Ичимхий зангаасаа салахын тулд яах ёстой вэ?

Энэ төрлийн зантай хүн ихэвчлэн бусдаас тусгаарлагдмал, ганцаардмал, өөртөө итгэлгүй байдаг. Уг зангаасаа болоод хэн нэгэн танихгүй хүнтэй нэн ялангуяа эсрэг хүйснийхээ хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй. Мөн үргэлж биеэ барьсан, үйл хөдлөлөө хянасан, нууцлагдмал байдалтай байх нь олонтаа. Иймд энэ байдлаасаа салахын тулд юу хийх ёстой вэ?

• Үйл хөдлөлөө хэт их хянах хэрэггүй.
• Гүнзгий амьсгаа аваад өөртөө итгэлтэйгээр “би чадна” гэж хэл.
• Бусадтай илэн далангүй нээлттэй харьцаж сур.
• Бусдын шүүмжлэл болон тоглоом шоглоомоор хэлсэн үгийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй.
• Ичсэнээсээ болоод хийсэн алдаа дутагдал болон таагүй дурсамжуудаа толгойноосоо авч хаях.
• Ямагт өөрөөрөө байх нь чухал. Бусадтай өөрийгөө бүү харьцуул.
• Сэтгэл хөдлөлөө хэт их барих гэсний хэрэггүй. Аль болох гадагш гаргаж байхад зүгээр. Гэхдээ өөрийгөө хянаж чаддаг байх ёстой.
• Бусдын анхаарлын төвд байлаа гээд өөрийгөө барьж цоожтой авдар шиг байх хэрэггүй. Гагцхүү та яг яамаар байна түүнийгээ л хий.
• Ичгэвтэр зүйл хийгээгүй мөртлөө ямар ч шалтгаангүйгээр бусдаас ичиж эмээнэ гэдэг бол байж боломгүй хэрэг юм.
• Ичсэнээсээ болоод өөртөө итгэлгүй байдлыг бусад хүмүүст хэрхэвч үзүүлж болохгүй. Нэн
ялангуяа өрсөлдөгч этгээдийн дэргэд дээрх байдлыг бүр ч гаргаж болохгүй гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.
• Эцэст нь хэлэхэд өөрийгөө ялан дийлж сурах нь хамгаас чухал юм шүү.

3 Comments

  1. monster says:

    ymar negen arhi piwo heregleh hereggu shude ijimhii bhguin tuld yah ystoi tuhai zowlomj awj ygd saitar bodoj bolku gj bodoj tungaaj olnii dund bad iphee neg l medhed ijhee bolino bi j gesen tiim bsan odoo j gse baga zereg l ijdeg gehdee anhniihiigaa bodwol odoo dasj bga ooiigoo ilerhiilj j supsan ja jadna ijhee bolino hapin spirt hereglej bolku shuuu

  2. .... says:

    ichimhii zangaasa salahiin tuld 500 gr piwo eali esul 200 gr tsagaan arhi tatah heregtei

  3. Gerlee says:

    ok

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.