Хайртай ханьдаа хэлж байх ёстой үгс

Доорхи vгсийг эмэгтэй хvн бvр сонсохыг хvсдэг. Эмэгтэй хvн чихээрээ дурладаг гэдэг нь хоосон vг биш ээ. Эрчvvд эмэгтэй хvнд тэр бvр хэлээд байдаггvй болохоор ингэж их vнэтэй болсон байх. Зарим бvсгvй зөвхөн ийм vгийг л сонсох гэж нөхөрт гардаг нь нууц биш юм.Тэгвэл ямар vг бvсгvйчvvдэд ийм их vнэтэй, хvндтэй байдаг вэ?

1. “Би чамд хайртай”

Өдөрт гурван удаа. Хооллох vед, өмнө, хойно. Энэ vгийг заавал хэлэх ёстой бөгөөд тайлбар шаардлагагvй биз. Мөн дээр нь энэ vгийг хайртдаа ажилдаа явахын өмнө, ажлаас ирээд хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн учир шалтгаангvй хэлж заншаарай. Залуу таныг хайртай хvн тань “ямар нялуун юм бэ” хэмээн бодно гэж айлтгvй. Энэ vг тэдэнд vргэлж таалагддаг юм шvv.

2. “Чи минь ямар сайхан юм бэ”

Хэрвээ та №1 vгийг хэлдэг бол №2 vг vнэн юм. Тэгвэл юуг нь нуух вэ? Vнэн сэтгэлээ нээх нь харилцан ойлголцлыг амар хялбар болгодог гэдэг. Эмэгтэй хvн ямар учраас хоолны дэглэм сахиж, хөмсгөө зулгаан, хиймэл давхраа хийлгэж, уруулаа шивvvлэн тэр ч бvv хэл мэс засал хийлгэдэг гэж бодож байна? Эцсийн зорилго нь эдгээр vгийг сонсох гэж л тэр шvv дээ. Та энэ vгийг хэлснээр хоосрохгvй. Тиймээс хайртай хvндээ байнга хэлж байгаарай.

3. “Хоол их сайхан амттай болжээ”

Энэ vгээрээ та эхнэрээ, хайртай бvсгvйгээ хоол хийх дур сонирхолтой болгож урам өгнө. Хэрвээ та эхнэрийнхээ гурван цаг хийсэн хоолыг нь аравхан хоромын дотор идчихээд идэвх зvтгэлийг нь ЗОХИХ ёсоор vнэлээгvй бол цаашдаа гурилтай шөл, бантан л хvртэх эрсдэлтэй гэдгийг анхаараарай.

4. “Чи минь бvхнээс илvv”

Энэ vг эмэгтэй хvнийг эр нөхөр, найз залуудаа илvv дотно болгодог. Хэрвээ тэр таны хувьд бvхнээс илvv хvн гэдгээ мэдэрвэл цаашдаа таныг улам сайн халамжилж, анхаарах болно.

5. “Чи минь их сайн ээж болох байх аа”, эсвэл “Чи бол энэ хорвоогийн хамгийн сайн ээж”

Эмэгтэй хvн бvр ээж болохыг, тэр тусмаа Сайн ээж болохыг хvсдэг. Хайртай хvн нь тэднийг эх хvнийх нь хувьд vнэлэхэд их дуртай байдаг бөгөөд маш чухал хvчин зvйл юм.

6. “Чи минь их ухаантай шvv”

Эмэгтэй хvн ч эрчvvдийн нэгэн адил оюуны чадавхийг нь vнэлэхэд дуртай байдаг. Хоёр их сургууль төгсч, гурван хэл сурч, жолооны эрх аван, диссертаци хамгаалсан нь зvгээр нэг хэрэг гэж vv? Тиймээс vгээ битгий харамла.

