Ийм зарыг та телевиз, сонин хэвлэл, FM-ээр байнга сонсдог. Энэ заруудын ард садар самуун үйлдэл, биеэ үнэлэлт, хэрэг зөрчил нуугдаж буйг бид анзаардаггүй.
Анзаарсан ч төдийлөн ойшоодоггүй билээ. Телевизийн чатыг хэрэг болгон үзээрэй дээ. Хэлэхээс ч ичмээр бүр ой гутмаар заруудыг эндээс хангалттай харж болно. Ирээдүй хойч үе маань ичиж, зовох айх эмээхээс ангид өсч байгаа бололтой. Хүүхэд бидний гэрэлт ирээдүй хэмээн бид цэцэрхэх тун дуртай. Даанч энэ гэрэлт ирээдүйгээ хэрхэн хүмүүжүүлж байгаагаа бид мэддэггүй бололтой. Өнгөрсөн амралтын өдөр “TҮ-8” телевизээр гарах заруудыг хэрэг болгож уншлаа. “Саак” залуус царайлаг охидыг сурагласан мессеж илгээж байна. Харин ганц бие “gril” шөнийг хамтдаа өнгөрөөх цоглог эрчүүдийг сураглажээ. Санхүүгийн боломжтой л бол хэн ч байсан хамаагүй танилцах хүсэлтэй байгаагаа нэгэн оюутан “зарлав”. Тэрчлэн мөнгөний тусламж дэмжлэг үзүүлэх эгчмэд бүсгүйд хайр зарлахаа илэрхийлсэн залуусын заруудыг хаана бол хаанаас уншиж болно. Залуус маань хөнгөхөн аргаар амар хялбар амьдрахыг чухалчилдаг болсон юм шиг. Хэн нэгний халаасан дотор “биеэ, сэтгэлээ” үнэлэхээс буцахгүй залуусын тоо өдрөөс өдөрт олшрох болсон нь дэндүү харамсалтай. ДОХ-ын аюул хаа сайгүй гэтэж, мярааж, мөлхөж явахад санхүүгийн боломжтой чөтгөр, шуламстай ч найзлаж, дотносохоо илэрхийлсэн энэ зарууд бүр хэрээс хэтэрлээ.
Өдөр нь чат, мессежээр танилцсан залуутайгаа үдшийн болзоонд, дараа нь ямар эрсдэлтэй учрахаа залуус даанч мэдрэх янзгүй бололтой. Ууж наргиж, зугаалж, цэнгэж залуу насаа үрж, хэн нэгэн баян эрийн эсвэл мөнгөтэй авхайн халаасанд шургалж амьдрахыг залуус маань чухалчилдаг болсон нь илт. Биеэ үнэлэгч 18 настай охин сургалтынхаа төлбөрийг олохын тулд ийм зам сонгосон хэмээн сонинд ярилцсаныг уншиж билээ. Сургалтын төлбөрөө биеэ үнэлж олохоос өөр арга түүнд байгаагүй гэнэ. Даанч дээ, Монголын залуус ямар богинохон сэтгэдэг болоо вэ гэж харуусмаар. Түүний адил цөөнгүй охид саун, массажны газар биеэ үнэлж байгаа нь өнөөдөр нууц биш болсон.
Цагдаа нар нь бариад л байдаг, биеэ үнэлэгчид нь эрс залуужиж, бүр мафийн байдалд шилжсэн гэдэг юм билээ. Биеэ үнэлэгчид гудамжинд зогсоод хэн намайг худалдан авах нь вэ гэж харуулдахаа больсон гэнэ. Тэд утсаар, бас мессенжерээр харилцан биеэ үнэлдэг нарийн аргатай болсон байна. Тэр аргуудын нэг нь чат. Монголчууд 1990-ээд оноос эрх чөлөөгөө хангалттай, бүр хэтрүүлж эдлэх болсоны нэг балаг энэ. Гэтэл Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр халдварт өчинөөр өвчлөгсдийн тоо улам нэмэгдсэн байх юм. Манай улсад сүүлийн саруудад халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэлээд ихсэх хандлагатай байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 12.8 мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 1.7 мянган хүнээр буурав. Вируст гепатитаар өвчлөгсдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 12.3 хувь, тэмбүүгээр өвчлөгсдийн тоо 8.6 хувь, салхин цэцгээр өвчлөгсдийн тоо 5.9 хувь, трихомониазаар өвчлөгсдийн тоо 5.1 хувиар өссөн гэсэн статистик мэдээ байна. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 18-35 насныхан байгаа ажээ.Тэгэхлээр энэ насынхан ДОХ тусах эрсдэл ихтэй байгаа гэсэн үг юм.
