Манай улсад эмэгтэйчүүд ихэвчлэн 30 наснаасаа өмнө хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг бол Европын орнуудад нөхцөл байдал тэс ондоо байдаг. Тэнд эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэдтэй болох сонирхолтой байдаг бөгөөд үүнээс өмнө карьераа бүтээж, аялж, зугаалж, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танихад цаг хугацаагаа зарцуулдаг байна. Тэгэхээр үүнээс харахад хариуцлагатай, ухамсар суусан насандаа ээж болох нь зөв үү? Эсвэл аль болох залуу насандаа хүүхэд төрүүлэх нь зүйтэй юу?
Энэ асуултын хариултыг Техасын их сургуулийн доктор Жон Мироуски олсон тухай “МОМ” группт нийтэлжээ. Доктор Мироуски энэ сэдвээр судалгаа хийж, эрүүл эмэгтэй хүн 34 настайдаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ. Учир нь 34-35 настай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд залуу бүсгүйчүүдтэй харьцуулбал илүү сайн байдаг гэж доктор Мироуски онцолж байна. Хэдийгээр логикоор бодоход залуу эмэгтэйчүүд илүү эрүүл байх магадлал өндөртэй мэт санагдах ч, докторын үзэж буйгаар 30-аас дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн бүрэн үзлэгт орж, шинжилгээ тогтмол өгч, өөрийн хууч өвчин болон биеийн онцлогоо мэдсэн байдаг аж.
Мөн жирэмслэлт ба төрөлтийн үеэр эмэгтэй хүний бие маш их хэмжээний даавар ялгаруулдаг. Ийм их хэмжээний даавар нь эмэгтэй хүнийг залуужуулах эх үүсвэр болж өгдөг байна. Гэхдээ 34-35 насны эмэгтэйчүүдийн биед энэхүү даавар нь сайнаар нөлөөлдөг бол, 20-22 насны залуу бүсгүйчүүдийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай байдаг гэнэ.
Жон Мироускигийн гаргасан энэхүү онолыг сэтгэл зүйчид ч бас дэмжсэн байна. Тэд 34-35 настай эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой болсон байдгийг онцолсон юм. Үүнээс гадна, 30-аас дээш насны эмэгтэйчүүд хамтрагчтайгаа илүү бат бөх харилцаатай байдаг бөгөөд тэд хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүүхэд өсгөх тал дээр маш гүнзгий мэдлэгтэй болсон байдаг гэнэ.
Эх сурвалж: Eagle.mn
2 Comments
Aziin ornuudaas japan solingosuud oroi gereldeg
europ humuusiin toroltiin talaarh medeelel asia bidnii torolttei ymr holbootoi ym europ asia humuusiin biyiin baidal oor shuu dee…