Аль нь үр дүнтэй байсан бэ?

Сайн байцгаана уу, миний захидлыг цаг зав гарган уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энд хэдийгээр хүмүүс секстэй холбоотой зүйл бичиж, бие биенээсээ зөвлөгөө авдаг ч гэсэн, би эрүүл мэндтэй холбоотой асуултыг та бүгдээс асуух гэсэн юм. Сайтын админ ч бас тус болоод заавал нийтэлж өгөөрэй. Би эмэгтэй, одоо 20 настай, хулмас гэдэг өвчнийг тусаад бараг 10 жил болж байна. Багадаа бүжгийн дугуйланд явж байгаад тусчихсан юм. байнга угааж цэвэрлэдэг, гэхдээ л ямар л олигтой байв гэж. Хөлс гарсан ч санаа зовох зүйлгүй амар байж үзмээр байдаг.

Энэ өвчнийг үнэхээр эдгээмээр байна, ирээдүйд нөхөр хүүхэдтэй болно. нөхрөөсөө санаа зовох, хүүхэд маань надаас халдаж аваад зовж шанална гэж бодохоос гадна, эрүүл байх хүнд хамгийн их аз жаргал. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж яг үнэн үг шүү. Интернетээс хайж байгаад зарим мэдээллүүд олж авлаа, тэгээд та бүгдтэй хуваалцаад, эдгээр аргуудаас хэрэглэж үзсэн хүн байна уу? Аль нь үр дүнтэй байсан бэ? Ер нь хулмасыг эдгээж чадсан туршлагатай бол туршлагаасаа хуваалцаач гэж хүсье.

1.      Улаан лоолийн шүүсээр шавших
2.      Дөнгөж муулсан хонины элэг, бөөрийг хавчуулах
3.      Зэсийн бал түрхэх
4.      Нимбэг зүсээд хавчуулах
5.      Зуурсан гурил хавчуулах
6.      Адууны шар хомоолыг шатаагаад цээж сугаа утах
7.      Зөгийн балыг олон дахин түрхэх

Өвчин гэдэг чинь хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм шүү, Эрүүл хүмүүс өөрсдийгөө үнэхээр аз жаргалтай гэдгээ мэдэрч амьдрах хэрэгтэй гэж хэлмээр байна.

34 Comments

  1. MES ZASAL hiilgesen says:

    Сайн байцгаана уу, 
    Би хулмастай болоод 15 гаруй жил болж байна. Доор би энэ 15 жилийн туршид хулмастай яаж тэмцсэн болон үүнийг арилгах талаар судлаж мэдсэн зүйлсээсээ хуваалцахыг хичээе. Хамгийн сүүлд нь би өөрийнхөө хийлгэсэн МЭС ЗАСЛЫН талаар хуваалцнаа.
    Би одоо бодоход 13, 14 настай шилжилтийн насан дээрээ хулмастай болсон санагддаг юм. Эдгээр жилүүдийн туршид хэн ч намайг чамаас хулмас үнэртээд байна гэхээргүй, би өөртөө маш арчаатай байсан. Гэхдээ энэ нь маш хэцүү. Заримдаа хулмаснаасаа болж гутарна, стресстэнэ, урлагын, спортын гэх мэт бүх олон нийтийн арга хэмжээнээс өөрийгөө тусгаарлана. Ер нь их хэцүү. Гэхдээ би л хулмастай гээд тэрийгээ хаа сайгүй үнэртүүлээд яваад байх хэрэггүй. Аль болох л боломжтой, өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийх хэрэгтэй. 
    Би энэ driclor, сод гээд ер нь туршиж үзээгүй юм байхгүй ээ. Арай үр дүнтэй, үнэр багасагдаг нь лемоноор арчих юм шиг санагддын. Мөн аль болох ноосон болон нелонон хувцас өмсдөггүй. Хэрвээ өмсөх шаардлага гарвал дотор нь нимгэн цамц өмсөөд суганы хэсэгт нь өдөр тутам наачихдаг юм. Discreet гээд нимгэн өдөр тутам байдаг даа тэрнээс 1 сугандаа 2-ыг наачихдаг юм.
    Монгол хэл дээр хулмасны талаар мэдээлэл маш бага байдаг учраас би англи хэл дээр маш их судалсны үндсэн дээр 10 хоногийн өмнө Солонгост МЭС ЗАСАЛ хийлгэсэн. Хэрвээ та англи хэл мэддэг бол (What is the best method for treating osmidrosis/bromhidrosis) гээд хайгаад үзээрэй.

