1-2 минутын дотор дур тавих нь бэлгийн сулрал уу?

Эрчүүдийн дийлэнх нь амьдралынхаа нэгэн үед “хэт хурдан” тавьчихлаа гэж мэдэрдэг. Зарим нь үүнийг бэлгийн сулрал гэж эндүүрэх нь бий. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь түргэн дур тавилт буюу premature ejaculation гэдэг тусдаа асуудал юм.

Түргэн дур тавилт гэж юу вэ?
• Бэлгийн харьцаа эхэлснээс хойш 1-2 минутын дотор хяналтгүйгээр дур тавих
• Үргэлжлүүлэн харьцаанд орох боломжгүй болох
• Түншээ сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байх
• Энэ байдлаас болж өөртөө итгэлгүй болох, дарамт мэдрэх

Юунаас болж хурдан тавьдаг вэ?
• Сэтгэлзүйн түгшүүр, стресс
• Хэт хурдан тавих зуршилтай болсон байх (жишээ нь: порно үзэж байгаад хурдан тавьж сурсан)
• Шинэ түнштэй хийхдээ сандарсан байх
• Эрэгтэй хүний мэдрэх эрхтэн маш эмзэг байх

Яах ёстой вэ?
1. Сэтгэлзүйгээ анхаарах – өөртөө дарамт өгөхгүй байх, харилцаагаа тайвшруулах
2. Бэлгийн дасгал хийх – Kegel дасгалууд маш үр дүнтэй
3. “Тавихын өмнө түр зогсох” арга хэрэглэх – дур тавих мэдрэмж ойртох үед зогсоод жаахан амсхийх
4. Туслах хэрэгсэл хэрэглэх – түргэн дур тавилтад зориулсан гель, саатуулдаг бэлгэвч, тоглоомууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.