Яаж эхнэртэйгээ ойлголцох вэ?

Сайн байцгаана уу? Энэ нийтлэлийг уншин сууж байгаа та бүхэнд аз жаргал хүсээд надад үнэтэй зөвлөгөө өгөөрэй гэж гуйя. Би бүгдийг нь уншаад биелүүлэхийг хичээнээ. Яагаад амлахгүй хичээнэ гэсэн үгийг сонгосон бэ гэвэл урьд нь өөртөө болон эхнэртэй өөрийнхөө муу занг засаж өөрчлөгдөнө гэж амлаж байсан ч тэр амлалт маань ер биелэгдэхгүй юм. Тэгээд өөр олон хүнээс үгийг нь сонсвол нэмэр болох болов уу гэж найдаж энэ нийтлэлийг бичлээ.

Би эхнэртэйгээ учраад 2 жил өнгөрч байна хамгаас хөөрхөн хайр булаам нэг охинтой охин маань одоо нэг настай.

Миний бичих гол зүйл бол сүүлийн нэг жил эхнэртэйгээ байнга /гэртэй байх амралтын 2 өдөр алгасахгүй/ ам зөрдөг боллоо энэ зөрчил маань аядуухан учирлаар эхэлдэг байсан бол өдөр хоногоор, сар жилээр, аажим аажмаар өсч “ялаа заан болдог”-ийн үлгэр шиг л томорч Анхандаа “за яахав, жижигхэн юм, алсдаа учир нь олдох биз” “Гэр бүл болсон залуу хосуудад эхний 3 жил нэгнийгээ таних хэрүүл байнга гарах нь бараг ёс тэвчиж гарсан нь цаашаа явдаг” хэмээн өнгөрөөх бүрд үл ажиглагдам ан цав гарч, харайж гарахын аргаггүй ангал болон хувирч. Нэгээс нөгөөрүү ахих тусмаа бидний хооронд үүсэж буй ан цав бүр томорч бидний дунд үлдсэн сайхан зүйлээс саар нь ихсэж тэр нь дараагийн хэрүүлийн нэг том эх үүсвэр болдог болчлоо.

Анх хааяахандаа зөрөлдөж маргалдавч халуун хайрын илчээрээ зөөллөж, наргиан наадам болгон өнгөрөөдөг байсан бол сүүлийн үед хэрүүл нь нэгний муу үгээр доромжлох, гэрээсээ хөөх, гар хүрэхэд хүргэдэг болж, ойлголцох биш нэгнийгээ муу үгээр ялж дийлэх гэсэн хандлагтай болчлоо. Заримдаа ингэж хэрэлдэж байхаар салмаар санагдах юм.  Нэгэндээ хайргүй юмуу гэхээр үгүй юм шиг хэрэлдэж гараад гадуур ганц хоноход л маргааш нь санаад хэцүүдэх юм. Эхэндээ хэрүүл нь биеээ цэгнэсэн ухаатай байдаг байсан бол эхэлж муу үгээр эхнэрээ дуудсан цагаас хойш хэрүүл бүр дээр хэлдэг болчлоо, дээр ээжийг маань муухай үгээр дуудахаар нь өвдөг руу нь зөөлөн цохисон нь анх удаа гар хүрсэн болж, хэрүүл бүр дээр эхнэр маань гар хүрсэн гэдэг болсон, дараа нэг удаа эрүү рүү нь гараараа түлхцэн толгой нь гэдийгээд нүдний шил нь унасан, футболка нүүр лүү нь шидсэн, алгадсан гээд нийт 4 удаа эхнэртэй  халдаад авсан, Пицда, новш гэж хэрүүл бүр дээр дууддаг болчлоо.

