Нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй нөхөр сүүлийн 1 жил цалингаа ч надад өгөхөө байсан, тэнэж явах нь ихэссэн худлаа ярьж гадуур хонох болсон мөнгө өгөхөө байсан. Хувцас хунар авч өгдөггүй хэрвээ өөрийнхөө цалинг буухаар найз нөхөр нэртэй хэдэн хүндээ 100, 200-гаар нь өгдөг, надаас асуухгүй нууж өгнө.
Зарим эрчүүдийг харахаар эхнэрээсээ асууж зөвлөлдөж байж хариу хэлье гэдэг юм байна лээ тэгэх юм болов уу гэж бодтол үгүй энэ чинь миний цалин мөнгө би өөрийнхөө мөнгийг яахаа өөрөө мэднэ миний мөнгө чамд хамаагүй гэнэ ээ.
Хүүхэд маань халуураад гэртээ хүүхдээ хараад байж байтал би эмийн сан орох болоод яг эм авах гээд эмийн сан руу ортол данснаас зарлага гараад явсан. Тэгсэн нөхөр миний хүүхдүүддээ хураасан 300к-гаас 290к аваад найз руугаа шилжүүлсэн. Тэгээд асуутал урдаас уурлаад болдоггүй ээ салах бодолтой л байна. Та нар минь зөвлөөч надад үнэхээр хэцүү байна…
2 Comments
новшийн муу эрэнцэг байна даа. Наад муугаасаа салаад эд хөрөнгөө хувааж ав. ам бүл 5 уулаа учраас нийт хөрөнгийг 5 хувааж ихэнхи нь та нарт үлдэнэ. мөн дээр нь тэтгэмжийг нь тогтоолгоод цалингаас нь шууд татуулж ав. шүүх дээр харуулах нотлох баримтуудаа сайн цуглуулж авах хэрэгтэй. Хүүхдүүд чинь том болоод амьдрал чинь сайхан болохоор өөрөө гөлөг шиг сүүлээ шарвагануулаад ирнэ
За ийм новшоос салсан нь дээр байх даа. Гадуур өөр хүүхэнд өшөө ихийг зарцуулж байгаа. Харин хүүхдүүддээ тэтгэмж сайн авах хэрэгтэй