Секс бол хүн төрөлхтөний хамгийн анхны мэргэжил

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа мэргэжил гэдгийг мэддэггүй, мэргэжлээр хийх ажил ч үгүй байжээ. Харин бүх хөдөлгөөн, ан гөрөө хийх, амьдрал ахуйгаа хөөцөлдөх зэрэгт л ганц тэдний илэн далангүй секс л бүх мэргэжлийг нь төлөөлж байжээ. Тэгээд ч хожим хойно “Секс бол бидний хамгийн анхны мэргэжил байжээ” гэж ярих дуртай болсон гэдэг. Үнэн ч байж болох юм.

Секс бол хүн бүрийн хийдэг спорт: Секс бидэнтэй төрөхөөс эхлээд үхэх хүртэл хамт байдаг. Сексийг амьдралаас салгаж болдоггүй. Учир нь секст яг байгаагаар нь хамгийн итгэл найдвартай хандах нь чухал. Энэ спорт биднийг сэтгэл хөдлөлөөр баяжуулж, тэнхээ доройтоход тусалж, зовлонг маань мартуулж, тайван унтуулдаг дэлхий дээрх, албан татвар төлдөггүй ганц таашаалтай ажил.

Секс бол хамгийн соёлтой урлаг: Сексийн тухай ярих, бичихын оронд түүний амтанд орж, зүрх сэтгэл, бие махбодиороо мэдрэх хэрэгтэй юм. Сексийн урлагийг үл мэдрэгч, үл эзэмшигч эр хүн эхнэрийнхээ орыг түүний нууц амрагт өгч, өөрөө эр нөхрийн үүрэг ноогдох хомсхон хувийг үлдээх буюу. Сексийн урлаг бол бүх насныханд чухал шаардлагатай. Энэ урлаг л хүнийг хөгшрөн хөгширтөл нь эр хүнийг эр чигээр нь, эм хүнийг эм чигээр нь байлгаж чадна.

Секс бол хамгийн ашигтай эм: Эм тарианаас эр, эмийн ажил дээр гэж нэг үг байдаг. Бас эр, эмийн ажил бол эрүүл бие, саруул ухаан хайрлана ч гэж үг байдаг. Жаахан хэтрүүлж хэлбэл шүү дээ. Сайхан хүч тамир, өнгө зүс, баяр баясгаланг секс авчирдаг л даа “Би энэ сайхан аз жаргалтай, амттай сексийн ачаар л өдий дөч гартлаа өвчин зовлонгүй, эрүүл энх явж байгаа юм” гэж нэгэн хижээлдүү авгайн ярьж байгаа нь нэгийг л хэлээд байх шиг. Ямар ч байсан сексийг хоол унд шигээ зөв зохицуулна гэдэг эрүүл явахын нэг үндэс болох нь тодорхой. Турахын тулд өглөө бүр гүйх, дасгал хийх зэргээр өөрийгөө зовоож байснаас ганц нэг удаа эрчимтэй секс хийсэн нь илүү үр дүнтэй гэж туршлагатай хүүхнүүд зөвлөдөг.

Секс бол дандаа аз жаргал биш: Секс бол үр удмаа үлдээх, ер бусын таашаал авах цорын ганц биологийн хэрэгсэл мөн ч хормойн замбараагүй явдал үхэлд ч хүргэх аюултайг “ДОХ”-ын гамшиг харуулж байна. Хоргой өмд гэх тэмбүү, гонорей зэрэг бэлгийн замаар дамждаг элдэв өвчин ч сексийн үнэ цэнийг бууруулаагүй юм. Харин ДОХ-ын аюул бодитой нүүрлэсэн өнөө үед хүмүүс сексийн харьцаанд урьд өмнөхөөс илүү болгоомжтой хандах болсон нь сайшаалтай. Хүний амь нас шиг үнэтэй зүйл байдаггүй учраас тэр. Хүн төрөлхтний шалиг самуун явдлыг бурхнаас таслан зогсоох, шийтгэх гэсэн дохио гэж үзэх нь ч бий. Ер нь ямар ч таашаалтай, сайхан зүйл хэтрэхээрээ буруутдаг шүү дээ. Секс ч мөн адил. Сексийн эмх замбараа, хосдоо үнэнч байдал нь хувь хүний соёлтой салшгүй холбоотой юм.

SOURCE: Хань сонин

2 Comments

  1. narantuya says:

    сехийг зүгээр л үр удмаа үлдээх ажиллагаа гэж бодож бна. тэр түр зуурийн схан болох нь онц биш.өөр бусад олон юмнаас тэрнээс сайхан таашаал авч болдог.сех-гүй бол хогширч, муухай болдог энэ тэр шал худлаа би одоо 40 хол гарсан эмэгтэй.наснаасаа 10 ааруйгаар залуу харагддаг гэдэг юм.бараг сех-гүй амьдралаар амьдраад 7 жил болж бна.харин нөхөр маань харин замбараагүй гэхэд дэндүү завхай нэгэн.архи хүүхэн 2-ийг замбараагүй хэрэглэснээс одоо сулралтай болсон.бүр ажиллагаагүйтэй адил.одоо үрчийсэн өвгөн.наснаасаа 10-аар хөгшин харагддаг.хүмүүс сех-гүй бол хурдан хөгширнө гэдэг төөрөлдсөн бодолд итгээд бх юм.

  2. lenin says:

    ganbuushaa seks gj mergejil bdaggui shd,ooro yanhan gej bichih gesn blgui de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.