Монголын ууган телевизүүдийн нэг “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид үзэгч түмэндээ үргэлж сонин содон нэвтрүүлэг бэлтгэдэг. Олон сайхан реалити шоуг үзэгч түмэндээ хүргэсээр байгаа. Гэтэл тус телевизээр өнгөрсөн баасан гаригт гарсан “баячуудын хүүхдүүд”-ийн зорилоггүй амьдрал, өнөө маргаашаа шоу цэнгээнээр аргацаасан хэдэн залуусын тухай “The Reality show 16+” реалити шоу үзэгчдийн бухимдлыг төрүүлээд авлаа. Долоо хоног бүрийн баасан гаригт 22:00 цагаас гарах тус реалити шоу нь өнөөгийн манай нийгэмд хэт задгай, хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайл үзүүлэх нэвтрүүлэг хэмээн үзэгчдээс хатуу шүүмжлэлийг хүртэж эцэг эхчүүд маш их бухимдалтай байгаа.
25 дугаар телевизийн цахим хуудаснаа уг нэвтрүүлгийг тодотгохдоо “Шоу энтертайнмэнт өндөр хөгжсөн АНУ, ЯПОН зэрэг улсын телевизийн сувгууд залууст зориулсан #KeepingUpWithKARDASHIAN, #ShubuharaGirls брэнд шоу нэвтрүүлгээр өөрсдийн амьдралын хэв маяг, энтертайнмэнт зах зээлийг дэлхий нийтэд сурталчилан бүх трендыг дэлгэрүүлж чадаж байгаа. Бид тэднийг дагаж загвар, хөгжим зэрэгт дурлаж мэдрэмж дээшилсээр дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхах болжээ. Монголын залуусын өнөөгийн амьдрал, хүсэл мөрөөдөл, хайр дурлалыг #THEREALITYSHOW харуулахаар зэхэж байна” хэмээн дэлхийд алдартай шоуг хөгжил буурай Монгол улсдаа нэвтрүүлэхийг зорьжээ.
Гэтэл энэ нь манай нийгэмд төдийлөн нийцэхээр үзэгч түмэн хүлээж авах боломжгүй нэвтрүүлэг гэдгийг тус телевизийхэн ойлгоогүй бололтой. Эдийн засгийн хямралтай энэ цаг мөчид дээдсүүдийн хэдэн “пацаан”-уудын булчин шөрмөсөө гайхуулж, үнэтэй машин унасан, шоу цэнгээнд охидыг “чихдэх”, охид нь хэн дуртай нь хоргооход дагаад явдаг хормой султай “амьдралд байх л зүйл шдээ” хэмээн айлгүйтэж инээх энэ нэвтрүүлэг садар самууныг сурталчилсан мэт санагдав. Энэхүү шоунд оролцож байгаа оролцогчдын яриаг сонсоход дэндүү задгай. Нэгнийгээ элдэвээр дуудаж шоолж маазрах, харилцааны соёлгүй, хүндлэл гэж байхгүй. Шоуны эхний дугаараас л охид нь хов ярьж бусдыгаа муулах, залуус нь нэгнийгээ доош нь хийж элэглэх зэрэг ямар ч ач холбогдолгүй шоу байлаа. Өнөөх Монгол охидын цэвэр ичимтгий байдал гээч бол утгаараа алдагджээ. Өнөөгийн залуусын сэтгэлгээ шоун цэнгээн, архи дарс, нэг шөнийн жаргал, хүүхэн залуу гэсэн жижигхэн ертөнцөөр дүүрэн болжээ. Энэ байдлыг ч бүхэл бүтэн телевизээр ухуулан сурталчилсан тус телевизийг цахим ертөнцөөр хурцаар шүүмжлээд байгаа юм.