Энэ бүхнийг эхнэр маань нэг бүрчлэн цээчилцэн хэрүүл бүр дээр сөхөж ярина. Яаж өөрийгөө засах вэ ядаж хэрэлдэхдээ дээрхийг хийхгүй баймаар байна. Дотороо зөндөө бодож өөрийгөө зэмлэдэг ч хэрэлдэхдээ өөрийгөө хянаж чадахгүй юм. Өөрийгөө хянаж чадахгүй болтол эхнэр маань ч үгээр идэхийн. Амьдралдаа эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрэхгүй, доромжлохгүй гэж багаасаа бодож өссөн юм хамгаас хайртай эхнэртэй гар хүч, муу үгээр доромжлох юм.

Бид хоёр нэгнийхээ аав ээж ах дүүсээ хүртэл хэрүүлдээ оролцуулж муулдаг, хэрүүл нь нэгнийгээ муу үгээр ялж дийлэх гэсэн шиг авирлах боллоо. Эхэндээ  2-лаа нэгэндээ гомдож уйлж туньдаг байсан бол одоо тэр байхгүй хэрүүлийн уралдаанд оролцож хэн нь дийлэхээ үзэлцэх болсон, Хүүхэдгүй байсан бол ч аль дээр салчихсан байх.

Ийм сайхнаар эхэлсэн амьдрал минь өнөөдөр яагаад байхгүй болчихвоо гэж гайхах юм.. Нэгэн цагт бялхаж цалгиж асан тэр их хайр энхрийлэл хэрүүлээс хэрүүлийн хооронд хэдийд хаана асгарч, дундарсаар үгүй болчих вий гэж айж байна.

Юунаас болоод хэрэлдээд шийдэлд хүрч чадахгүй байна гэхээр гэрийн ажил, хүүхэд цэцрлэгээс авах, хүнтэй гадуур уулзах, нэгнийхээ аав ээжийн хэлсэн үгийг зөвшөөрөхгүй байх, хадамуудын гэр бүлийн оролцоог нэг нь миний ээж туслаж байна нөгөөх нь гэр бүлийн амьдралд хэт оролцож байна гэх үзэл бодлын зөрүү гэх мэт хэний ч гэр бүлд тохиолддог маргаанууд дээр л аймаар хурц хэрэлдэж байна. Шийдэлд хүрэхгүй байгаа шалтгаан нь хэн хэн нь өөрийхөө хувьд хэлсэн үг хийсэн үйлдлээ зөв гээд буулт хийхгүй, хийсэн ч дотороо хүлээн зөвшөөрөхгүй зөрөөд байгаад юм шиг.

Миний хувьд гэрийн ажил хүүхдэд зарцуулах цаг, ажлын ихэнхийг би хийгээд  ажилхан ажилтай байж эхнэр маань ажил дээрээ илүү их цаг зарцуулаад байна, өөрийнхөө гэр бүлд илүү санаа тавьж ялгаж харьцаад байгаам шиг л санагдах юм. Мөн эр хүний найз нөхөдтэйгөө хааяа уулзах, үед эхнэр маань цаана л дургүй байх, яв гэсэн мөртлөө араас олон утасдах, Эхнэрийн маань хувьд адилхан хандаж байхад буруу ойлгодог өөрийнхөө хийснийг хийсэнд тооцоод миний хөлөмөр сэтгэлийг олж харахгүй байна, аав ээж нь манай тал шиг гэрт туслахгүй байж  гэх мэт байнга хэрүүл үүсгэдэг засардаггүй шалтгаан байх юм.

Урт удаан хэрүүлээс залхаж байнаа үнэхээр. Одоо хэрэлдэх бүрд эхнэр маань зайл гэж хөөдөг болсон. Энэ байдлаас яаж гарахаа мэдэхгүй байна магад бид зан характерийн хувьд огт таарахгүй хүмүүс учир салах ёстой юм бол уу? Би 1 жил гадагшаа сургуульд яваад ирвэл аль аль нь жоохон юм бодох сэтгэлээрээ нэгнийхээ үнэ цэнийг мэдрэх боломж гарч бид нэгнийгээ илүү сайн ойлгодог болж энэ асуудал нааштай шийдэгдэх бол уу гэж дотороо бодох юм. Эхнэртэй хэлсэн чи яв, зугтаж байна, хүүхэдтэй чин уулзуулахгүй, ийм аав хэрэггүй гэх мэт юм яриад байгаа.

