Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. Энэ сайтыг мэддэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаад та бүхэндээ хандвал бүх зүйл жаахан ч гэсэн хөнгөрөх болов уу гэж бодлоо. Чин сэтгэлээсээ харамгүй зөвлөлддөгт бүгд дуртай байдаг байх. Сайтын байнгын зочин бүр. Эхлээд өөрийгөө жаахан танилцуулахад 34 настай бусдын л адил амьдрал ажил гэж гүйсэн энгийн нэгэн бүгүй байна аа. Нэг хүүтэй хүү маань 11 настай. Том эр болсоон. Хүүгээ 10 сартай байхад нь ааваас нь тусдаа амьдрах болсон. Энд бичигддэг олон захидлуудын л адил зүйл тохиолдож хүүгээ ганцаараа өсгөх болсон. Хор шарандаа хүүгээ эцэгтэй нь уулзуулаагүй өдий хүрч байна. 2 насны төрсөн өдрөөс нь хойш тэр хүн ч уулзая энээ тэрээ гээгүй болохоор одоо бол бүр уулзуулахгүй гэж боддог.
Ингээд хүүгээ 4 настай байхад нь одоо амьдралд минь асуудал болоод байгаа нэгэнтэй таарсан юм. Түүнээс хойш бараг 8 жил болжээ. Энэ нөхөр ч бас өмнө нь эхнэр охиноосоо салсан амьдрал үзсэн нэгэн байсан болохоор тухайн үед амьдрал мэдэх юм даа гэсэн үүднээс дотноссон, бие биедээ ч сэтгэлтэй болсон. Харин энэ бүх жилүүдэд хамт амьдарсангүй. /8 сар нэг гэрт байж үзснийг эс тооцвол/ Дандаа хоёр талд байсан юм. Аавыгаа гэж мэдэхгүй хүү маань ч энэ л хүнийг аав гэж ойлгодог. Гэхдээ хүү маань өсөхийн хэрээр төрсөн аав минь биш гэдгийг маш сайн мэддэг болсон. Харин хэн хэнд маань юу ч хэлдэггүй. Намайг зовно гэж санадаг байх. Ингэж мэдэх болсон учир нь хамтдаа 8 сар гурвуулаа амьдарч үзэхэд намайг ажилтай хойгуур /тэр ажилгүй л дээ хувиараа юм хийнэ. Дуртай цагтаа л ажиллана/ Хүүгий маань нэлээд командалж босч суухаас өгсүүлээд нэлээд зааж сургадаг байсан болотой. Миний дэргэд бол байнга харцаараа айлгадаг байсныг би анзаараад хамт байж чадахгүй гээд л өөрийн гэснээ хамж аваад гэртээ харьсан юм.
Ингээд хамтдаа байж чадахгүй нь тодорхой болоод, надаас холдох болов уу гэсэн тийм зүйл болсонгүй. Байнга л дагаж гэрт хүргэж энэ тэр болсоор нөгөө л эмэгтэй хүний зангаар хамт амьдрахгүй ч зууралдсаар л. Өнгөрсөн хугацаанд үр хүүхэдтэй болъё гэж хичээлээ. Бүр гурван ч удаа жирэмсэлсэн. Гэвч бүтсэнгүй. Энэ нөхрийн хэл ам ааш аяг, миний гөжүүд зангаас болсоон. Тэр их хартай. Энэ занг нь мэддэг болохоор хардуулах зүйл хийхгүйг аль болохоор хичээдэг л дээ. Гэвч бүхнийг өөрийнхөөр нь байлгах тусам хүн гэдэг улам цаашладаг юм байна лээ. Ажил дээрээ хэзээ ч оройтож болохгүй. Ямар нэг ажил гараад үнэн учраа хэлээд байхад л уурлаад л загнаж эхэлнэ. /Эмэгтэй хүнийг харааж болох бүх хараалыг дуусгана. За тэгээд сүүлдээ эрэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг л юм болно. Энэ хараал ерөөл нь 3,4 хоног ч үргэлжилнэ. Хамгийн муухай нь 10 жил гаран бараагий нь хараагүй хүүгийн минь эцгийн нэрийг дуудаад л тэрний юу яа за тэгээд л явж өгнө дөө./
Би хүнээс царайчлаад байхааргүй ажил мэргэжилтэй ч хааяадаа яалт ч үгүй унаа, ойр зуурын мөнгө авдаг байлаа. Гэтэл би л чамайг гөлөгтэй чинь тэжээж байна гэх зэргээр нөгөө хэрүүл дээр нэмэгдэх болсон. Тиймээс сүүлдээ гуйхаа ч больсон. Цөөнгүй удаа зодуулж нэлээд гэмтэл ч авч байлаа. Тэр бүхний хойно би сална гэж бодож зугатдаг ч ажил гэр гээд өөр хаашаа ч үгүй болохоор өдөр шөнөгүй отож байгаад л уулзана. За тэгээд л гэмшсэн ухаарсан хүн уучлалт гуйгаад бөөн юм болно. Уучлана. Гэвч 7 ч хоноогүй дахиад л давтагдаж эхэлнэ. Түүний уурлах бүхнийг би л хийсэн гол буруутан нь. Ажлаас минь болж байна гэх зэргээр л өө хайна даа. Би өв тэгш өөгүй хүн биш ээ. Гэхдээ бүхнийг тал талаас нь бодож ойлгож түүнд тааруулах гэж мэрийдэг. Хамь олонтой ажилладаггүй, ганцаараа гэх зэргээр аль болох ойлгох гэж өөрийгөө хүчилж уучилна. Дээр 3 удаа жирэмслэсэн гэсэн дээ. Тэр үед үнэхээр баяртай аз жаргалтай байсан. /би хувьдаа/ Гэвч өнөөх л нэг хэрүүл гарч хэлэх хэлэхгүйгээр дуудна.
