Олон нийтийн мэдээллийн ХЭРЭГСЭЛ БА БЭЛГИЙН АМЬДРАЛ

Орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь опон нийтэд нөлөөлөх чадавхаараа өнгөрсөн үед шашны үзүүлж байсан нөлөөтэй ижил хэмжээтэй байна. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар телевизийн хөтөлбөрт цаг тутам бэпгийн зан үйпийн арваас доошгүй жишээ дурдагдаж байна гэсэн тооцоо гарчээ. Харин манай улсад ийм тодорхой судалгаа байхгүй ч 1990 оноос өмнөх үетэй харьцуулбал бэлгийн амьдрал, зан үйлтэй холбоотой мэдээлэл нэлээд нэмэгдсэн нь тодорхой юм.

Орчин үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хувь хүнд бэлгийн амьдралын талаарх ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшил бүрэлдэхэд шинжлэх ухааны ололтоос ч илүү нөлөө үзүүлэх болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизийн мэдээлэл нь олон нийт хүлээж авахад хялбараас гадна зориуд цаг зарцуулах шаардлагагүй юм. Өнгөрсөн үед ном, сэтгүүл зэрэг хэвлэмэл материал нь мэдээллийн гол эх үүсвэр байсан бол орчин үед телевиз, интернэтээс мэдээлэл авахыг хүүхэд залуучууд илүүд үзэх болжээ.

Манай улсад ч ийм хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, 1999, 2003 онд хийсэн “НҮЭМ, бэлгийн амьдрал: сурагчдын мэдлэг, хандлага, зан үйл” судалгаанд хамрагдсан өсвөр насныхны ихэнх нь эхлээд телевизийг, дараа нь сонин хэвлэлийг бэлгийн амьдралын талаарх мэдээллийн гол эх үүсвэр хэмээн үзсэн байна.

Судлаачид мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд гурван нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ.

Нэгдүгээрт, мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн олон талт амьдралыг үзүүлдэг тул хүмүүс болсон үйл явдлын талаар тунгаан бодож эхэлдэг. Хоёрдугаарт, нэвтрүүлэг бэлтгэж байгаа найруулагч өөрийн үзэл бодлоор юуг үзүүлэх, юуг үзүүлэхгүйг шийддэг тул хүмүүст мэдээллийг тулгах нэг хэлбэр болдог байна. Гуравдахь нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнээс хүмүүс суралцдаг байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эдгээр нөлөө нь хүний бэлгийн амьдралтай холбоотой мэдлэг, итгэл үнэмшил ба зан үйл төлөвшихөд нөлөөлдөг нь гарцаагүй юм.

SOURCE: “Хүний бэлгийн амьдрал”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.