Монголыг Дэлхийд төлөөлөх сайхан бүсгүйг хэрхэн тодруулж байх юм бэ?

Саяхан БНХАУ-д болж өнгөрсөн дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монголыг төлөөлж явсан бүсгүйг албан ёсны шалгаруулалтаар тодроогүй, хэн дуртай нь оролцож болдог юм уу, сайхан бүсгүй байж болно, гэхдээ бүхэл бүтэн улс төлөөлж яваа хүн нийт үндэстний өмнө хариуцлага хүлээх учиртай, тиймээс шалгаруулалтыг ч хариуцлагатай явуулах ёстой гэсэн шүүмжлэл олонтаа гарсан юм. Энэ сэдвээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ. 

МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ ГЭЖ ХЭН БЭ?

Монголын олон сайхан бүсгүйгээс хамгийн сайхнаар нь шалгарна гэдэг олон зүйлээр давуу байхын нэр. Царай зүс онцгой сайхан, бие хаа үлэмж тэгш, ааш ааль ялдам, эрдэм ухаан төгс, энэрэнгүй нигүүлсэнгүй гээд олон шинж чанараар өрсөлдүүлж шалгаруулах ёстой. Улс үндэстнийхээ бусдаас ялгарах давуу талыг мэддэг, бусдад ойлгуулж таниулж чаддаг, гадаад үзэмж тансгийн зэрэгцээ дотоод сэтгэл сайтай, аль ч талаас нь аваад үзэхэд сайхан монгол бүсгүй байх тийм эмэгтэйг монголчууд өөрсдийгөө төлөөлүүлэн “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд илгээх ёстой буй за.

Гэтэл саявтар Ордост болж өнгөрсөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон Х.Баярмаагийн талаар олон нийт эерэг гэхээс сөрөг сэтгэгдэлтэй байгаа юм. Наад зах нь “Авьяаслаг мисс”-ийн номинацад үзүүлсэн бүжиг нь Монголын мисс өөрийн үндэстний имижийг илэрхийлэх монгол бүжгээ хийсэнгүй, хошин шогийнхон тайзан дээр маарзганаж байгаа юм шиг эв хавгүй, утга учир багатай хөдөлгөөн бүхий бүжиг хийлээ хэмээн ам өрсөн шүүмжлэв. Шүүмжлэх нэг хэрэг, оролцох, оролцуулахаар илгээх гэдэг нарийн менежмент шаардсан нэр хүндтэй ажил баймаар. Дахин ийм явдал гаргахгүйн тулд монголчууд “Монголын мисс”-ээ хэрхэн тодруулж байх ёстой юм бэ.

САЙХАН БҮСГҮЙГ ХЭРХЭН ТОДРУУЛЖ ИРЭВ

Манайд 1990-ээд оноос эхлэн “Монголын сайхан бүсгүй” уралдааныг зохион байгуулж ирсэн. Энэхүү улсын чанартай уралдаанаас үүдэн “Хатан эрдэнэ” холбоог Ж.Чинбат хэмээх эрхэм санаачлан байгуулж, тэмцээнийг 18 жилийн турш тасралтгүй зохион явуулж ирсэн. Тус холбооны гол зорилго нь улс орны нүүр царай болсон охид бүсгүйчүүдийг ирээдүйдээ итгэлтэй, ухаалаг, боловсролтой, бүх талаараа үндэсний бахархал болж чадахуйц гоо сайхан эмэгтэй болгон төлөвшүүлэхэд оршдог аж. Ж.Чинбат гуайн бие чилээрхсэнээс болж жинхэнэ Монголын сайхан бүсгүй шалгаруулдаг гэж хэлж болох улсын хэмжээний томоохон тэмцээн тасарчээ.

Тус тэмцээний тэргүүн миссүүд тухайн үедээ царай зүс, бие хаа, мэдлэг, авьяасаараа гайхагдаж байсан гэдэг. Уг тэмцээн нь зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш сүр дуулиантай наадам шиг болж, эх орны өнцөг булан бүрээс сайхан бүсгүйчүүд түүнд оролцох гэж удаан хугацаанд бие бялдраа бэлдэж оролцдог байсан юм билээ. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний жил жилийн тэргүүн миссүүдээс Д.Уянгалянхуа, Ч.Содтуяа, Б.Гантогоо, Ч.Сансармаа, Ч.Мичидмаа, Н.Мөнхцэцэг нарыг ёстой л мисс дээ хэмээн тухайн үедээ шуугьж байсан ажээ. Эдгээр бүсгүй өдгөө хувийн амьдралаа зохиож айл гэрийн сайн эзэгтэй нар болсон. Яагаад энэхүү “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг онцлоод байна вэ гэхээр өнөөгийн тэмцээнүүдтэй, түүнээс тодорсон миссүүдтэй харьцуулахад илүү чанар чансаатай байсныг түүх хэлдэг гэдгийг сануулах гэснийх. Гэхдээ хувь бүсгүйчүүд бол хичээдэг ээ. “Дэлхийн мисс”-т Монголоос долоо дахь удаагаа сайхан бүсгүй эх орноо төлөөлөн оролцсон. Тухайлбал, “Дэлхийн мисс-2010”-т эх орноо төлөөлөн оролцож шилдэг 25-д багтсан амжилт үзүүлсэн А.Сарнайн амжилтыг үгүйсгэж огт болохгүй юм. Гагцхүү тэмцээний үндэсний хэмжээний зохион байгуулалт чанартай болохгүй байна.