Хэнийх ч юм билээ наад зулбасагаа авахуулаад зайл гэдэг үгнээс болж би эхний хүүхдээ шарандаа очоод авахуулчихсан. /энэндээ хэтэрхий их харамсдаг/ Энэ бүх он жилүүдэд бүхэл бүтэн 8 жилийн хугацаанд холбоотой байхдаа хэдийгээр тус тусдаа амьдардаг ч би өөр хэн нэг эрээс болж асуудал үүсгэж байгаагүй. Тийм бодол ч байдаггүй. Дараагийн хоёр нь өсөлтгүй гэсэн шалтгаанаар бас л тээх аргагүй болсон. Эн бүх үйл явдлын дараа би хэзээ ч хамт амьдрахгүй гэж шийдсэн. Харин би дахин шинэ хүнтэй болж хүүгээ дүүтэй болгохыг хүсэж байсан учраас 2 жил эмчилгээ сайн хийлгээд сая жирэмсэн болсон. Тэр ч өөрөө хүүхэд хүсэж байгаа. Харин би түүнтэй хэзээ ч хамт амьдрахгүй нэг гэрт байхгүй гэдгээ хэлээгүй л дээ. Жирэмсэн болсоноо мэдээд иүүнд хэлэхэд баяртай хүлээн авсан ч /сонгууль гээд миний ажил маш их байгаа учраас 07-00 цаг өнгөртөл ажиллаж байна/ чиний наад ажлаас болж байна гээд л дахиад өнөөх хэрүүл гарлаа. Өнөөх л зангаараа дахиад л “хэнийх нь мэдэгдэхгүй зулбасага надаар тэжээлгэнэ гэж бодож байна уу авхуулаад зайлаарай” гэж утсаар загнах юм.
Уурлаад эхлэхээр нь аль болох зөөлөн харьцаад одоо хэдхэн хоног үлдэж байна. Тэгээд л амарчихна гэж ойлгуулах гээд ч ядлаа. Уг нь архи тамхи элдэв хүүхэн шуухан гэж асуудал үсгэдэггүй сайн залуу. Нэг хоёр удаа эмэгтэй хүнтэй смс- ээр харьцаж тэрийг нь мэдэж байснаас өөр сэжигтэй зүйл огт мэдэхгүй. Тэгээд ч би харгэдэг зүйл хүнийг яаж зовоож сэтгэл хөргөдгийг мэддэг болохоор тиймрхүү зүйлд үнэндээ анхаарал хандуулахыг хүсдэггүй. Энэ мэтээр муухай үгээр сэтгэл рүү минь ус цацчихаад удалгүй л дахиад өнөөх уучлал чамаас л болоод би тэгсэн шүү дээ гэх сонин харьцаа миний бүх энергийг сорж гүйцэх нь ээ. Энэ хүүхдээ би ямар ч байсан тээж төрүүлнэ. Харин түүний энэ муухай намайг үгүйсгэсэн харьцааг тэсвэрлэж чадахгүй юм шиг санагдаж би айж байна. Хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой гэж өөртөө хичнээн итгүүлэхийг оролдож байгаа ч түүнд гомдох сэтгэл минь намайг хүчгүйдүүлээд байна аа. Түүнээс намайг хайрлаад халамжлаад өгөөч гэж гуйгаагүй. Бүр гуйх ч үгүй тийм л зантай хүн.
Одоо ийм үед ядаж намайг тайван байлгаж болохгүй юу гэхээр -Чамаас илүү тайван сайхан байгаа хүн алга байна шүү. Юун тайван байлгах энэ тэр тэнэг юм яриад байгаа п.., я…, өөр юу юу ч гэнэ вэ тэгж л хариулах юм. Хөөж байгаа шигээ хэлсэндээ хүрээд амьдралаас минь алга болоод өгдөг болоосой гэж ямар их хүснэ вэ? Өөрийгөө гэх бардам сэтгэлээ ч хаяж иүүнийг ойлгохыг хичээсэн юм сан. Гэвч эцсийн үр дүн нь хэзээ ч өөрчлөгдөхгүй чанарын ялгаа гарахгүй юм байна гэдгийг ойлгож шаналж байна. Ийм хүнээс салахад яавал дээрийг та бүхэн маань надад зөвлөөрэй. Харж хандах ах дүү муутай болохоор улам ч дээрэлхдэг юм болов уу гэж бодох боллоо. Аав маань залуугаараа өнгөрсөн. Ээж дүү нарыг маань бас л надтай хамруулаад газар доогуур ортол хэлж доромжилдог юм. Одоо би хүүхдээ өөр хүнийх гэж итгүүлбэл холдох болов уу ч гэж бодож сууна. Түүний санаагаар бол би ажилгүй гэрт тэгээд л түүний хэлсэнээр босч суугаад нөгөө Далласан газарт и нь ил гарч, Далайсан газарт нь далд ороод байж байвал болох юм гэсэн. Хүнийг зовоож сэтгэлийн тамд унагаж хайрлана гэж байж болохгүй шиг л санагдах юм.