    Хулмас арилгах зарим нэг аргаас дурьдвал:
    1. Ботокс тариулах- Энэ арга нь хулмасыг бүр мөсөн арилгахгүй бөгөөд зөвхөн түр зуурынх. Солонгосын эмч нар хэлэхдээ 3 сар тутам дахин тариулах хэрэгтэй гэдэг. Нэг тариулахад 300,000 вон. 
    Би хувьдаа Монголд нилээд хэдэн жилийн өмнө Баби гээд эмнэлэгт 300 мянгаар билүү 2 удаа тариулсан. Надад лав ямар ч үр дүн үзүүлээгүй, хайран мөнгө болоод л өнгөрсөн. Магадгүй тэднийх хангалттай тунгаар тариагүй байх. Хүмүүсийн өвчнөөр мөнгө хийдэг юм шиг санагдсан. Огт таалагдаагүй. 

    2. Лазерын арга- Энэ арга нь миний уншиж судалсан зүйлсийн дагуу бол сорви багатай давуу талтай боловч, дахих магадлал 50 хувьтай байдаг юм билээ. Гэхдээ би энийг хийлгэсэн нэг хүнтэй холбогдсон. Тэр хүн 2 удаа хийлгээд одоо үнэр гарах нь больсон гэж байсан. Гэхдээ лазер нь дотроо олон төрөлтэй учраас яг ямар лазер хийлгэснийг нь би мэдэхгүй. Тэр хүн 2 удаа 1,200,000 воноор хийлгэсэн гэсэн, Солонгост.
    Би бас тэр Баби эмнэлэгт 3 удаа лазер хийлгэсэн. Үнэр огт багасаагүй, харин үсний ургалт жаахан багассан.

    3. Уламжлалт мэс заслын арга- Conventional manual subdermal shaving- Солонгосын урдаа барьдаг Сөулийн Их сургууль, Кореа их сургууль зэргийн эмнэлэгүүд нь энэ аргаар хийдэг. Энэ арга нь хулмасыг ор мөргүй арилгах арга хэдий ч суганы хөлс гаргах хэсгээс чинь хамааруулад нэг суганд 1-2 ширхэг 4-5 см-ын зүсэлт хийдэг юм билээ. Мөн сугаар ялгарах ёстой хөлс маань биеийн аль нэг өөр хэсгээр ялгарана гэдэг юм билээ. Гэхдээ үнэргүй юм чинь хаагуур ч ялгарсан яахав дээ гэж боловч маш том сорвитой үлдэх юм байна лээ. Үнэ нь 2-4 сая вон. Монголд Тод Каннам гээд эмнэлэг энийг хийдэг юм шиг байна лээ. Үнэ нь 1-1.2 сая гэсэн. Хэрвээ сонирхвол Google- ээс хайвал гарч ирэх байх

    4. Өөх соруулах- Liposuction- Энэ арга нь мөн сорви багатай ч дахих магадлал мөн 50 хүвьтай гэсэн. Дан ганцааранг нь хийлгээд бараг дэмий санагдсан.

    5. Laser + Ultrasound-assisted lipoplasty- Энэ аргаар би хийлгэсэн бөгөөд энэ нь эхлээд Лазераар шараад дараа нь суган дотор шингэн зүйл хийгээд, дараа нь эхогоор (миний ойлгосноор) булчирхайнуудыг бутлаад хамгийн сүүлд нь өөх соруулдаг аппаратаар бүх муухай бактераар өвчилсөн булчирхайнуудыг нь соруулж авсан. Сорвины хэмжээ нь 0.5 см. Үнэ нь 1 сая вон болсон. Энэ хагалгааг хийлгэсэн 100 хүнээс 3-4 нь л дахих магадлалтай байдаг гэсэн. Одоогийн байдлаар сугаа хамаагүй хөдөлгөж болохгүй, мэс заслаас болоод жаахан хавдартай, улайлттай л байна даа. Битгий дахиасай гэж хүсээд л байж байна даа. 6 сарын дараа үр дүн нь бүрэн мэдэгдэнэ гэсэн. Тэр үед та нартаа дахиж бичихийг хичээнээ.