Бид 2 шиг ингэж нэгнийгээ бараг үзэн ядатлаа хэрэлдэж муу муухайгаараа  дуудалцсан хүмүүс эвлэрлээ гэхэд анхныг шигээ нэгэндээ сэтгэл гаргаж хандах  бол уу.

Зөвлөөч залуусаа эхнэрээсээ болон энэ захиаг уншиж байгаа эмэгтэйчүүдээс эхнэртэй гар хүрсэндээ уучлалт гуйя.

38 Comments

  1. Халамж ? says:

    Халамж гэж юу вэ? Би бас яг энэ залуу шиг байдалд байна. Бид бас уурлаад бөөн юм болдог, одоо  салан нэртэй тусдаа байгаад 10 хонож байна. Хөөрхөн хүүтэй, би хайртай, санаж үхлээ.  Хэрүүл дээрээ дүгнэлт хийж үзээд халамжлах юм бол надьай хэрэлдэхгүй, улам сайхан байх юм байна гэж бодсон. Халамж гэдгийг эхнэртэйгээ хоолоо хамтарч хийх, гэрээ хамтарч цэвэрлэн, хүүхдээ авч, гадуур янз бүрийн юм үзэж, хэрэлдээгүй үедээ энхрийлж магтах юм болвуу гэж ойлгоод тэгдэг. Гэтэл манай эхнэр хэрэлдэх үедээ намайг ямар ч халмжгүй гэдэг. Эсвэл би халамж гэдгийг ойлгохгүй байна уу. Одоо би эхнэрээ буцааж авч ирж болж л байна. Гэхдээ  7 хоногийн дараа хэрүүл дахиад үргэлжилбэл яах вэ?

  2. Сайн байна уу?.Чи эхнэртээ анхаарал халамж тавьж бай.Анхаарал халамж дутагдсанаас л болж ингэж байгаан.Хүүхнүүд гэдэг чинь ер нь гэнэн улсуудшдээ.Тэгээд дээрх комментууд дунд их зөвлөмж байна.Дуугүй л болчих уурлаад эхлэнгүүт нь.Зүгээр суугаад байж болохгүй шүү харин.Цалин нтрээсээ гэр бүлдээ зарцуулж байлдаа.Дундаж амьдралтай эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь гэр бүлдээ цалингаа зарцуулахгүй байгаа нөхрөө хархаар уур нь хүрж элдэв үгээр хэлдэг юм байна лээ.Амжилт

  3. эмэгтэй says:

    эхнэр чинь гэрт суугаад жаахан бухимджээ ажил хийлгээд үз шал өөр болно

  4. emegteee says:

    Ta 2 yag yuunaas bolj herelddeg shaltgaanaa sain bodoltsoh heregtei bhaa.tegehgui bol ingej yavsaar neg negendeee tunirhaj,hundiireed negniihee huurchij magadgui.za tegeed huraad ehelchihvel ta 2iin heruul dain bolj huvirana daa.zugeer 2uulaa jaahan tevcheertei baij uzel dee.1niihee helssen bolgon deer uscheed,negneesee uu sev haihguigeer,1ni heruul udsun ued nuguuh ni neeh toohgui bh ch yumuu tegvel hun uaaj ch uurlaad hereldeh geed bhad nuguuh ni hariu uildel hiihgui bol tegeel ayandaa duugai bolchidog sh dee.sai yariltsaa ehnerteigee……..yag yaagaad ingej muudaltsaad bn,yamar shaltgaan bn,geed l sain yarilts…amjilt

  5. psst says:

    1 jil holdood ulam hondiirvol yah ve. Tuunii orond Mongold ger buliin zovlolgoo ogdog marriage counselor, setgel zuin mergejiltnuud baidag bol 2-uulaa ochij uchir nachraa heleed mergejliin huneer hen hend ni yamar dutagdal baina yaj bie bienee oilgohov gedgiig sonsood zovlogoo avaad honglongiin hunees yum sonsvol zugeer yum shigee.

