уруу татагдсаар л байсан, сүүлдээ салалт болж хувирсан. Араар тавилт сэтгэл хөрөлт байгаагүй ээ аль алинд нь. Салаад холбоогүй олон сар болсон ч гадаа маш их тааралддаг, тааралдахаараа бие биенээ хараад нулимс урсдаг байсан. Саяхнаас ярилцаад дахиад нэг удаа амьдралаа аврах гэж оролдвол яах вэ гэж бодлоо. Ер нь эргэж нийлсэн хүмүүс ямар байдаг вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.