Өөрийнхөө энэ бүх араншинг чамд хайртай учраас гэж тайлбарладаг. Хэрүүл хийгээгүй уур нь хүрээгүй үед тэрэн шиг сайн хүн байхгүй. Эрхлүүлээд л бөөн юм болно. За тэгээд уур нь хүрлээ гэхээрээ чөтгөр шулмаас дор аашлах нь төрөл арилжсан юм шиг л санагдах юм. Одоо энэ хүүхдээ би эцгийнх нь муухай хэл ам хар энергиэс хол байлгаж сэтгэл амгалан байж байгаад төрүүлж хүүгээ дүүтэй болгомоор байна. Төрөөгүй бүрэн бүрэлдэж амжаагүй байхад нь доромжилж зүхэж байгаа хүнд итгэж үнэхээр чадахгүй нь ээ. Ганц удаа биш болохоор одоо үнэндээ түүнийг гэх миний сэтгэл хөрч үзэн ядалт болж байна. Хүнийг ингэж хайрлаж болохгүй биз дээ. Яагаад бид нэг нэгэндээ жаахан уужим энэрэнгүй хандаж болдоггүй юм бол оо?
51 Comments
ee ania mine dee ta mine yaj tolgoi ni ergheere etseggui ussun huudee uur etsegees duutei bolgno gj yrina we ta mine duu ni tani naad huugiih shg chine amidarliig tuulj irsen hun nas bie guitsej eriin tseend hursen ch odoo hurtel bi eejiigee buren guitsed uuchijl chaddgui hundii huiten bdg yum iim aldaa buu hiigeese gsen de bi sanuulj bna ta yaluu bn bolhgui bol gadagshaa gar uur humuustei orchinoo soliood uz zaawal iim eriin huuuhed heregtei bgamuu bi law huugiin chine orond bsan bol husehgui bna gj helj bga

sain yum ogt medregdsengui,, demii hun baina. dahiad salah hereg garah ni de huuhed ad uzne gedeg ch sainii yor bish de
×è áèä 2-èéí àìüäðàë òºñòýé þìàà. Ãýõäýý ìèíèé áîäëîîð ÷è õ¿¿õäèéã íü òºð¿¿ëýõ õýðýãã¿é áîëîâ óó ãýæ áîäîæ áàéíà. Õ¿¿õýä ãýäýã àëäàà îíîîíû òºëººñ áèø ø¿¿ äýý. Òýãýýä ÷ îäîî ÷èíèé íàñ òèéì õºãøèí áèø áàéíà. ßàæ èéæ áàéãààä íààä õ¿íýýñýý ñàëààä äàðààãèéí ñàéõàí ãýðýë ãýãýýòýé àìüäðàëòàé ó÷èðàõ õýðýãòýé ãýæ çºâëºå 人. Óäàõã¿é íàð ìàíäàæ ÷èíèé àìüäðàë ñàéõàí áîëîîñîé ãýæ õ¿ñüå.
Õàðèí ýíä ñýòãýãäýë áè÷ñýí çàðèì íýã õ¿ì¿¿ñýýñ íýã þì àñóóÿ. Ìîíãîëä èéìýðõ¿¿ àñóóäàïòàé ãýð á¿ë, õ¿ì¿¿ñ, ÿëàíãóÿà ýìýãòýé÷¿¿ä èõ áàéíàà. ßã èéì òîõèîëäîëä ìîíãîëûí öàãäààä õàíäààä ÿìàð÷ íýìýðã¿é þì øèã ñàíàãäñàí. Ãýð á¿ëèéí èéìýðõ¿¿ àñóóäëûã öàãäàà íàð òîîäîãã¿é , õýðýãñäýã¿é þì áèëýý. Òýãýõýýð ÿàæ õàíäâàë öàãäàà ýíý àñóóäëûã òîîæ àâ÷ õýëýëöàõ âý ãýäãèéã çºâ뺺÷ ýý. Ìàãàäã¿é çàðèì ýìýãòýé÷¿¿ä õààíà õàíäàõ, ÿàæ ºðãºäºëºº áè÷èõ ãýõ ìýòèéã ñàéí ìýäýõã¿éãýýñýý áîëîîä àëääàã áîëîâ óó. Èéìýýñ ýíý òàëààð çºâëºãºº ºãºº÷ ýý.