    Hamgiin gol ni chinii durdsan suuri shaltgaanuudaa “emchleh” heregtei. Heruuliig golduu ehleed baigaa hun ni nuguuduu setgel dunduur baina daa. Tiim bodol dotroo teej yavahaar ter ni jijig sajig zuil deer ilreed chinii heldgeer yalaag zaan boltol heruul hiih sejuur bolood baidag. 2uulaa taivan saihan suuj baigaad baidaldaa dugnelt hiigeed yu ni bolj baigaa yu ni bolohgui baigaagaa bicheed yariltsaad uzeech. Ehner chini chamaig yamar baihiig husdeg, mon chi ehneree yamar baihiig husdeg, yaval uur utsaar hureed baidagav geed budgiig ni bichij list gargaad neg negeer ni zasah geed uz. Hereldeh geed irvel 2-uulaa yu ch gej gediin neg ineedtei ug ch yum uu dohio ch yum uu bodoj olood bie biendee sanuulga ogdog baiya ch gesen yahav dee. Ali ali talaasaa zutgel setgel baival bolno. 2uulaa yariad oilgoltsod hurehgui baival deer bichseneer mergejliin hund hand.

    Muuhai ugeer ehneeree bitgii duudaa, helsnii daraa chamd yah gej helvee hairtai hunee yaj tegj duudaj chadvaa geed dotroos chini zulgaagaad muuhai baigaa biz dee? Helehgui helee hazaad teseh l yum bol chadna shu dee. Hereldeh geed baival duugai bolood ongoroochij bai, daraa ni taivshirsan hoinoo yariltsval hen hendee deer. Tehgui bie bie ruugee asaad baival baidal oorchlogdohgui. Ingej bainga hereldeheer muuhai stresstei, hair dulaan baidal horom hormoor aldagdaad baidiin.

  6. Anonymous says:

    би нөхрөө муу муухай үгээр дайрч хэрүүл хийх гэж оролддогч манай нөхөр надтай хэрэлддэггүй юмоо. эхэндээ адилхан хэрэлдэхгүйд нь уур хүрдэг байсан ч одоо бодоход нөхрийн маань зөв байж. бид 2 одоо бүр хэрэлдэхээ байсоон. хэрэлдэх юм гарвал өөдөөс нь нэг том хараад /муухай хялайхгүй шүү/ дуугаа хураагаад өөр юм хийгээд явчдын. тэгэхээр аяндаа хэрэлдэх дур хүсэлгүй болчихно. би эмэгтэй хүн болхоор уур хүрсэн үедээ шууд түмпэнтэй ус гаргаж ирээд шалаа хурдан хурдан угаадаг ч юмуу, эсвэл зураг зураад суучихдаг ч юмуу, эсвэл юу ч хамаагүй өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ бичээд суучихдаг. уур хүрсэн үедээ хэн нэгнийхээ үгийг сонсохгүй байх хэрэгтээ, сонссон ч яг юу гэж хэлээд байгааг нь ухаж бодож хэрэггүй. ууралсан хүн бодоогүй зүйлээ хэлдэг. хэрэлдэж байгаа хүнээ буулгаж авахын оронд эхлээд өөрийнхөө уурыг дарж сурах хэрэгтэй. харин хэрэлдэж байх үедээ хаалга савж гарч явж болохгүй. хажууд нь байж бай. тэгээд уур нь гарсан үедээ энд бичиж байгаа зүйлээ эхнэртэйгээ ярилцаа. эхнэр чинь чамайг ойлгоноо.