Эх орныхоо дархан хилийг хамгаалж цэрэгт ч явж үзээгүй “нялцгай” хэдэн залуус, ирээдүйд эх хүн, хүний гэргий болох хөөрхөн царай сайхан биенээс цаашгүй хоосон тархитай хэдэн охид минь ухаантай л байх хэрэгтэй шүү. Хожмын нэг өдөр гэр бүл зохиогоод тогтсон сайхан амьдралтай болж үр хүүхэд тань гараад ирэхэд энэ байгаа байдлыг чинь хараад яаж хүлээж авахыг бодож тунгаана биз. Мөн энэхүү архидалт, садар самууныг сурталчилсан Монголын ууган телевизүүдийн нэг 25 дугаар суваг телевизэд эмгэнэл илэрхийлмээр санагдлаа. Төрөөс садар самууны эсрэг бодлого явуулж хэд хэдэн ажил хийгдэж байхад энэ бүхний эсрэг тус телевизийн хамт олон зогсов. Залуусыг энэхүү шоундаа татан оруулж 16 наснаас дээш насныханд хэмээн тодотгож 21+ насны шоу залуусын секс хийж байгаа зэргийг ил тод харуулж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйг алдагдуулж байгаа юм. Тиймээс энэхүү нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үзэгчид дахин гаргахгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авах тухай цахим ертөнцөд яригдаж байна.
SOURCE: shuurhai.mn
Loading ...
17 Comments
Yuotube дээр байгаа юу. Энд хаягийг нь тавиад өгөөч. Үзье тэгээд энд сэтгэгдлээ тавья ккк
galit rahsan rahsan rahaad aibah yumgui woshu aibnalee lmao!!!
Энэ Oh god камерны өмнө камадаад байгаа хүүхэн нь юм байлгүй. Би ч тэр нэвтрүүлгийг нь үзээгүй л дээ, энд бичсэнийг нь харвал эвгүй л шоу бололтой.
Baga zeregiin jujiglelt bgaa blguidee erunhiiduu suuliin ueiin huuhduud ingej l showuddag bh daa
Ta nariigaa boduul denduu tolgoitoi huwalznuudaa
Muulaal vzeed baihiin sonin hvmvvs shvv
Ene zohiol ni iim bgaamaa zaluusaa amidral tiim zaluus bishe bichleg ni hurtel bgaa shvv 25 tv giin nairuulagchiin zohiol shvv
Bayan ailiin huuhduud bish yamar sain meddegiin setguulch hun baij bichsen barisniin haraad baigaarai batsaan ,nus,Nyalzrai yostoi ingej bichdeg setguulchiig mongoloos oor gazar harahguie BUUR ATAARHAJ HORDOJ UHLEELDEE ENE HIREE MEDEHGUI COMMENT BICHIJ ARZAGNAAD BAIGAA NOHDUUDED GEJ HELEHED HEDEN HALTAR BOOWNIIHAA ASUUDLIIG SHIIDEJ CHADAHGUI BAIJ BUSDIIN BOGS ONGOLZOOD BAIH SHAARDLAGAGUI
нусаа хацартаа наасан хэдэн дэлдэн баньд нар, өнгө мөнгө харсан хэдэн сэгсгэр хүүхнүүд харагдсан. сонирхол татах юм юу ч байхгүй.
Bugd muulj bainaa gedeg tsaashaagaa orshino togtnonooo gesen ug
21ST CENTURY ZAMIIN NOHOD HUTSJAL BAIDAG JINGER TSUWAA YAVJIL BAIDAG ….OORSDOO YADAJ NUUR TULJ HARITSCHAAD AMNIIHAA ZORGOOROO CHALCHIMAAR YUMAA !!! YASAN SAIN MEDDEGIIN GOMO CH GEHSHIG
Mongolchuud buhleeree setgehiun doroitold orchihson gedgiig yag boditoor ni haruulsan nevtruuleg bna.
http://mediabogts.com/3703/
— end butneeree ban lee hahahaha
Gaugui l ohin bh shig bsn, Chihduuleed gazar deeree tv eer shaalgadag bn sh dee, hoorhii amitanii zamiig zaagaad ogch bgaan bish uu ene tv?
Utgagui gomo bandi nar, haltar ohiduud l bn lee. End tend bujiglej yavdag neg nusan buu dund n bas haragdsan
Ийм хүүхнүүд нь л дараа нь нөхрөө муулж энд орж ирж монголын бүх эрчүүдийг муулж байдаг шд ээ. ХАХА
YAG UNEN HAASAN NI DEER SHDEE. YMARCH UTGA BHGUI BALAI NEWTRUULEV BNALEE HAA HAA