    Мөн хулмас нь ихэвчлэн удамшлын гаралтай байдаг юм байна лээ шүү. Аав, ээж, эмээ, өвөөгийн чинь аль нэг нь хулмастай бол болох магадлалтай юм байна лээ. Тэгээд өсвөр насны дараанаас эхлэн мэдэгдэж эхэлдэг юм байна лээ. Тэр хувцас сольсноос болдог гэж бараг худлаа юм шиг. Би эмчээсээ хуучин хувцаснуудаа өмсөж болох уу гэж асуусан чинь зүгээр болно гэсэн. 
    Дээрээс нь нэмж хэлэхэд, хулмастай юм уу хэт хөлрөмтгий хүмүүсийн чихний хульхи нойтон байдаг юм байна лээ.
    Бас нэг газраас хулмастай юм уу хэт хөлрөмтгий хүмүүс хөхний хорт хавдараар өвчлөх магадлалтай байдаг гэж би уншсан. Тийм болохоор эмэгтэйчүүд хөхөө байнга шалгаж байхад гэмгүй байхаа.
    Нилээн цаг зав гаргаж, их урт юм бичлээ. Хэрэг болноо гэж найдъя. 

  2. Dric says:

    Gexdee Driclor yag arilgana gej xelexgui bi xereglej bgaa ix sain xataadag yum bna lee deer ni sain ariun tsever saxix xeregtei yum shig bna lee. Anxandaa ix xorsoj bsan tulj bsan ter ni xet ix turxesnees bas bnga turxesnees bolson bxaa 
    Anx avxad ugaasaa tegj xelj bsiin tiim bolxoor bi turxeed l bsan xarin odoo xorsdoggui yadagchguishd 
    1 Exleed 7 xonog turxeed daraa ni 1 odor algasaad turxej bai gej xelj bsan 

  3. Dric says:

    Driclor xereglej uzee xervee sugaa tuleed xorsood bval buruu xereglej bna gesen ug xet ix oirxon xet ix turxex ch yumuu yamar 1 yum buruu bna gesen ug

  4. bi says:

    zesiin baliig yaj gargaj awah we? zesiin bal gej zardiimuu? helj uguuch

  5. Зочин says:

    Driclor арилгаж байна лээ өнжиж түрхэх хэрэгтэй тэгэхгүй бол их загатнаад харшил өгч байна лээ эхлээд 7 хоног тасралтгүй 2 дахь 7 хоногоос 1 өнжөөд 3 дахь долоо хоногоос 2 өнжөөд гэх мэт хэрэглээрэй.

  6. bi says:

    Driclor худdlaa yum bilee.Bi 3 sar tasraltgui l hereglej bn. Suga tulegdeed horsood zagatnaad sharhnii haluun bolj uhehee shahsan.Tegeed odoo net-s шидэт хулмас арилгагч гэж хайгаад захиалаад аваад хэрэглэж байгаа. Конконгийнх гэсэн дажгүй санагдсан шүршдэг. Тэрийг хэрэглэж дуусаад арилвал бичиж үлдээнээ. Бүх аргуудыг л туршлаа.

  7. Эдгэж яваа нэгэн says:

    Би 10 жилд байхдаа ангийнхаа нэг хүүхэдтэй биеийн тамир дээр хувцас сольж өмсөөд тусаж байсын. Хулмас үнэхээр муухай өвчин шүү хаана ч явсан байнга дэргэдэх хүнээсээ санаа зовно тайван сайхан байж ч болохгүй. Энэ өвчнөөс салах аргаа олж өгөхгүй сайн угаагаад л явдаг байлаа харин одоо тэр Driclor-ийг түрхнээс хойш үнэртэхээ болиод суга ч хөлөрхөө больсон. Үр дүн сайн юм байна лээ. Одоо зааврын дагуу хэрэглээд явж байгаа. Эцэст нь хувцасаа сайн угааж хүнтэй битгий хувцасаа сольж өмсөж байгаарай.  

