Өөрт нь гайгүй нийлмээр байгаа санаагаа ойлгуулах вэ?

Надтай хамт байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргий. Би одоо 20-той. Яг жилийн өмнө нэг залуутай найзаараа дамжуулаад танилцаж байсымаа, анх надад нээх таалагддагүй байсан. Тэгээд яваандаа уцаар ярьсаар уулзсаар байгаад дассан гэхүүдээ. Тэр маань 33-тай. Анх надаа эхнэр хүүхэдтэй гэж хэлж байсан л даа. Гэхдээ муудалцаад тусдаа байгаад жил гаран болж байна гэсэн юмаа. Нээх их юм бодохгүй уулзаад л байдаг байлаа. Одоо дотно харьцаанд ороод 2 сар болж байна. Гэхдээ бид 2 бие биендээ юу ч амлаагүй зүгээр л секс хийх гэж уулздаг гэхүүдээ.

Би ч түүнээс ямар ч амлалт туслалцаа шаардаагүй. Тэгсэн сүүлийн үед бид 2н харилцаа хосуудынх шиг болох гээд байх юм. Тэр өдөр болгон залгаж хаана юу хийж байгааг маань мэдэхийг хүсдэг. Битгий залга гэхээр их гомддог. Эхэндээ бол секс хийх гэж л уулздаг байсан хүн өдөр болгон ирээд л секс хийхгүй ч гэсэн уулзаад л яваад байхын. Ойлгохгүй байна тэгээд мсж бичээд л би чамд дасаад байна яахуу гээд байсан. Би ч тиймүү балайн яана аа гээд л өнгөрөөсөн.

Тэгээд л үе үе их сонин юм ярина тоглоод байгаа нь мэдэгдэхгүй үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй чамайг жирэмсэн болчихвол гэрийхэн чинь яах бол гээд л, надаа хүү төрүүлээд өг гээд л, чамайг жирэмсэн болчихвол аймар дээдлэнээ этр гээл сонин бүүр. Би бол мэдээж нас залуу байгаа болохоор хүнтэй сууж хүүхэд гаргах тухай бодохгүй байна одоохондоо.

Заримдаа хоюулаа нийлэхүү гээд тоглоомоор. Би үгүй шүү чадахгүй шүү гээл тоглоом болгоол өнгөрөөдөг. Тэгээд надтай гэр бүлийнхээ асуудлыг их ярьдаг манай эхнэр ингэдэг байсан өөдгүй гомдоосон гээд л. Би ч зөвөлгөө өгөөд л аль болох салахгүй байх талаас нь. Би ч тэрэнд тийм муу биш л дээ. Эхнэр 2 хүүхэдтэй хүн болохоор нь зүрх сэтгэл рүү нь санаархаж халдаж зүрхэлдэггүйн. Гэтэл өөрөө надаас хайр хүсээд байгаам шиг санагдаад байх юм. Надаас нийлэх үү хүүхэдтэй болох уу гэж тоглоомоор ч юм шиг асуухад нь чадахгүй хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэр хүн маань одоо эхнэрээсээ бараг сална гээд шийдсэн байгаа.

Гэхдээ нэг хүүхдээ аваад сална гэсэн. Би ийм залуухан хүний хүүхдийн ээж болж чадахгүй байхоо нийлий гэсэн ч. Уг нь их сайн залуу амьдралын төлөө зүтгэсэн сайхан сэтгэлтэй, надад таалагддаг. Надтай бүткүү гэж бодсондоо ч тэр үү одоо бүхнийг мартаад гадагшаа явмаар байна гээд байсан. Тэгэхээр нь би тэг тэг өөрөө л мэд чиний л амьдрал гээд хэлсэн. Уг нь би явуулмааргүй надтай хамт байгаач гэж хэлмээр л байна. Даанч зориг хүрэхгүй нь. Тэр хүний өөрөө байж байгаа нь ч их сонин шийдэмгий биш хоёрдсон ч юм шиг. Уг нь эр хүн шиг шийдэмгий зан гаргаад шууд түс тас надтай нийлэх үү яахийн гээд үнэн сэтгэлээсээ асуувал бодож үзмээр байх юм.