  7. Anonymous says:
  8. ЭЛГЭМСҮҮ says:

    ө

  9. ЭЛГЭМСҮҮ says:
  10. itgel says:

    sain bn uu zugeer l 24 ntrrees deesh nasni egch nartai uzel bodloo huwaaltsah gesn yumaa itgel_setge@yahoo.com

  11. saruul says:

    Ta duugui l baih um bol ehner chin ayandaa duu n namdaad irne. Harin daraa n ooriihoo ih zang bvr moson ustgaad buruutai ch baisan UUCHIL GUI!!!!!!!!!!! Bainga l UUCHIL GYU!! Hereldeegvi baigaa vedee saihan dursamjaa bas yrij baigaarai. Zoolon n hatuugaa diilne gedeg dee…

    Zaluu min UUchil guij baigaarai. Ehner chin zoolrood l nulims n ursaad irne. Hereldeh ved n gants udaa ch gesen duugvi suuj vzeed vzeerei. OK , amjilt hvsie. Daraa zaaval yasanaa bicheerei. dahiad zovlogoo ogii…

  12. saruul says:

    Ta duugui l baih um bol ehner chin ayandaa duu n namdaad irne. Harin daraa n ooriihoo ih zang bvr moson ustgaad buruutai ch baisan UUCHIL GUI!!!!!!!!!!! Bainga l UUCHIL GYU!! Hereldeegvi baigaa vedee saihan dursamjaa bas yrij baigaarai. Zoolon n hatuugaa diilne gedeg dee…

    Zaluu min UUchil guij baigaarai. Ehner chin zoolrood l nulims n ursaad irne. Hereldeh ved n gants udaa ch gesen duugvi suuj vzeed vzeerei. OK , amjilt hvsie. Daraa zaaval yasanaa bicheerei. dahiad zovlogoo ogii…

  13. Eegii says:

    1 jil yavsan ni deeree. Salval ter biz. butsaj niilvel ter l biz. nasaaraa hereldej amidrah yum shig bna ene baidalaaraa bol.

  14. zulaa says:

    Anonymous nertei medrel yamar olon yum oruulchaa ve? kom-iin solio tussan arhichin bhaa, deerees ni avgaidaa hayagdsan kkkkk

  15. chimgee-d says:

    chi teneg nohortei avgai baina shuu dee, Yamar ch buruugui huuhduudee zagnaad. humuus huuhdiinhee derged hereldehgui gej oroo ruu n ilgeej herelddeg baihad.unen teneg nohortei teneg avgai baina.

  16. Chimgee says:

    Угаасаа амьдралд уралцаад л хэрэлдээд бвал хэрэлдээд л бна ш дээ, нэг нэгэндээ хүлээцтэй хандаж уурласан үед нь дуугүй өнгөрөөж сур, та 2-ийн хэн хэн нь адилхан.

    Нөхөр бид 2 10 жил ханиллаж бна, ер нь хэрэлддэггүйм доо, би заримдаа ааш хөдлөөд уурлаад л туйлбал нөхөр дув дуугүй бсаар уур гаргаад, урдаас инээгээд хошин юм яриад намайг инээлгэчихдэг юм…ккккк заримдаа нөхөр жаахан ууртайдуу болоод ирэхээрээ дуугүй болчдийн, би тэр үед нь ч би яг адилхан дуугүй бж бгаад дараа нь яасныг нь асуухаар тэгсэн ингэсэн гээд бүүр сүүлд нь хэлдийн…уурлахаараа дуугүй болчдог хүн чинь ёстой амар юм билээш дээ, удаан амьдраад ирэхээр дуугүйхэн болчуул би -за намай хүн нэг юм болж дээ гэж бодоод л, сайн эхнэр болно шүү дээ, -миний хань жимс идэх үү? кофэ уух уу? гэж гүйгээд л…. Үнэндээ гэр оронд хэрүүл уруул байхгүй байх хамгийн аз жаргал юм шиг бгаан…

    Би саяхан нэг өчүүхэн юмнаас болоод нөхөртөө уурлаад…тэгээд нөхөр лүүгээ дайрахгүй байж 2 хүүхдээ загнаад хашгираад бсан чинь нөхөр гүйж ирсэнээ миний царай луу нэг харсанаа ээжийнхээ үгэнд яагаад орохгүй бгаан айн гээд хүүхдүүдээ загнангуутаа гэрээ цэвэрлээд гүйгээд бвал яах уу? Өөртөө уурлаад бгааг цаагуураа бол мэдээд л бгааш дээ…тэрийг нь хараад миний уур шууд гарчихаж бгаам чинь….миний хань чинь ёстой хөөрхөн юм бгаан…..кккккк