  8. achka says:

    aptekuudad bdiim asuugaad uzeerei sansarin hurmen emiin sand bs bga

  9. fhgfgh says:

    bi odo 14 nastai urlagin uzleger huni tsamts omsoj bujiglesen ym odo 5 sar bolj bn halutshar unerted bh ym yval zuger ve driclonig hanas avah ve

  10. zochin says:

    bi driclor hereglej bgaa ug ni mash zugeer yum daanch bi harshild ortomtgii bolohoor teruu aimshigtai horsood bh yum oroi untahdaa turhdeg 2,3n tsag l lab aimar obddog tsaash ni hergelhuu yahuu sain medehgui l bna

  11. Anonymous says:

    энэ балиар зүйлээс болж хүний өмнө түхтай ч байж үзээгүй юм байна би. Та бүхэн нэг нэгэндээ ингэж их сэтгэлээрээ тусалж мэддэг зүйлээ хэлж өгч байгаад та нарт баярлаж байна. энэ хулмас бас удам дамждаг гэсэн үнэ үү? үр хүүхдэдээ дамжуулчихгүй л бол боллоо………. бас л бидний адил биш хүний өмнө ичиж зоволгүй яваасай гэж хүсэж байна,

  12. DRICLON says:

    Driclon geed turhleg baigaa teriig awaad heregle. Nadad baga zereg unerteed ehelhed bi bainga ugaaj turhej hereglej bsan. tegeed zugeer bolson. odoo mash saihan bna, tuhain ued ch bas hetsuu bsan. Monos baidag yum bilee. Bumbuguriin tend baidag salbart bainga baidag une ni 20.000 tugrug. amjilt husie

  13. asuuy says:

    ter diriclor chini ymar unetei yum

  14. nana says:

    yanzan buriin arga hergej baigaa bol tsamts podvolka ch gesen solih heregtei hichneen arga hergeleed tsamtsaa solihgui bol nemer bolhgui shuudee

  15. Anonymous says:

    driclor-iig bi xereglej uzseen xarshil uguud suga xagaraad uxexee shaxsan aimar xorsoor garaa ch xudulguj chadxaan bsan ter demiim shig bna lee. xain BOriin xuchleer sain archaad bval arildag geseen bi teriigni aptekuudaas xaigaad olku bgaa

  16. ариука says:

    dricollor гэж юу юм бэ яаж хэргэлдэг юм бэ hh112787@yahoo.com эн хаягаар яаж хэргэлэх хаанас авах талаар зөвлгөө өгөөч гуйж бн гуйж бн

  17. Anna says:

    Hulmas gedeg chin uvchin sh dee. Hunii zovlon oilgodoggui sonin humuus bas baih yumaa. Ymarch bsan ter Driclor-g avaad uz. Hed honog huls gargahgui sain baridag yum. Teriig hereglej bgaad ued zaavriig ni sain murduurei. Bas huvtsasniihaa suga hesgiig ni mash sain ugaagaad bolomjtoi bol gadaa nar salhind 2-3 honog bailgaval ih zugeer. Huvtsasnaasaa butsaj haldaad bdgiin. Driclor heregleed bhaar 6 sar orchmiin daraa bur musun edgedeg gj sonsson. 

  18. tsetsen says:

    tenegteecheeeeee uwchin bhdaa yahaw wahahahaha. naadah chin yamar uwchin yum uu teneg eeeeee. uurtuu archaatai bai. anhnaasaa sain ugaaj bsan bol yu gej tiim yum bolohiin.

  19. zochin says:

    dricollor heregle zaawartai n sain taniltsaarai tegehgui bol suga tulchihdeg ym bn lee. ur dun mash sain 

  20. zochin says:

    dricollor heregle zaawartai n sain taniltsaarai tegehgui bol suga tulchihdeg ym bn lee. ur dun mash sain 

  21. matar says:

    tos mos turheed nemergui baihaa , sugani holsni uutantsar gej baidag(bulchirhai) terniig mes ajilbaraar avhuulaad l dahin uner garahgui gej sonsson yum bna , solongost lav ter mes ajilbarig hiideg

  22. Alisa says:

    diricloriig hergelee nam nam manai duu herlgdgiin tereiig avaa

  23. XXXMAN says:

    яг тохирсон үнэр дарагч бол 2-3 хоног нам дардын. Таарахгүй нь болохоор бүр исэлдүүлээд шал дэмий байдаг. Би одоо Gillete-ийн нэг саарал эрэгтэй үнэр дарагч хэрэглэж байна. Ёстой дажгүй эд. За өөрөөр тэр үнэрийг дарна гэж байхгүйн байна лээ. Янз бүрийн юм хэрэглэж үзсэн нэмэргүй байсан.

