I Елизавета хатан эр хүн байжээ

Английг 45 жилийн турш хатуу гараар удирд­сан I Елизавета хатан нө­хөрт гараагүй, үр удмаа үл­дээгээгүй бөгөөд түүгээр Тюдорын угсаа дуусгавар болсон юм.

Зоримог, шийдэмгий, хурц ухаантай, эмэгтэй хү­нээс гарамгүй шаламгай, хөөрүү  зантай  тэрээр зохиолч Брэм Стокерийн “ачаар” нийгэмд бүсгүй хүн мөн үү гэх эргэлзээг төрүүлсэн юм. Онгон хатан хааныг эр хүн байсан хэмээн ард  түмэн олон зууны туршид таамагласаар иржээ. 

Гэнэтийн олдвор

ХХ зууны эхээр Английн зохиолч Брэм Стокер найз Генри Ирвингийн хамт Глостершир гүнлэгт байдаг Котсуолдын үзэсгэлэнт га­зар түр саатжээ. Тэд Бисли хэмээх тосгоны нэ­гэн шилт­гээнд ирээд “Ха­тан хааны өдөр” хэмээх жү­жиг­чилсэн тоглолтыг үзсэн байна. Гэтэл жүжгэнд залуу гүнжийн дүрд Елизаветагийн үеийн хувцас өмссөн нэгэн хүү тоглож байв. Үүнийг анзаар­сан зочид яагаад эрэг­тэй хүүх­дийг гүнжийн дүрд тог­лосныг лавлан асууж, нэгэн сонирхолтой домгийг олж сонсчээ.

Гүнж болсон хүүгийн тухай домог

Домог ёсоор 1543 онд 10 настай Елизавета гүнжийг Лондонд дэгдсэн тахлаас хол байлгах гэж Бисли тосгоны Оверкорт эзэмшил газар авсан байна. Гэтэл золгүй то­хиолдлоор гүнж өвдөж, тун удалгүй нас баржээ. VIII Генрихийг энд ирэх сургаар сандарч тэвдсэн хү­мүүжүүлэгчид охины цогц­сыг нуугаад, түүнтэй адилхан охиныг тосгоноос хайсан гэдэг.

Тэд Елизаветаг түр орлох хүүхэд олоод, хааныг явсны дараа энэхүү аймшигт мэдээг дуулгая гэж тохиролцжээ. Ингэвэл хаан гүнжийг муу асарсан хэмээн зарц нартаа уурлахгүй, шийтгэхгүй хэ­мээн тооцоолсон байна. Гэ­тэл түүнтэй адилхан охин олдсонгүй. Тиймээс гүнжтэй хамт нэг ордонд амьдардаг, хамгийн сайн найз болох үеийн нэгэн хүүг охин болгон хувиргав.

Хүмүүжүүлэгчдийн сон­госон Невилл хүүг ч бас VIII Генрих хааны нууц хүүхэд байсан хэмээн ярьц­гаадаг. Тэр хүү улаан шар­гал үстэй, нас, бие чацуу гээд Елизаветатай үнэхээр төстэй байсан нь санаснаа хэрэгжүүлэх боломжийг олгожээ.

Генрих хаан хамгийн сүүлд охиноо гурван настай байхад нь харсан аж. Гүнж ч тэр үед эцгээсээ маш их айдаг байсан бөгөөд аав, охины халуун дулаан харьцаа тэд­ний дунд байсангүй. Тиймээс хаан охиныг нь сольсныг анзаараагүй төдийгүй насан туршдаа үнэнийг мэдээгүй өнгөрчээ.

Эр хүн гэдгийг гэрчлэх баримтууд

Зохиолч Брэм Стокер энэ түүхийг “Алдарт хуурамч этгээд” номондоо бичиж, 1910 онд хэвлүүлсэн нь томоохон шуугиан тарьсан байна. 1911 оны “Нью-Йорк таймс” сонины нэгэн дугаарт Стокерийг худал цуурхал дэгдээсэн хэмээн хүчтэй шүүмжилжээ. Гэвч ихэнх хүн Америкийн со­нины шүүмжлэгчдийн үгийг хүлээн зөвшөөрөх гэж яарсангүй. Яагаад гэ­вэл Английн хатан хаан I Елизавета Тюдорын амьд­ралд эргэлзээтэй зүйл олон байсан юм.

Елизавета хатан Бис­ли тосгоны хүмүүжүү­лэг­чидтэйгээ насан туршдаа дотно харилцаатай байжээ. Энэ тухай сэр Роберт Тэрвитт Эдвард Сеймурт 1549 онд бичсэн захидалдаа “Хатан хаан, хатагтай Кэт Эшли (Елизаветагийн асрагч), сэр Томас Перри, Бланш Пер­ри нарын дунд үхтэлээ хадгалах нууц байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.

Елизавета тэднийг дэр­гэдээ үргэлж байлгаж, өгөө­мөр хайр хишгээ түгээдэг байв.

Тэгвэл Елизавета хатны гадаад төрх ч бас анхаарал татаж байна. Тэрээр нүү­рэндээ зузаан энгэсэг тавь­даг байсан нь нүүрний арьс, сахал хуссаны ормоо нуу­дагтай ч холбоотой байж мэднэ. Түүнчлэн нас тогтоод халзарсан учир хиймэл үс зүүдэг байлаа. Эрчүүд 40 эргэм насандаа халзрах нь хэвийн үзэгдэл. Харин эмэгтэй хүний хувьд халзан болох тохиолдол бараг үгүй. Мөн Елизавета хатан олон хуниастай өндөр захыг моо­донд оруулсан нэгэн. Үүгээрээ тэр төвөнхөө нуудаг байсан бололтой.