Гэтэл тийм биш зориггүйдээ ч тэрүү тоглоомоор ч юм шиг санаагаа хэлээд байдгийн тэнэг. Надаа санаатай байгаам шиг байгаан гэтэл би анхнаасаа тийм хайр сэтгэл байхгүй шүү этр гэж ярьсан байдаг. Хайр дурлал ярихаар нь битгий тийм юм ярь гээд л байдаг байсан. Тийм болохоороо ч тэрүү анхнаасаа нээх тоохгүй байгаад сурчихсан. Гэтэл тэр хүн маань чамд дурлачлаа гээд байгаа болохоор энэ тухай их боддог боллоо. Би ч бас гайгүй юм шиг байна эцэстээ. Одоо би яаж өөрт нь гайгүй нийлмээр байгаа санаагаа ойлгуулах вэ? Харилцаагаа албан ёсны болгомоор байна. Гадагшаа битгий яваач гэж яаж хэлэх вэ? Яамаар ч юм дээ гайхаад байх юм…

18 Comments

  1. arig says:

    Ehner ni gadagshaa tur yavsan ch uym biluu chi yaj salsnig ni medej baigaa hereg ve. ehneriinhee ezguid l chinii teneg tolgoig chiher shig ugeer erguutuulsen hun baina daa. 

  2. LOL says:

    chi chin harin medrel muutai ymuudaa ai ho

  3. zahidliin ezen says:

    za ta bugdedee bayrlalaa.ergelzeeg min gargaj ugsund.ter hun uchdur yast shiidsen hariugaa helsen,ene heweeree ingeed baimaar baina yu ch bolwol bolog gj helsen.daan ch yg cagaa tulsan bi chadahgui yum bna gedegee oilgoson.hunii zowlon dr jargal hiigeed yahuu.chadahgui gej heleed amidralaas ni arilaad ugiidaa gej.

  4. хаха says:

    зүгээр чамаар махныхаа чилээг гаргаж байгаан мал минь,..нээх мөрөөдцөн амьтан бэ чи

  5. хаха says:

    чи одоо тэрэнд зөвлөгөө өгөөл,..тэр сонсоод инээд нь хүрээл сууж бдаг байхдаа,.чи тэрний хувьд зүгээр л тоглоом мангар бацаан минь,..хичээл номоо хийгээч

  6. hun says:

    Монгол ер нь л амьдархад онцгүй орон юм дөө. 20 той хүүхэн 33 тай эхнэр хүүхэдтэй залуучуудтай явалдаал. тархиний тураалтай ард түмэн байж нэг л их эрх чөлөө эдэлцгээсэн хүмүүс. залуучууд бол дэлхийн аль ч оронд байсан явдалтай л байдаг. харин Монгол шиг ийм орон бас тийм ч их биш байхдаа

  7. Anonymous says:

    Boli doo teneg xuuxen mini exnertei erii dor orood chi jargal amsana gej bodoj bna uu

  8. Anonymous says:

    Sexiin xamtragchiin xariltsaa gunzgiirex shig xetsuu yum baidaggui yumdaa minii duu. Agaa ni ch gesen ter zovlong chini tuulaad garsan. Gexdee bi exnergui l dee. Sayxan uchiraa xeleed saljchixsan. Odoo daraa ni garax xundreluudiig ni davax geed l yadaj yavna daa. Chamd l gej zovloxod saixan zaluus zondoo baixad yaax gej amidraltai xuntei zuuralddag bna aa. Tsaashin xoluur yavj bai. 

  9. hulan says:

    zasssss medeejiin yumiig zugeer tuslaltsaa ntr avdaggui ch geh shig ugaasaa avah gej l anhnaasaa nzaaraa damjuulj tanltssiin bishuu

  10. Anonymous says:

    teruugeer yavj baisan gaig enuugeer duudna gej yostoi ohin min boliz uzeerei buur guij bna yag togoon dotroo orvol ch galzuurah bailgui urd hoid huuhed ehner nohriin heruul chi ooriigoo zovlondoo beldej bga um bna gej bodood bushuuhan holdoj uz, dasah hetsuu shu.