Chi ooroo ih teneg huuhen baina er yumgui bol uheh geed bdgiimuu suugaachgui baij zoduulj nuduuleed, eldew yanzaaraa duuduulaad suuj bdag ooroo zowoh durtai yumbishuu. Odoo yaay gehew yu saihan dur saihan HOHI CHINI BAINA L GEJ HELIY DEE
tegeed tiim saihan ger buld osson hun tiim muuhai yum neg l tohioldvol medehgui uchraas ooriigoo hamgaalj zugtmaar yum. Yagaad gevel saihan ger buld osson bolohoor ene bolood baigaa zuiluud buruu, baij bolomgui gedgiig sain yalgana.
Ireedui bhgui amidral toochood zovlogoo hussen bhiin. tgd salaach gd zovlochihvol boon heruul bolno l doo. bolohgui butehgui ireeduigui uchraas huuhed hurtel butehgui bgaa amidraliig yag yaj shiiduuleh gd bgaam be? You should start new life, teh uu?

Heterhii nurshuu yum aa. yaj ch bodson
Bi neg l zuiliig eruusuu oilgodoggui. Yaj eh hun huuhdee tegj doromjluulchihaad uuriinhuu jargaliig huuguud yavj chaddag bnaa! Uuniig unshaad uuriig chin bish ter huug chin yamar ih uruvdvuu. Aavgui huuhdiin setgehui yamar emzeg baidagiig medhuu? Teren deerees n eej n geh ta neg baliar yum daguulj ireed doromjluulaad baihaar naad huu chin yu bolov ve? Minii bodloor hatuuhan helehed ta dahij huuhed gargaj bas neg huuhdiig zovooh hereggui l bolov uu gej bodoj bn. Dandaa n bi tegsen bi ingesen gej bichij getel naad ur huuhdee yu bodoj yaj amidarch bgaag n neg ch udaa bolov asuusan n uu? Esvel naad neg erguu har yumnaasaa uur yum bodohoo bolichihson uu? Hurdhan salaad ur huuhdee aytaihan hun shig hairlaj usgusun chin deer bailgui dee!
zugeeree ter huniig hayaad ooriigoo bodood yawaarai amjilt husey
Тийм хүн тэгээд сайн хүний тоонд ордог юм бол өөрийн чинь хүнийг үнэлэх үнэлэмжийг ойлгохгүй байнаа.
Нэгэнт төрөх гэж байгаа хүүхдийг өөр хүнийх гэж хэлээд хэрэггүй дээ. Эсрэгээр төрсөн хойно шинжилгээ өгөөд өөрийнх нь гэдгийг ойлгуулаад дахиж чамтай уулзахгүй гэдгээ хэлээд цэг тавиарай. Яг үнэдээ ийм нөхдүүдэд баталгааг нь гаргаад өгвөл гөлөг мэт гийнаад дагаж гүйдэг юм.
салсан нь дээр би ийм хүнтэй бас чам шиг амьдарч үзсэн салахгүй болохоор нь сайн лам дээр очоод л тэгээд л одоо л сураг тасарч байна хүнд хүн илүүдэхгүй хүүхдээ төрүүлээд сайхан амьдар
Бүх талаас нь харж зөвөлгөө өгсөн хүн бүрт баярлалаа. Хүний зовлонг хүн мэдэхгүй гэдэг үг хамгийн түрүүнд санаанд орлоо. Юуны өмнө хүүхдээ төрүүл гэж зөвлөсөн цөөн хүнд маш их баярлалаа. Эцэггүй хүүхэд төрүүлэх сонирхолтой гэж бодсон хүмүүс, мөн араар нь тавиад хүн ашиглаж гэж бодсон хүмүүс өөр өөрийхөөрөө л бодсон нь тэр байх. Гэвч үхэл зовлон тохиогоод ирэх цагт цөөхүүлээ байх гэдэг зовлонг мэдэх учраас ийм шийдвэр гаргалаа. Араар нь тавиад явсан бол өнөөдөр өөр хэн нэгнээс хүүхэд тээчихээд хэрэлдээд зодуулаад сууж болох л байсан. Хүлцэнгүй тэнэг гэж хэлэх хүмүүсийн үгийг хүлээн зөвшөөрнө өө. Гэвч өсөхөөс сурсан хүний дадал суртахуун гэдэг зүйл маш их нөлөөлдөг гэдгийг мэдэрсэн. Аав ээж минь бие биенээ хүндэлсэн хэрүүл уруулгүй тийм л сайхан гэр бүлд би өссөн. Охид голдуу болохоор аав минь хатуу чанга үг ч хэлж байгаагүй. Хүүхдээ “гөлөг” гэж хэлүүлчихээд дахиад зууралддаг гэж байгаагийн хувьд энэ ч бас үнэн. Гэвч эм хүний сонин сэтгэл тийм байдалд оруулдаг. Үүнийг амьдрал мэдэх хүн л