Хатан хаан хөрөг зур­ган дээр ихэвчлэн битүү хувцастай, хүзүү дүүрэн чимэглэлтэй гардаг. Энэ даш­рамд сонирхуулахад тэ­рээр нас нөгчсөний дараа биеийг нь харахгүй байхыг гэрээсэлсэн гэдэг.

Гэхдээ таамаг дэв­шүү­лэгчдийн хамгийн их со­нирхож буй баримт бол хатан хаан хүнтэй огт гэрлээгүй явдал юм. 25 насандаа хаан ширээнд заларсан Ели­завета гадаадын иргэн, Английн тайж язгууртны нэгийг сонгож, үр удмаа төрүүлэх, Тюдорын угсааг зал­гамж­луулах ёстой байсан. Үүнийг ч түүний эцэг хүссэн гэдэг. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр, хатан хаан огт нөхөрт гараагүй юм.

Европ даяар Елизаветаг хүүхэдтэй болох боломжгүй хэмээн ярьдаг байв. 1559 оны дөрөвдүгээр сард Испанийн элч, гүн Фериа “Хэрвээ миний тагнуулчид худлаа хэлээгүй л бол Елизавета хүүхэд олох боломжгүй юм байна” хэмээн бичжээ.

1588 онд Испанийн Ялаг­дашгүй Армада Бри­танийн арлууд руу дайрахад Елизавета хатан хаан цэр­гүүддээ хандаж, “Би сул дорой биетэй эмэгтэй гэдгээ мэднэ. Гэхдээ миний зүрх бол Английн хааны зүрх юм шүү” хэмээн хэлсэн гэдэг.

1543 оноос хойш гүнжийн бичиг, бодол са­наа­гаа бичих хэлбэр нь өөрчлөгджээ. Страсбургийн их сургуу­лийн эрдэмтэн, сурган хү­мүүжүүлэгч, рек­тор Рожер Эшемийн 1550 онд бичсэн захидалд “Гүнжийн ухаан эмэгтэй хүний сул дорой байдалтай огт нийцэхгүй. Тэр их эршүүд. Елизавета франц, итали, грек, латин хэлийг гарамгай эзэмшсэн. Гэхдээ залуу хатагтай гоёл чимэглэл, гадаад гоо үзэм­жийг огт сонирхдоггүй нь эрэгтэй хүүхдийг санаг­дуулна” гэж бичжээ.

Брэм Стокерийн мэдээгүй үлдсэн баримт

Брэм Стокерийн таамаг­лалыг шууд бусаар батлах нэгэн баримтыг тэр мэдээгүй үлдсэн юм. 1870 онд Овер­корт эзэмшил газрын ши­нэ эзэн нь цэцэрлэгт хү­рээ­лэнгийнхээ хуучин чулуу, хавтанг сольжээ. Барилгын ажилчид цэцэрлэгт хүрээлэн доторх хайрцагтай төстэй байгууламжийн дээд талын чулууг өргөтөл дотор нь на­рийн торго, хоргойгоор хий­сэн хувцастай, өсвөр насны охины араг яс байх нь тэр.

Энэхүү ясыг судалж үзтэл охин Тюдорын үед амьдарч байсан, 11 орчим насандаа өнгөрсөн болж таарчээ. Сонирхолтой нь, энэхүү чу­луун бунхан гүнжийн унт­даг өрөөний цонхон доор байсан гэдэг. Үүнийг олж нээсэн Томас Кэбл гэгч “VIII Генрихийн жинхэнэ охины шарил олдлоо” хэ­мээн ярьжээ. Нутгийн гэ­гээн­тэн охины үлдэгдлийг ор­шуулсан ч цагийн эрхээр тэрхүү шарил алга болсон аж.

Брэм Стокерийн ном хэвлэгдсэний дараа ард иргэд Вестминстерийн сүмд байдаг I Елизаветагийн ша­рилыг шинжлэхийг шаар­даж эхэлсэн юм. Гэвч хатан хааны гэр бүл ямар нэгэн судалгаа хийхийг хатуу хориглосон байна.

Хэдий тийм ч нууц тай­лагдах цаг ирнэ. Харин одоо­хондоо дээр хэлсэн бүгдийг ихэнх түүхч хий хоосон цуурхал хэмээн үзсээр байгаа билээ.

Эх сурвалж:  “Өглөөний сонин”

5 Comments

  1. Anonymous says:

    Элизабет чинь испаний нөгөөх алдартай ялагдашгүй армадаг ялсан хүн биз дээ. Тэхээр энэ таамаглал үнэн байж магадгүй л юм.

  2. ikh says:

    ene franca virus yum shig bn da

  3. franca says:

    hello dear,
    Happy day to you,I am franca i saw your profile today and i like it very much,which makes me to write to you to let you know that i am interested in you,therefore i will like you to write me back with my email address (francaossohous@gmail.com) so that i will tell you further about myself and send you also more of my pictures for you to know me physically. I will be waiting for your reply..Please send me email to my private email box not in the site because i dont usually access in this site,thanks i wish you all the best for your day.
    franca.

    Здравствуйте, дорогие,
    Счастливый день для вас, я франка я видел ваш профиль сегодня и я очень люблю, которая заставляет меня обратиться к вам, чтобы вы знали, что я заинтересован в вас, поэтому я хотел вам написать мне с моей электронной почты адрес (francaossohous@gmail.com), так что я вам скажу дальше о себе и отправить вам также больше моих фотографий, чтобы вы знали меня физически. Я буду ждать вашего ответа .. Пожалуйста, пришлите мне письмо на мой частный почтовый ящик не на сайте, потому что я не правило, доступ на этом сайте, спасибо я желаю вам всего самого лучшего дня.
    франка.

  4. woman says:

    itgej bolohoor magadlal undur l yum..

  5. Male says:

    sonirholtoi bailaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.