7. “Чиний зөв байжээ”

Эмэгтэй хvний зөв байсан ч эрчvvд vvнийг нь хvлээн зөвшөөрөлгvй бvхнийг өөрийнхөөрөө хийдэг. Энэ шалтгаанаар тэдэнд зөв байсныг нь хэлэхэд ихэд тааламжтай хvлээж авдаг. Тэд эрэгтэй хvн буруу гэдгийг бус, харин тэдний зөв байсныг л хvлээн зөвшөөрvvлэхийг хvсдэг. Ингэж хvлээн зөвшөөрөх нь анх харагдаж байгаа шигээ тийм ч хэцvv зvйл биш шvv.

8. “Чи миний эрдэнэ. Чамтай минь адилхан хvнийг би хаанаас ч олохгvй”

Эмэгтэй хvн өөрийгөө хайртай хvндээ цорын ганц юугаар ч орлуулашгvй, цор ганц, дахин давтагдашгvй, амин чухал “эрдэнэ” гэдгээ мэдрэхэд сайхан байдаг.

9. “Чамгvйгээр би яаж амьдарч байсан юм бэ”

Тэгвэл цаашдаа ч гэсэн таны амьдрал тvvнгvйгээр утгагvй санагдана. Та тvvнд vнэн сэтгэлээсээ хайртай, усгvй бол хvн удаан амьдрахгvй шиг тvvнгvйгээр амьдарч чадахгvй гэсэн сэтгэгдэл төрvvлнэ.

10. “Би өнөөдөр найзынхаа эхнэртэй тааралдлаа. Унжийж, навсайгаад нэг л биш санагдлаа. Хажууд нь чи минь лусын дагина л гэсэн vг”

Өөрийг нь бусад эмэгтэйтэй зvйрлvvлж магтахад таатай санагдана. Энэ нь эмэгтэй хvний энгийн нэг өрсөлдөөн юм. Та тvvнийг нь чадварлагаар ашиглаж болно шvv.

Хэрэв хайртай бvсгvй тань танаас дээрх vгсийг сонсвол эр нөхрөө, хайртай залуугаа ямар их халамжтай, хайртай юм бэ гэж бодох болно. Өөрийг нь бvхнээс илvv хайрлаж, халамжилдаг хvн байхад өөр бусдаас тайтгарал хайх шаардлага гарахгvй.

14 Comments

  1. general says:

    Ha ha ha eleg hushluu

  2. kk says:

    Shal teneg danda bish yuma ghd haya sonsoh shan bn sh de.

  3. jiriin says:

    haha.. setgegdluud neeree alhiimaa
     haya heleheer chi yaatssiiin. yu bolsiin geed baidiiishde hehe…

  4. Anonymous says:

    10 unen teneg shuu. Chinii mini boov yasan urt buduun yum vbe, unuudur Dondogiin booviig haraad, tegsen unshiij harlaad shal mya yum bnalee. haha

  5. Anonymous says:

    10 bol unen teneg ee.

  6. gj says:

    8 n hamgn onoson uyrmaar yum

  7. temka says:

    bainga heldeg l bailaa, gevch yavchihsoon

  8. Anonymous says:

    7 n dajgyu sanagdlaa. hehe. hoolnii umnu, hoino nuhur hairtai gd baival yadargaatai yum bna. bi hool neeh sain hiideggyu. 2iig nileen ih sonsdog yum bna. 3iig olon helbel hudlaa boloh n todorhoi. hehe. sain eej gesen ugiig huuhdeesee sonsoj baisnaas nuhruus sonsoogyu yum bna. 10iig helbel estoi sonin sanagdah bh. nuhruu estoi teneg gej bodoh bhaa, kkk.

  9. gerlee says:

    Hairt mine gej heluuleh durtai

  10. gaba says:

    xudlaa xelj chaddaggvi baixdaa yaxaw dee xoorxii bvsgvichvvdiig kkkkkkkk

  11. he says:

    chi tuunees ih ylgaatai

  12. he says:

    exex

  13. Anonymous says:

    hudlaa yarij chaddaggui yumaa kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.