ойлгох байх. Шулам гэж хараасан ОУ-ын сэтгүүлч залууд хэлэхэд: -Эм хүний үнэ цэнийг алдуулж байгаа гэсэн чинь бас үнэний ортой. Би ч бас чамтай адил мэргэжилтэй. Гэвч чи эх орондоо амьдраагүй л учраас хөрсөнд биш сэтгэж байгаа гэдгийг чинь ойлгож байна. Чи харь сэтгэж байгаа. Тиймээс чи намайг үзэн ядсан. Монгол эрчүүд, эм нь ч ялгаагүй хэрхэн амьдарч сэтгэж байгааг чи мэдэхгүй. Тэгээд ч би гэр бүлтэй хүний амьдралыг үрж, хүний доодохыг ашиглаж зөвхөн өөрийгөө бодсон зүгээр нэг эм биш. Эрчүүд өнөөдөр ямар арчаагүй хөлдүү байгаагийн гэрч хохирогч болсон арчаагүй нэг эмэгтэй нь би. Олон эрийн дунд явсан бол энэ нөхөр аль эрт хаяад алга болох байсан байх гэж санаж байна. Эр хүнгүй үхэх гэсэндээ биш. Эм хүн гэдэг чихэндээ итгэж түүндээ итгэхийг хүсэж амьдардагтаа дахин дахин алдаж, өөрийгөө үгүй хийж амьдардаг юм байна. Уужим сэтгэл гаргаж уучлах тусам хүн илүү их зовдог, илүү их төлөөс төлдөг юм байна. Зоргоор санасанаар болдоггүй амьдрал гэж хэлсэний учрыг өдий насанд хүн ойлгодог юм байна. Би бардам бас сайхан гэж хэлээгүй ээ. Тэгж аашлах ёс суртахуун ч надаас гарахгүй. Өдий олон жилийг үрэхдээ “новш” шиг аашлаж хамгийн хогийн бүхнийг хийлгүй залуу насаа итгэж өнгөрүүлсэндээ одоо харамслаа. Хүн шиг бас сайн хүн байх тэгж амьдрах хүсэл минь тэр бүр хэрэгтэй зан биш гэдгийг мэдрэх муухай байна. Туслая гэсэн хоёр хүнд чин сэтгэлээсээ талархалаа. Маш их. Та бүхний үйлс үргэлж дэлгэрч явах болтугай.
Chi chini odo neeh l bardam hvnshig hun guidaggvi ene ter gehiin tegeed yasan shalichganasan zantai huuhen we????????? shuud holboogoo taslaach ehende hetsuu bh ch daraa ni yawaandaa gaigvi boliishd odoo huuhdiig ni gargaaad l holbootoi heweeree bgad bwal bur l hetsu shd tegeed huuhded chin muuhai zan gargaj bsniig ni medseer bj ter hvnteigee odo hurtel holbootoi bj yaj chadaj bnaa harin ch shiidsenshig shiideech yamar zawharchihsan sunjirsan 8 jil we……………….. chi hamt amidardaggvi ymchin bas l uchirtai l ym bnshd … er ni negl ireeduigee tuluwluj oligtoi tootsooldoggvi hvnshig sanagdchihlaaa
Huulia dagaachee, sahiachee, heregleecheee, chi yah gej tatvar toldogiin meddeguu, niigmiin amitan bgaachee.
xvvgee dvvtei bolgono gedeg chin xarin estoi zov shvv ene bodliig chin l demjij bi tegj bna …
Xelex ch muu ug oldoxgui uym bna aa kkk … Ingie xo chi nadtai xolboo bariad minii utsiig ogchig minii xvvxdiin etseg ni chi zail xudlaa gevel yariad vz geed tegengvvt nad ruu yarina l daa saixan xereldej xaraaxgaad l … tegengvvt ni bi tanai exneriig 7 xonogt barag teden udaa shaaj bailaa chi exneree zovoodog baisan xoxi chin chi zamaa taviad ogvol bi xvvgee ooroo tejeemeer bna uxaanii uym xeleed l oortei ni adilxan naxaalinii yariad l durgui xvrgeed baival alna shvv xurdan zail uxaanii uym yariad darmdtlaad ogie … Iim archaagui durakuud emegtei xvnii nulims tsus xarj taashaal avaxaas busdaar aimxai xulchgar amia bodson baidag uym aa… tegsen baixad naadax chin chamaig ali muuxaigaar baaxan duudaj xaraagaad suulchiin kafe aa avaad alga bolood ogolgui yaxav iim l arga oor ondoo estoi xelj medex uym alga aa … bi exnertei gexdee manai xvn oilgox baixaa chamaig tegvel bi ertnees exnertee xelchine kkk ..