  17. alia says:

    aya ya ya

  18. sunder says:

    cameriin sex gej yamriim bdiin erchuud soliotoi bhaa. neg heseg gadaad humuustei chaataar taniltsahaar cameraa ug geel cam aa uguhuur urdaas nuguu yumaa gargaj irj tsochoogood bushuuhan zugtahiin tuus. Tegeed gaigui hun bh bolow uu geheer bugd yag adilhan tiim uwchtei. odoo hurtel ter talaar oilgohgui l bna.

  19. UNICEF says:

    ene deer ortsn bichleg bn shdee 1 vmaa yaasn ih oruuldg vm bee haashain hun vm bichku udhaar urid n bichij bsn vmaa dahin dahin oruulad bgamu

  20. galzuu says:

    arum_gem@yahoo хаягаар орж камераар секс хийцгээе. охидуудаа 21 залуу байна.

  21. гэрлээ says:

    Энэ өдрийн мэнд хүргэе.Өөрөө бол ухаалаг хүн шиг санагдлаа, түрүүлж энэ хэцүү байдлаас гарах арга замыг хайж байна гэдэг сайн хэрэг. Та 2ын ийм байдалд та 2 өөрсдөө л буруутай. Яаж ч уурлаж байсан эмэгтэй хүнд тэр тусмаа эхнэртээ гар хүрнэ гэдэг байж болшгүй зүйл.Чи эр хүн юм чинь хэдхэн жинтэй үг хэлээд л байж баймаар юм. эм хүн шиг уичр зүггүй хэрэлдээд байвал утгагүй ш дээ. Бас авгай чинь эмэгтэй хүний торгон ухаан алга даа. тэгээд нэг л хэрэлдээд доромжлоод сурчихвал тэгээд л дуусаа, бараг л засрахгүй дээ, нэг хэсэг 2 биенээсээ хол байвал аль аль нь алдаагаа ойлгож мэдэх л юм.

  22. pp says:

    Сайн ярилц гэмээр байна. Гэхдээ зүгээр нэг ярилцах биш хоорондоо тохирох гэж үз. Юуг тэвчих, юуг хэзээ ч үл тэвчихээ сайн тодорхойл. Тэгээд энэ тохиролцоогоо баримтлахыг хичээж, хэрвээ зөрчвөл уучлал гуйж сур. Харин ийм тохиролцоонд хүрэхийн тулд нилээд хөдөлмөрлөх хэрэгтэй дээ. Хэрвээ ингэж чадахгүй бол та 2-ын асуудал ойлгомжтой тал руугаа яваа нь тэр шүү дээ. Энэ тохиолдолд 1 жил сургуульдаа явчихаад ирээд ахин оролдоод үз дээ. Салах бол хамгийн сүүлийн хэзээ ч байж болох хувилбар.

  23. bi says:

    naadah chin yagl minii amidral ter chigeeree bn bi bur manai nuhur bichihvuuch gej bodloo gehdee bidend huuhed baihguil de bi anhandaa nuhruu bainga huudug bailaa getel olon hun nadaad yajch hereldsen muudalzsanch hezeech bitii gereesee huuj bai gej helsnees hoish ahij tegj avirlhaa bolison tehdee yag unendee bi salmaar bn ter daanch gerees min yavahgui yum namaig eldev muu ugeer helj urgelj terniig umuurch huu shigee sanaa tavidag eej aaviig min heleh helehgui ugeer tsag urgelj doromjloostoi odoogor ajilgui 9 sariin umnu ajilaasa garsan baingal arhi uuna tegeel yuch chadahgui hevrej baij tom tom yum yariadl unendee ter haachih ve de nadaas uur huleej avah hun baihgui yum chin harhaasl uzen yaddag daanch shunu sogtuu irj bairaar neg orilhoor ail amitnaas ichsendeel ongoilgoj ughiim da