ЯАВАЛ ДЭЭР ВЭ

Өдгөө “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн тасраад буй орон зайд болж буй мисс шалгаруулах хэд хэдэн тэмцээн байгаа ч зохион байгуулалт, чансаа, тодорч буй миссүүдийн байдал зэргээс харахад нэг л чамлахаар. “Miss international”, “Mongolian beauty”, “Азийн фото мисс”, “Face Mongolia”, “New face” гэх мэт мисс шалгаруулах тэмцээнийг өдгөө хэн үзэж, хэн охид бүсгүйчүүдийг шинжиж шалгаруулж байгаа юм бэ. Мэдээж зохион байгуулагчид санал нийлэхгүй эгдүүцэх байх. Гэхдээ уучлаарай та бүхний ажил нийгэмд ингэж л харагдаж байна.

Цаашдаа дэлхийд эх орныхоо нэрийг гаргах чанартай, чадварлаг гоо бүсгүйг үндэсний хэмжээнд хэрхэн тодруулж байвал зохих вэ. Монголын сор болсон гоо бүсгүйчүүдийн санаа оноог авах хэрэгтэй баймаар, жил жилийн гоо бүсгүйчүүд мэдлэг, туршлагаа хоорондоо хуваалцаж, үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулалт, шалгаруулалтад мэддэг, чаддагаа зориулах боломжийг нь олгох, төрөөс ч үүнд анхаарч, төсөв хөрөнгө гаргаж өгдөг болох зэрэг онцгой анхаарал тавих цаг болсон мэт. Дэлхийд Монголын сайхан бүсгүй гэдэг хэний охин хэн байхаас илүүтэй Монгол гэдэг улсын нэрийн хуудас болж дэлхийн тавцанд өрсөлдөх учир нийтлэг эрх ашиг, улс орны гадаад ертөнц дэх нэр төрөө гэх бодлогын асуудал билээ. Түүнээс биш цөөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл энэ том арга хэмжээний өмнө хүчин мөхөсдөх студийн статустай байгууллагын эрхлэх асуудал биш байх. Мөн байсан ч тэдэнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтрах шаардлага тулгарч байна.

Энэ сэдвээр уг тэмцээн уралдааны талаар ойлголттой, өөрийн гэсэн дүгнэлттэй явдаг хүмүүс юу хэлснийг сонирхуулъя.

ЭНЭ НУУЦЛАГДМАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

“Шилмэл загвар” агентлагийн загварын алхааны багш, топ модель Э.Сэлэнгэ:
-Мэдээж энэ бол чухал асуудал. “Шилмэл загвар” агентлагаас “Mongo­lian beauty” тэмцээн зохион байгуулж буй учир нь үндэсний мисс тодруулах талд анхаарлаа хандуулж байгаа хэрэг. Сая “Дэлхийн мисс”-т манай улсыг төлөөлөн Х.Баярмаа оролцсон. Мэдээж хувийнхаа зүгээс их дэмжсэн. Гэхдээ манайх шиг үндэснийхээ ялагчийг тодруулалгүй, хувийн зүгээс санал тавьсан хүнийг илгээдэг орон манайхаас өөр байхгүй болов уу. Тиймээс үндэсний ялагчаа эхлээд тодруулж байж “Дэлхийн мисс”-т сайхан бүсгүйгээ илгээх хэрэгтэй шүү дээ. “Дэлхийн мисс”-д хэнийг ямар шалгуураар явуулж буй нь мэдэгдэхгүй энэ нууцлагдмал үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна.

САЙХАН БҮСГҮЙН ТЭМЦЭЭН Ч МӨНГӨНИЙХ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ

Яруу найрагч Галсансүх:
-Бүх юм мөнгө болсонтой адил наад тэмцээн чинь ч гэсэн мөнгөтэй холбоотой болсон юм биш үү. Мөнгөтэй харчууд найз бүсгүйчүүддээ титмийг нь худалдаад аваад өгчихөж байсан түүх бий л биз дээ. Одоо хар талын арга бүр нарийссан юм биш үү. Зөв шударгаар жинхэнэ Монголын сайхан бүсгүйг тодруулаад “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд явуулах гэдэг өдий байх аа. Мөнгөгүй бол хэчнээн сайхан байгаад явах эрх нь олддоггүй юм биш үү. Тэгж л ойлгосон. Монголд бүх юм шударга бус байна шүү дээ.