hooooyeeeee chi oooro jhn mangar ymu salaaaach gants l uda amidrah bj ingej teneg amidrah hereg bgnmu chi ooro uhaan muutai ym bn tgdl ter 2 nohor chin chamag deerelhej bn zayu bs dahiad hvvhed gargana gene shuu yaaaj osgoh gd bga mal we hamaatan sadan muu gee bzd jiremsen bolhoor chin hen ajil hiij mongo oloh gsn mal we bvvvr uur hvrjlee 11 tei ter hvvhde sain osgoj hvmvvjvvl zayu uhaan muutai ymaaa hvnd zoduulad doromjluulad hvvhde gariin shvvs bolgood amidrmargvi bga bol sal zayu …… gants hvvhde shn osgoj hvmvvjvvvl tgkv bol chi bvh nasaara zowson emgen blno za amjilt
busgui min, chi uuruu salj chadahgui bgaan bishuu. gadnaa salya gej bodoj bichij bichij bgaa ch hudlaa l bn daa. dotor hunee sain sons. ta 2-n ene yavdald huuhed yamar ch hamaagui. chi shiidej chadahgui l bn shd. archaagui yum be huuhdee eldveer heluuleed uuruu zoduulaad
xuuxdee bodooch 11 nastai ter amitniig yax gej xoid wetsgiin gar xaruulna be
sain uu niit unshigchiddaa handaj bolon zahidaliin ezend handaj helhed chi zowhon ene zaluug ahsiglaj huugee duutei bolgoh gej b gaa ym bishuu yaj salh be gene shuu etseggui huhduud dotroo yu bodoj ywdag bolon yaj hun deerlhulj zowj osdogiig meddegui ym uu neg huutei etsgeggui osgoson gej baij . Bas 8 jil hamt amidraagui geh ym hoorhii zaluugiin amidralaar chi harin toglood b gaa ym shig sangdlaa bi olon ulsiin setguulch mergjiltei germand ajildag mgl zaluu b cham shig iimerhuu huuhnuud busdiinhaa ner hundiig unagaj mgl emgtei uneguidej b gaa ym sh dee iimerhuu bodoltoi mgl er nohroo araarna huurch hench bish ymnuu araas hootsoldoj b gaad mgl huuhnuud oorsdoo hedhen sarin daraa amidralgui ulddeg ym daa umhii sanaatai shulam mini

Хүүхдийг чинь ГӨЛӨГ гэж дуудахыг зөвшөөрөөд зогсохгүй хайрлаад байгаа нь л муу байна даа…
Сайн уу,миний нэг найз яг л ийм амьдралтай.Би бараг тэр найзыгаа биччихэв үү гэж эхлээд бодсон.Гэхдээ ялгаатай нь тэр маань 2 хүүхэдтэй байж байгаад 3 дахиа гаргасан, бас тэр 2 15 жил ингэж амьдарч байгаа, мөн тэр нөхөр / нөхөр ч гэж дээ/ зоддоггүй хэзээ ч гэхдээ АЙМААР хартай, бас харамч, мөнгөө өгдөггүй, хүүхэн шуухан архи тамхи байхгүй ч тэднийд яг л буудалд байгаа юм шиг амьдарч бас САЛЖ өгдөггүй хөгийн амьтан байдагын. Гэхдээ манай найз одоо нөхөргүй хүүхдүүдтэйгээ сайхан амьдрахыг л илүү үздэг. Би юу хэлэх гээд байна гэхээр ХҮҮХЭД энд ямарч буруугүй, ээж нь өөрөө тэжээж, сайхан хүмүүжүүлж чадаж байвал гаргаж л байг.Тэгээд ч хүнд юу ч тохиолдож болно ах дүү муутай цөөхүүлээ бол адаг сүүлд нь муу хүү нь л ганцаараа үлдэнэ. Манай тэр найз эхээс ердөө 2-лаа болохоор хүүхдүүдээ маш сайхан өсгөсөн. Тэгэхээр найз минь чи наадхаасаа зүгээр л салаад хүүхдээ гаргаад 3-лаа сайхан амьдар.Хар хэзээ ч эдгэхгүй өвчин.Хамгийн гол нь хүүхдүүдийн минь амьдрал, ирээдүй, хүүхэд нь нас нь жаргалтай байх нь л чухал. Хүмүүс юу ч гэж болно, харин сайн захиж хэлэхэд гарах хүүхдээ зөвхөн өөрөөрөө овгол эсвэл өөрийнхөө ааваар ч юм уу.За тэгээд биеэ сайн бодоод 2 хүүхэдтэйгээ сайхан амьдраарай, охин гараасай л гэж залбирч байя даа чиний өмнөөс.
