“Намайг Н.Туяа гэдэг бөгөөд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг жирийн л нэг залуу гэр бүл. Миний охин Номуундалай нь одоо 5 настай боловч тэрээр хүнд өвчний улмаас явж, ярьж, өөрөө бие засаж, хооллож чаддаггүй билээ.
2007 онд нэгдүгээр амаржих газар төрсөн бөгөөд төрөөд 7 хонож байхдаа зүрхний тосгуур хоорондын таславчиндаа 1 см хэмжээ том цоорхойтой болох нь тогтоогдсон юм. Үүнээс хойш байнга эм ууж 6 сар тутам эмнэлэгт хянуулдаг байлаа. Улмаар 8 сартай байх үеэсээ хөгжил нь эрс хоцрогдож ирсэн бөгөөд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд шинжлүүлснээр Тархины усжилт хэмээх хүнд өвчтэй болох нь оношлогдсон юм.
Энэ мөчөөс хойш мэдрэлийн аль сайн гэсэн эмнэлгийг зорьж сайн эмч бүхнийг хайж үзүүлсээр ирсэн.
Охин минь одоо Тархины усжилт, Тархины эд эсийн хатингаршил, Тархины саажилт, Зүрхний цоорхой, Нурууны хүнд хэлбэрийн мурийлттай гэсэн олон оноштой.
Нэг өвчин нь нөгөөдөө нөлөөлж зарим эрхтэнээ муутгах болсон.
Нурууны мурийлтаас болоод хамгийн том асуудал үүсч байгаа бөгөөд нугас дарагдаж болзошгүй байгаа нь хэсэг хугацааны дараа бүсэлхийнээс доош огт мэдээгүй болно гэсэн аюул юм.
Бид эдгээр өвчнийг даван туулахыг маш их хичээж, тэмцэж байгаа боловч эмч нар “бид яаж ч чадахгүй та нар хүүхдээ хэзээ өнгөрөхийг хүлээ” гэсэн аймшигт үгийг хэлсэн юм.
Гэвч боломж үргэлж байдаг шиг азтай гэмээр нэгэн зүйл болсон нь Тайландын эмнэлэг биднийг ирж шинжилгээнд орж эмчилгээ хийлгэх боломжтой болохыг хэлсэн явдал.
Одоо охин минь олон хүчтэй эм тариа хэрэглэсээр байгаад тэдний зарим нь үйлчилэхээ больж зарим Монголд байгаа эм таарахаа больж гаднаас өндөр үнэтэй эм хэрэглэдэг болсон.
Охины минь бие өдөр ирэх тусам дордсоор, бяцхан бие нь өвдөлтийг даван туулахын тулд ямар их зовж байгааг хараад эх хүн би өөрөө юу ч хийж чадахгүй суух нь үнэхээр харуусалтай, гаслантай байна.
Тиймээс бид нэн яаралтай Тайландын эмнэлэг рүү явах хэрэгтэй болоод байна. Охиноо хөл дээр нь босгож илүү удаан амьдрахад нь бидэнд туслаач.
Охин минь хэдий хүнд өвчтэй боловч үргэлж инээж бидэнд эрч хүч итгэл хайрладаг амьдралын минь баяр баяслын нэг юм. Сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та бүхнийгээ бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж найдаж байна.
Хандив өргөх данс: Худалдаа хөгжлийн банк 458024326 /валютын данс/, Худалдаа хөгжлийн банк 410025824 /төгрөгийн данс/
Хадгаламж банк: 10480026926 /Төгрөгийн данс/
Хаан банк: 5027312673 /төгрөгийн данс/
Мөн та бүхэн туслахыг хүсвэл MobiXpress 94225949, Амар үйлчилгээ 96695949 зэрэг дугаарт мөнгө илгээж болохоос гадна 150450 тусгай дугаарт мессэж бичих боломжтой.
5 Comments
sain bn uu handiw uguhiig mash ih husej bn gehdee USA yawbal iluu sain bhaa mongolchuud ih alddagshuu yagaad gewel bi anagaad surj bgaa odoo dara jil tugsunu hichel orohod unendee eh nyalhas arai muudsan bnlee emch naraa surgalt seminard yawuuldaggui blhr emch nar ni hotsrogdold orchihson unii turuund uur emenelegt hanadahiig husej bn shuu mash olon huuhed buruu onoshtoigoos bolood amia aldaj bsn shuu bi nudeere harj bsn
handiv urgunuu. Bi ch bas huuhedtei hun.
ohin n hurdan edgeed hol deeree bosooroi humuusee chadlaaraa setgeleeree handiv ogoorei
Ийм эмчилгээ монгол хийх чадахгүй ягаад гэвэл ийм эмчилгээ үнэнд АНУ маш өндөр үнээр хийдэг хүрээлэн бдаг юм. Найдвар 9% шүү дээ. Бодит байдалыг харалдаа.
Хүмүүсээ хандив өргье ,