  24. tsetsen says:

    ohinoo har bagaas n hajuud n hereldeed l..emegtei hun ugeer ideed bgaa bol chi gomdoochihson l gsn ug shuudee..amidrald ali uhaantai n tevchij uuchilj enerch amidardag yumaa..chi uuriiguu uhaantai gej bodoj bgaa bol ehneree tevch hairla..uhaan muutai gej bodoj bgaa bol ailiin huuhdeees hol bai

  25. erkhlen says:

    manai nuhur bid 2 bas yag ingedeg. eregtei hun baij dandaa uglene nadad aimar yadargaatai baidag. hajuud n bi barag er hun shig helsen bolgoniig n ali boloh unguruuguud l… tegj baigaad neg teserheer manai nuhur chimeegui bolchno. zereg uurlahiim bol bid 2iin amidralch ali hediin duussaaaan.

  26. adil says:

    chi bid 2 yag adilhan yumaa bi bas yag tgdeg hol bgad nemergui yum bna lee hol bhaar sanad bdiin tgd hamt bgaad 2 yum uu 3 honool bichil margaldaan ehelj bgaamdaa sulldee bur toohoo bgaad dujirsuun bi ehnerteigee uerheed 9 jil suugaad 1 jil bolj bna gehdee hamt bsan hugatsaa maani ih tsuuhun l duu

  27. tuya says:

    chi tevcheertei baij, ehner chini heruul udsun ch duugarahgui baigaad uzeech. er hun chini neg gunduugui, huleetstei baidag daa. chamd tiim zan baihgui bolotoi. shuudhan helehed chi heruulch zaluu bna. bi nuhurteugee 10 garui jil amidarch bna. ehendee tiimerhuu heruul uruul hiih, manaih tanaih geh asuudluud baidag baisan. odoo bol baragtai bol muudaltsahgui oilgoltsdog bolson. namaig uurlahad manai nuhur ogt uuduus hereldedgui baisan. suuldee bi uuruusuu ichdeg bolson. huleetstei uujuu uhaantai baih bol mash ih heregtei. chi er hun bolohoor ehneree tevchij, uhaantai, jintei ugnuudiig uur ni garsnii daraa evteihen helj surah heregtei. herev chi gar hurch bgaa bol mash tom dutagdaltai hun bna. shal pal hiij heruul hiihee bolih heregtei. 

  28. Anonymous says:

    chi bid 2 yg adilhan ym

  29. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    Залуу минь !!!!!!!Бүсгүй хүн хайр халамжаар л дутах юм бол тэр хүнд түгшүүр уур бухимдал зэвүүцэл хорсол энэ бүхний үр үндэс үүсдэг юм ш дээ !!!!!

  30. gambol says:

    Bi ch gesen anx suusniixaa daraa iimerxuu baidald orj baisan. Bodoj baixad xedxen zuiliin xoorond ergeldej baigaa yum shig. 1. ta 2 uur uur xun gedgee oilgoxgyi, xuleen zuvshuuruxgyi baix 2. xeruuliig limit-ees xetruulexgyi zogsox tsegee medej avax 3. Xeruuld xen neg ni todorxoi xemjeegeer buult xiix 4. Negniixee setgeliig taivshirxaargyi bolgood orxix, setgel ni taivshraxgyi baigaa xun xeruuliig duusgaj chadaxgyi shuu dee 5. unexeer tes ondoo shartai, xorjoontoi xumuus baidag l baix, chinii xarj oilgoj baigaa untsuguus exner chini xaraxgyi 6. xun xun ondoo, ter xunii untsuguus bas xaraad uzeerei 7. Unexeer xunii ug avdaggyi teneg garuud baidag, yavaandaa amidral xumuujuuleed, medruuleed ugux bailgyi dee – gexdee ter boltol chi ix zovbol xetsuu l baix – Good luck!!

  31. ggggg says:

    tur hol bgad uzkuyudoo tehdee neg jil bol arai ihdeh bhaa 2,3 sar baival yu in gehees

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.