30 орчим настай эмэгтэйчүүдээс зөвөлгөө авья

Сүүлд нэг хүүхэдтэй эмэгтэй нилээн таалагдаж дандаа болзоонд урьж чадахаараа халамжлан харилцаагаа дараагийн төвшинд аваачихыг хичээлээ. Даанч энэ харилцаа хагас жил яг хэвэндээ байж байгаад нэг л өдөр болих мэдээ ирсэн байсан. Харилцаж байх даа амьдралаа нийлүүлмээр байгаагаа их илэрхийлдэг байсан.

Гэхдээ сүүлийн болих тухай мэдээг нь сонсоод шалдаа буун бүх зүйлсээ амлан гуйсан ч нэмэр байгаагүй ээ. Одоо л ажил амьдрал гээд жаахан эдгэрч байх шиг байна. Уул нь би халамжлан, элдвийг ярилцах дуртай, технологийн ажилтай, хүнийг өөрийнхөөр нь байлгадаг, тайван байх дуртай тийм хүн юм л даа. Одоо яамаар ч юм гэдэг бодолтой болсоон. Энэ насан дээр хань ижлээ олоход хүмүүс яг юу нь дээр алдаж, юу харж юун дээр харилцаа тогтдог юм бол доо?

1 Comment

  1. Х says:

    Хэтэрхий халамжлахд байхаар өөрт нь таагүй,барьцаанд орж байгаа мэдрэмж төрсөн байх.Магадгүй хүүхнүүд хэт өөртөө итгэлтэй залууд татагддаг нь алдаа болдог.
    Эр хүний хувьд өөрт нь жоохон таалагдахгүй дутуу санагдсан эмэгтэйнхээ дэргэд өөртөө итгэлтэй,хүндлэл багатай чөлөөтэй харьцдаг.Энэ араншинг нь хүүхнүүд буруу уншиж өөрсдөө араас нь гүйж бж хаягддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.