  24. Anonymous says:

    suganii bulchirhaigaa avahuul. mongold avdag esehiig medehgui. solongost avdag. hyatadad bas avah blgui dee oirhon. 

  25. z says:

    humuus mini huntei bitgii huwtsasaa solildoo

  26. Anonymous says:

    oo bi ch gesen hulmastai yamar laigaaraa tustsiin buu med arilgaj chadaaguie neeh olon arga hereglej ch yzeegui uner daragch heregleed l yavdiin. tehdee emchiin zovolgoo yumuu mergejliin hunees asuusan ne der. ter huuchin tsagiin argud ur dun muutai l bolovuu daa

  27. Anonymous says:

    oo bi ch gesen hulmastai yamar laigaaraa tustsiin buu med arilgaj chadaaguie neeh olon arga hereglej ch yzeegui uner daragch heregleed l yavdiin. tehdee emchiin zovolgoo yumuu mergejliin hunees asuusan ne der. ter huuchin tsagiin argud ur dun muutai l bolovuu daa

  28. tugs yalguun says:

    oo zuzaan turheed honovol yaj bna? minii neg tanidg hun tegeed uner arilj bsn gdiin

  29. Anonymous says:

    Сайн уу? яг миний хөндүүр сэдвийн асуулт байна. Би ч бас 10-н жилдээ найзынхаа цагаан цамц авч урлагийн үзлэгт өмссөнөөс болоод халдчихсан энэ балиар салдаггүй хулмас гээчийг. Тэр цагаас хойш байнга үнэр дарагч хэрэглэсэн одоо ч хэрэглэдэг бас байнга угаахгүй л бол болохгүй юм. Тэгээд удахгүй ажил дээр гарна, хөдөө гадаа олон хоногоор явна. Тийм үед байнга усанд ороод угаагаад байх боломжгүй болохоор үнэхээр санаа зовж байна. Нэг л өөртөө итгэлгүй санаа зовсон сэтгэл түгшсэн байдалтай. Би өөрөө бас их сэжигч, үнэрчийг хэлэх үү. 
    Миний хувьд чиний бичсэнээс хэдийн туршиж үзсэн. Эхлээд өдөр бүр угаасан ч арилаагүй. Дараа нь дөнгөж муулсан хонины халуун элэг тавьж боосон бас л арилаагүй. Зэсийн бал түрхэж арчдаг байсан боловч нэмэр болоогүй. Ер нь тэгээд иймэрхүү арга тусгүй юмуу гэж ойлгосон гэхдээ чиний бичсэн бусад аргыг туршаад үзсэн ч яахав. Хамгийн гол нь ор сураггүй алга болгомоор байна. Найдвартай алга болгох юу байдаг бол хүмүүсээ???Бас үнэр дарагч түрхсээр байгаад сугаа хар болгочихсон яавал арилах бол? Тэр моност зардаг driclor хэр сайн арилгах вэ? бас лазер гэхээр? Баярлалаа! үр хүүхэддээ хүний хувцас битгий өмс гэж л сайн хэлмээр юм байна лээ.

  30. xxxx says:

    uug ni udaahgui bainga huiten usaar ugaagad bhaar arilchij bsandaa, baga bhdaa neg egchinhe huvtsasiig omsoj bgad hulmastai bolchihson ternees hoish hunii huvtsas bitgii omso gedgiig mash sain oilgoson do, tegeed ugaasaar bgal arilchihsan 

  31. gua says:

    lazer

  32. kkk says:

    eleg hushluu, shoolj bgaan bish shuu, uuchlaarai….. shinjleh uhaanch bai l daa. Heddugeer zuund amidarch bgaa bilee dee.

  33. Ariunaa says:

    Monos deer zarj bgaa. DRICLOR geed. ter hulmas shivrend mash sain, zuger bolnoo sanaa zovoltgui 

  34. AaA says:

    bugdiig n turshaad uzee nza!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.