  11. maybe says:

    Chi ter uwguntei suulaa. EHleeed bol muuhai bn gj helehgui. harin neeh udalgui jinhene zangaa chamd gargaad ter 2 huuhdiin eej shig n boloh wiidee. udii hiij buteeh surj bolowsroh jinhene gal tsogtoi nasan deeree ywj bgaa bjiij awgai nuhriin asuudal yariad yawj baidag uneheer haramsmaar baina shuu ohin min.

  12. baby_baby says:

    Миний дүү андуурч байна даа. Алд далам алдаж гишгээгүй байгаа дээрээ одоо больсон нь дээр дээ. Тэгэхгүй бол чи одоо дасчихсан байна ш дээ. Одоо салах цаг чинь болчихсон байна. Яг үнэндээ чамайг байгаагүй бол наад залуу чинь эхнэртэйгээ аль хэдий нь эвлэрээд амьдрал нь гольдролоороо урсаж байх байлаа гэж бодож үзсэн үү?
    Залуу хүн байна даа хүний амьдралын зовлон дээр жаргаж юу хийнэв дээ. Асуудалтай эхлэсэн амьдрал хэцүү шүү дээ.

  13. BLACK PEARL says:

    Сайн хүн тэгээд эхнэр 2 хүүхдээ 20той залуу хүүхнээр солих уу? бага тэнэгт. Дор хаяж хүүхдээ бодоогүй хүн чамайг бодоод чамайг хайрлаад насан туршдаа хажууд чинь байна гэж бодож байгаа бол маш том эндүүрч байна даа

  14. Mr. says:

    bi yag cham shig neg emegteitei uulzdag. ehendee gaigui bsan ch odoo tvvndee mash ih hairtai. ter ch nadad hairtai gedeg.gehdee hezee ch chamtai suuhgui iim yum bitgii bod chi amidaraltai hvn geed l bdag. aimaar hetsvv n hairtai bgaad, het ih hairlasand l bdiin. odoo tvvniigee nuuts ntr gej bodhoo bolisoon.minii amidarald ireh yostoi hair min gej l hvleen awdag. hezee ch miniih bolohgui amidaral herhen nadaas holdohiig harah yasan hetsvv bh boloo.ehner hvvhdee hayah erh bhhgui ch, tvvniigee bas aldmaargui. magadgui bid ert uchrah yostoi bsan eswel urid nasandaa hairtai hvmvvs bsan met l tvvniig hairladag. burhan min heterhii ih dasna gedeg l ayul shvv ahiin dvv.

  15. mmm says:

    Teneg mal mini naadah chini chamaar huuheldei hiigeed bgaag oilgohgui bna uu. Muruudchihsun yum be yasan. Neg bolohoor ehner huuhdeesee salchihsan geed neg bolohoor salah gej bgaa geed tenegteed baihiin. Chamaas l bolj salah geed bgaan bna shdee. Huuhduud unchruulsniihee hariu zovlong chi daaj amidarch chadah yumuu….

  16. batuka says:

    SEX-iin hamtragch baihad l boloo, iluu yum bitgii huseerei, suugaagui bolohoor chamd saihan l bgaa baih. suuchihval hetsuu sh dee. uridiinh shigee bish, nasnii zuruu ntr geed ih yum nuluulnu duu. tegeed ch ehner huuhedtei huntei anh holbogdoh uul ni hereggui l bsan yum daa.

  17. salaach says:

    saloo yu hiine gj suuh gj bgian shan sexdeed ungursun geel bodchihoo

  18. хас says:

    Энэ одоо юу вэ буу халаад бна уу даа. Мэдрэл хүүхэн бэ чи. Эхнэр хүүхэдтэй гэж мэдсээр байж яах гэж зууралдсийн. Тэгээд эндээс юу хүсээд бгаан.Чи өөрөө зайлаад өгчих наад хүндээ. Тэр нь дээр гэхүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.