chi uuruu galzuu
Салаачээ, яагаад одоо хүртэл зууралдаад байгаа юм бэ, аймаар олон жил хараалгуулаад л зодуулаад л зууралдаад яваад байсан байх юм, Наад муу хулгайчаа цагдаад өгчихөө, тэгээд намайг ингэж ингэж зодож нүдэж байсан ийм ийм гэмтэл учруулсан тэдэн удаа хүүхдээ энэ хүнээс болж авхуулсан гээд хэл, наадах муу хулгайчид чинь эрүү үүсгээд ирэхээр гөлөг болно. Хувь заяатайгаа эвлэрч болохгүй, чи жаргах ёстой, эхлээд наадхаасаа сал, дээрх аргаар л салж болох юм байна, Хэрэв чи эвлэрвэл чи анхыхаа хүүхэдтэйгээ дээрэлхүүлнэ, хүү чинь үүнээс болж хойд эцгээ үзэн ядаж цаашид хүмүүжилд нь маш муугаар нөлөөлнө, хүүхдийн хүмүүжил гэр бүлээс их хамаардаг юм, ар гэрийн дарамттай гэр бүлээс дарамтлагч л төрдөг юм
ZA UUCHLAARAI BI UULNA HARTAI L DAA GEHDEE EHNEREE HARAAJ DOROMJILJ ZODDOG HUMUUS MER SER BAIDAG L YM BN LEE GEHDEE CHI NAAD ZALUUDAA ENGEED HELCHIH HUULI ESOOR ABJ SUUJ CHADAHGUI BJ HAAYA NEG ERJ SHAACHAAD ZAILJ BAI GEE CHI OLHOOGUI TSARAILAAD UUCHLALT GUIGAAD ERHEER DABARJ BHGUI YU ENE OLON JIL BIE HAMGAALAH URLAG ENEE TER EE YMAAR YABAACH ADAGLAAD UURIIG GARHAAR SHUUHED OGOOD AHIJ ERHEER TSAGDAA DUUDAAD BAIGAACH YMAR OLHIOGUI YM BEE AIGAAD BHAAR CHIN DABARAAD ERJ UURAA GARGACHAAD IIMERHUU ZALUUCHUUD EHENX DEE SUL DOROI ARCHAAGUI YM NAR BDAG YM BN LEE BOLOHGUI BOL NAIZ NOHOD TEDNIIHAA NOHORT HELEED TUSLAMJ ABAACH NADAAS GUIBAL BI OCHOJ UULZAAD ARGIIG OLCHOHMOOR L BN DAANCH 2 LAA TANIL BISH YM DAA
huuhded chin duu heregtei n zuv uu. bi bas neg huuhedtei ganst huuhed ih ganstaarddag. naad hun chinhuuhed n garad zasarna ntr gej yumbitii bodooroidoogui shuu harin ch chinii huug bur uzen yadaj deerelhej chi bur tamd unana shuu. harin salj chadahgubgaa shaltgaanig olohgu bna zam deer huleej zogslool bol uuchlqad untaad hevtchihdeg yumuu bardam biye daasan l gene haana bnaa ter. uhaan muutai huuhnuud ih bnaa.ene bolovsroliin system muugaas bolj bnauu yuunaas boldiin
xq
Bi ene huuhnuudiig er oilgohgui yum doromjluulj deerelhuulj bgaa busdiiga hondlomgood harla da teged zovlood l gaslaad l suid bolood bgaa hirnee oorsdoo ter bdald l bh yum . ganstaara ur huuhdeee az jatgaltai nailgaach. sex hiih hun oldoj l taara.bi gadaad nohortei gar dalaih buu hel muuhai harval boon yum bolno shde. mongol huuhnuud minee ooorsdiigoo hundelj amidraachee. ta nariin bichij bgaag haraad yu ta nariig ene mal shg buduuleg humuustei blgaad bgaag er oilgohgui yum . sain zaluuchuudiig heleegui shu ,
Chi unen teneg awgai bna, bgaa gantsiigaa golog ene tereer ni duuduulj oligtoi hairlaj osgoj chadahgui hewtej neg gaj ymnaas ahij huuhed gargamaar bna, bas oor huniih gj helne ch geh shig amidral iim bdgui ym za, er hungui bol uhchih gd bnuu, iim uilan duugarsan archaagui, huuhdee hairlaj chadaaguin bj araatan shig ymnii door altsaij hewteh durtai teneg gichiinuuded unen durgui fuck off

elgemsuuu ene… hen ch bil ee ter haachvaa sonirholgui bn
elgemsuuu ene… hen ch bil ee ter haachvaa sonirholgui bn
Hunii iim muuhai chanar hezeech tawigdahgvi ulam l chamaig zwoooj chinii shuusiig shahaj hanamj l awah baihdaa. Uuruu zorigloj nuur uguhgvi l bh heregtei. Er ni bur salhaar shiidsen bol bur or suraggvi uur gazar ochood amidarch bolohgvi yum uu ogt yuch yarihgvi buh yumaa tsegtsleed l yawaad uguh heregteishde. Heseg hugatsaanii daraa ter hun ch gesen uur huntei bolood taniig gehgvi l bhdaa. Iim hunii hajuud bhaar zuw zuil hiisench buruu zuil hiisen yum shig urdaas ni ch oligtoi egtselj harj chadku hariu helj chadku hetsuu bur uuruu medreliin uwchtei bolno shuu, buh zuilee il gargah tusam ulam bur l huniig murduj mushgij alham tutmiig chin buruutgah bhdaa… Zorig gargah l heregtei. Ter uur hunii huuhed ene ter gej helwel ter hunii helsen buhniig batalj ulam l uwchniig ni hudulguh bhdaa…