Залуу насаа шоу цэнгэлээр төсөөлж, архины мухлаг эргүүлдэн, бааранд шөнийг өнгөрөөж байгаа залуус аз жаргал, эрх чөлөө гэж ойлгодог болов уу, эсвэл энэ нийгэм нь тэднийг ийм болгочихсон юм хэрэг үү.
Монгол Улсад хүний наймаа идвэхжсэн талаар хүний эрхийн байгууллагууд ам уралдан ярьдаг. Охид алга болж гэнэ, хятадууд монгол охидыг зарах гэж байгаад баригдлаа гэсэн мэдээ цацагддаг ч үнэндээ энэ нөхцөл байдлыг бүрдүүлээд байгаа телевизийн чат, сонин хэвлэлийн танилцах заруудтай хэн ч хариуцлага тооцсонгүй. Гэхдээ үүнд зөвхөн төр засгийг ч буруутгах учиргүй юм. Охидоо, хөвгүүдээ, үр хүүхдээ амар хялар аргаар амьдрах замд оруулсан эцэг эхчүүд ч бас буруутай. Мөн хэт хөнгөн замаар мөнгөтэй болохыг хүссэн залуус өөрсдөө хамгийн их буруутай болов уу.
Эмэгтэйчүүдийн эмч нар тохиолдлын чанартай бэлгийн хавьтлаас болж охид бүсгүйчүүд үр хөндүүлэх нь олширч буй талаар эмзэглэнгүй ярих нь бий. Тэдний олонх нь 16-25 насныхан байдаг гэнэ. Энэ бүхнээс Монголын залуусын зугаа цэнгэл хэрээс хэтэрчээ гэсэн бодол хэн хүнд төрж буй нь лавтай. Хэлж, ярьж хийж байгаа үйлдлээс хараад л ирээдүйн эздийн төлөө сэтгэл өвдөж байгаагаа нуумааргүй байна. Монголын залуус маань ямарч өчүүхэн бодолтой, ядмагхан сэтгэлтэй болоо вэ.
SOURCE: Өнөөдрийн тойм
5 Comments
iskander_aalexander@yahoo.com санхүү тус үзүүлнэ шүү элдэв провол тоглоом хүлээж авахгүй
25-30 nasnii emegteitei heseghen hugatsaand dotno taniltsana, sanhuugiin bolomjtoi er. mail hayag ki.yomi@yahoo.com.
yag unen bi nuhruunhee nuuts amragaas salmaaar baina help me. nadruu bainag yarj doromjloh umaa estoi yadargaatai
OHIDUUD BOLIOOSOI SANHUUGIIN TUSLAMJ UZUULEH HEN BUGAITAI CH TANILTSDAG GAI CHIRSEN UMNUUD HUNII NUHUR ERGUULEED UTASDAAD GARAAD IR CH GEH SHIG HUNII JARGALIIG BULAASAN HUN JARGASAN ESEHIIG MEDEH CH UGUI UM BAINA
Aaa tegeed suuld n medeej zaluustaa anhaaruulahad nad shig l bitii bolooroi gene shdee!! Suuld n amaa bariad anhaaruulaad ch yaahaw dee hu! Bodoh l heregtei! gaigaa suuld n uurne ter n heniig ch toirohgui gedgiig sanah l heregtei!!!!!!