Өнөөдөр аав нарын өдөр

Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд
Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт.
Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ
Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлтэй аав минь
Хэлсэн хатуу үгэнд тань гомдож тунимаар байвч
Хэтдээ биднийгээ хат суулгаж байгааг мэдэх юм хойно
Хийсэн үйлд нь гоморхож тунирхмаар санагдавч
Хэрэг нь биднийхээ л төлөө гэдгийг мэддэг юм хойно
Аяа, аав минь та алхам бүрдээ
Алсын хараа, холч ухаанаараа
Анхилхан үрсээ залуурдах юм даа

Өнөөдөр аав нарын өдөр. Уулнаас түшигтэй, өрхийн тэргүүн, төрийн хүн хэмээн хүндлэгддэг аав нарын маань өдөр.

Жил бүрийн наймдугаар сарын 8-ны энэ өдрийг “Аав нарын өдөр” хэмээн монголчууд тэмдэглэдэг болсон билээ. Харин энэ өдрийг дэлхийд хамгийн анх удаа Вашингтон мужид аав, дүү нарынхаа хамт амьдардаг Сонора охин санаачлан, тэмдэглэж байжээ. Тэдний эх нь бага хүүхдээ төрүүлээд нас барснаас хойш эцэг нь хэдэн хүүхдээ өсгөх гэж хэрхэн тэвчээр хатуужил гаргаж байсан нь Сонора охины нүдэн дээр ил байсан учир охин аавдаа зориулсан тэмдэглэлт өдөртэй болохыг хүсэн 1910 оны зургадугаар сарын 19-нд аавынхаа нэрэмжит өдрийг тэмдэглэж байсан түүхтэй. Түүнээс хойш дэлхий нийтээрээ энэ өдрийг өөр өөрсдийн хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө манай улс ч тус баярыг тэмдэглэдэг 18 дахь орон болоод байгаа юм.

Өнөөдөр манай улсад 742 000 өрх бүртгэгдсэн байдаг бөгөөд эдний 25 000-ыг өрх толгойлсон эцгүүд авч явдаг аж. “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж “Улс орон, гэр орон аль нь ч ялгаагүй эр хүний ноён нуруунаас хамаардаг. Гэр бүлийн дэвжин дээшлэх, хүүхдийн ирээдүй, сурлагаас эхлээд улс орны ажилд ч эр хүний үүрэг их байдаг нь эртний уламжлал. Энэ уламжлалыг алдагдуулахгүйн тулд мөн даяаршлын үед монгол зан заншлаа хэрхэн авч үлдэх тал дээр анхаарах үүднээс энэ баярыг эхлүүлсэн. Тиймээс эрчүүдийнхээ хариуцлагыг дээшлүүлэн, ноён нурууг нь батжуулах үүднээс энэ өдрийг зохион байгуулах болсон” хэмээсэн.

Манай улсад өдгөө энэ баярыг долоо дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. “Аав нарын өдөр”-өөр хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд зэрэг бүхий л асуудалд анхаарлаа тавьж сэтгэл зүрхээ зориулан яваа есөн аавыг “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны дээд шагналаар шагнаж урамшуулах юм. Мөн сагсан болон гар бөмбөг, урлаг соёл, чин сэтгэлийн мэндчилгээ, шагнал гардуулах ёслол зэрэг олон үйл ажиллагааг аав нарын хамт тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Б.Золзаяа /www.mminfo.mn/

16 Comments

  1. anonymouse t says:

    Hoe Anonymouse chi yum unshaad oilgodgui haashaa mal we ter 742000 myngan urhud eleg buten ger bul ni ordog yum gaa bizdee.

  2. Anonymous says:

    ene toog n sain oilgosongui 752000 mjangan urhuus zuwhun 25000 mjangan aaw urh tolgoilno gesenuu tegeheer uldsen 717000 mjanga n emegteichuud urh tolgoilson gesen uguu huurhii eej nar eniig sain oilgohgui bna

  3. Новш says:

    Манай аав 2 жилийн өмнө 8 сарын 8-нд өнгөрсөн. Хамаг юм хачин болчихлоо

  4. Сувдаа says:

    Нэмж хэлэхэд тэр номнд өнөөгийн бидний зовлонгийн бүх шалтгаан байна лээ

  5. Сувдаа says:

    Өнөөдөр Монгол улс эмэгтэйчүүдийн дарангуйллын улс болоод байгаа ба энэ дарангуйлал эргээд хүүхнүүдэд ямар их зовлон болж ирж байгааг Тэнгэрийн дагина Дэ хатан номонд бичсэн байгаа бөгөөд үүнийг хэн ч ойлгоогүй байгаа юм байна Бүх эрчүүдэд тэр номыг уншаарай нэж зөвлөж байна

  6. gua says:

    Aabuuddaa bayariin mend xurgie

  7. Aaaavdaaaaa says:

    Aaviigaa ohin n urgelj dursaj yavnaa.ohin n aavdaa hairtai shuu. Taniihaa beleglesen ene amidralaa baharhaltaigaar ongoruuleh bolnoo. Ohin n taniigaa zurhendee bodood setgelee changalj nuruugaa egtsleed zovhon uragsh harj  bardam alhdag shuu.aaviin hairtai ohinoos…

  8. mgl says:

    hyatad l unuudur aavuudiin bayar hiidiin shd 

  9. mgl says:

    hyatad l unuudur aavuudiin bayar hiidiin shd 

  10. mgl says:

    hyatad l unuudur aavuudiin bayar hiidiin shd 

  11. mgl says:

    hyatad l unuudur aavuudiin bayar hiidiin shd 

  12. mgl says:

    hyatad l unuudur aavuudiin bayar hiidiin shd 

  13. mgl says:

    hyatad l unuudur aavuudiin bayar hiidiin shd 

  14. burmaa says:

    aavdaa hairtai, minii aav hamgiin sain aav. Ohin ni itgeliig tani aldahgui sain hun baij shan amidarnaa

  15. usku says:

    Aawdaa hairtai shuu.

  16. aaw says:

    Bi bas aaw saixan niitlel baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.