Ааш муутай авгай нар ингээд л байж байхаас яахав дээ
Чи 34тэй гээ биздээ.. эцэггүй хүүхэд өсгөх хоббитой юмуу?. Одоо хүүхэд гаргаад яаахын? Наад 11тэй хүүхдээ л сайн өсгөхөө бод л доо… Шал ОЛИГГҮЙ юмны хүүхдийг хөгширч үхэх гэж байж гаргаад …. ёстой зовлонгоо дуудсан хэрэг биздээ …. Тэрний оронд амьдралдаа эрс өөрчлөлт хийгээд хүүхдээ аваад гадагшаа гарч сурангаа ажиллаад үз л дээ .. Амьдрал баян шүү дээ … Ямар ч ирээдүйгүй Хүүхэд гаргаж , мангар хар юмтай зууралдаж байна гэдэг утгагүй …
Gaihmaar amidral.suusan erdee nzlj bga erdee zodulad bg emegteichvdig bi gaihdag.yagad zodulad bdgin bol?terni ch bas ygd zodood bdgiin bol? Bi bol tsusan torliin ymrch holbogu neg er namg zodhni bvv hel neg zoolon algdah ch erhgu gsn bodol dr bat zogsdg.gar hvrhgu ert uulzaj uchirch boldguimu?gar hvrhergu hemjend hvndlgdj hairlgdj bldguimu?nad tenegese zawal hvhdtei bldgni yj bgn?zoduln bRin uulzdgni chini buru shde.guiee zodn gbr l gaihah ym zvgr l sal
buu iim hultsengui tevcheertei bai, tevcheertei baina gedeg iim zuil deer sain zan bish, 8 jil iimiig n medseer baij zuuralddag sonin. Yer n nasand hursen hunii zan aash(hetsuu zuil tohioldohgui bol) zasrah magadlal baga. Tiimees ehneesee yamar hun be gedgiig n medej avsan bol taarahgui taalagdahgui zuil bgaa bol salah heregtei. Naad hun chini ogt hairgui hudlaa helj hajuudaa barij bh hunee huruugaaraa hodolgodog utsan huuheldei bolgoh gej helj baigaa yum, Yamar ch hun hairtai hundee tegj handdaggui. Tiim ugnuud heldeggui. Ingej deerelhuuleed hajuud n bh hun hovor bolohoor medeej yu gej gariin dor huuheldeig aldahiig huseh ve? Tegvel archaagui amitan gantsaaraa uldene. Sal geheer hudlaa shinjtei. 2 huuhedtei , adaglaad torood torsnii daraah 1 jil hurtel tuslah hungui bolohoor ergeed ter hunii gart yum bna. Bi bsan bol ali ert huuhed ruu evgui harj bh uyed salah baisan. Iim hunees nadad uujim enerengui handah bolov uu gej goridoj bval enduurel. Nohor bish zugeer l huuhed heregtei yum bol zaaval iim hunii huuhed gargah hereg bna uu. Uchir n zarim zan chanar udamshdag, Iim l hachin huuhedtei bolno.
chi salchihsan l yum bna shdee. tusdaa maidardag bj . yagaad ingeed ger ornooroo iruulj deerelhuuleed bdagiin. sonin yum be chi uuruu naashaa gehed ni ochij zuuraldaad bgaa yum banshdee. zugeer l ahritsahaa boli huuhdee uuruu usguj chadna gej itguul shuud huu. huuliin baiguulgad handana gej surduul
eeeeeeeeeee yamar ch hetsuu yum deee
odoo tegeed iim hunii huuhed gargaad hereg bn uu zovohiin l nemer baimaar bi bol naad huneesee sal l gej zuvluh bn nasaaraa zovoh gej tursun bish dee ho zaaval huuhed gargah hereg ch bn uu uur sain huntei uchirch ter huniihee huuhdiig gargaval ug ni deersen
хүүхдээ өөр хүний хүүхэд гэж хэлбэл наад тэнэг чинь алж ч мэднэ
Улаанбаатар дээд сургууль дээр гэр бүлийн зөвлөгөө өгөх төв байдгийн тэрэн дээр дагуулаад оч. За ер нь наад хар гэдэг чинь шизофрени өвчин. Яагаад ч арилахгүй.
Тэгэхээр хүүхдээ гаргаад наад тэнэггүйгээ амьдарч болохгүй юм уу
Хөгшрөх тусмаа хар өвчин нь даамжирна
чамд л гэж зөвлөхөд чиний хүүдээ дүү гаргаж өгнө гэдэг чинь зөв ч хартай нөхрийн хажууд чи өөрөө эвдэрнэ дээ
сүүлдээ худлаа ярьдаг болно. өөрийн бодол санаагаа нөхөртөө хэлж чалахгүй болно. Ингэж хэлүүлж байхаар гээд өөр хүнтэй явж ч мэднэ. тийм болохоор эртхэн салсан нь дээр ээ
Эргэлт буцалтгүй сал….
salaach dee towogtei yum we? naadah chin
yamaar ch yum be dee chamaas hezee ch salj uguhgyu bhaa naad zaluu chin ug ni huuhdee gargamaar bdag nasaa bodson ch ali ali talaa bodson ch hund hun l heregtei eswel setgelee changalaad shuud salwal yasiin bee