ДЭЛХИЙН МИССИЙН ХОЛБОО МЭДВЭЛ АСУУДАЛ ҮҮСГЭХ БАЙХ

“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл:
-Миний хувьд энэ асуудлаар сэтгэл маш дундуур байгаа. Яагаад гэвэл тухайн улс орон үндэсний ялагчаа тодруулж байж, гоо охиноо “Дэлхийн мисс”-т оролцуулах ёстой шүү дээ. “Desoft” студи “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монголын оролцогчдыг оруулдаг эрхтэй байдаг. Харин чухам ямар хүн явж байгааг нь бид мэддэггүй нь харамсалтай хэрэг. Монголын албан ёсны миссийн тэмцээн бол “Мисс Монголиа”. Энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс оролцогчид ирдэг. 2004 онд анх зохиогдоход мисс Ч.Содтуяа ялагчаар тодорч байсан. “Мисс Монголиа”-гаас шалгарсан оролцогч “Мисс интернэшнл” олон улсын тэмцээнд оролцдог. Энэ тэмцээн бол дэлхийн гоо бүсгүй шалгаруулдаг “ТОП-4” тэмцээний нэг. “Мисс Монголиа”-гийн ялагчаар тодорч байсан Сэлэнгээ, Хонгорзул нар “Дэлхийн мисс”-т орж байсан. Харин бусад оролцогч өөр шугамаар орсон байх. Дэлхийн миссийн холбоо үндэсний ялагч биш хүн “Дэлхийн мисс”-т оролцсоныг мэдвэл асуудал үүсгэх байх гэж бодож байна.

“ДЭЛХИЙН МИСС” БОЛООД ӨНГӨРЧИХСӨН ҮҮ

Дуучин Куиза:
-Аан, тийм үү, ийм асуудал хөндөж байгаа юм уу. Энэ зун завгүй байлаа. Олон тийшээ анхаарал хандуулж чадсангүй. “Дэлхийн мисс”-ийн тэмцээн болоод өнгөрчихсөн юм уу, мэдээгүй юм байна. Гэхдээ үнэхээр үндэсний ялагч сайхан бүсгүйгээ тодруулаагүй байж дурын хүнийг энэ тэмцээнд илгээсэн юм бол буруу. Үүнээс өөр хэлж чадах юм алга. Үзээгүй юм чинь.

САЙХНААС ГАДНА УХААЛАГ БҮСГҮЙ ОРОЛЦОХ ЁСТОЙ

“Киви” хамтлагийн ахлагч Ука:
-Энэ жил “Дэлхийн мисс” тэмцээнийг үзэж амжаагүй ээ. Учир нь олимптой давхцсан байсан болохоор анхаарч амжаагүй. Баярмаа гээд бүсгүй оролцсоныг сонссон. Ер нь дэлхийн мисс гээд том хэмжээний тэмцээнд сайхнаас гадна ухаалаг бүсгүй оролцох ёстой гэж бодож байна.

Ч.Сувдаа
Р.Жаргал

Эх сурвалж: “Өдрийн шуудан”

33 Comments

  1. Anonymous says:

    хамарны мэс засалд ормоор байна хамрыг нь харсан чинь бөөлжис хүрээд байна

  2. Anonymous says:

    таалагдахгүй бна онцгүй охин байна бүр дур гутчихлаа

  3. Anonymous says:

    ЭНЭ МИСС БОЛ МОНГОЛЫН ХҮҮХНҮҮД БҮГД МИСС ЮМ БАЙНАДАА

  4. Anonymous says:

    uuln missiin bolzol hangasan delhiin miss t yavj baigaa busgui delhiin standartad niitssen baih yostoi biahaa ene ohini huvid bol amidral deer bol dajguil yum yag delhiin missd bol standard bishee ern bol evropjuu erliiz busguichuul amjilt gargah baihaa yag orig mongol busgui tom tolgoi orgon nuurtei bolhoor hetsuul baih zagvar umsugchid bol bur hetsushdee turanhai yas aris baidag miss bol huh bugs tomtoi huurhun tsaraitai baih yostoi ternees zagvariihan shig matar bol utehguiee

  5. Anonymous says:

    tas har caraitai maiga huuheh yavj bsan yostoi l sarmagchin shig yum bnale delhiin misst arai ch dee l…

  6. Mama says:

    er ni bol ene ohiniig sarmagchin gehiig olon sonsloo. uuruu ohiduudtai bolohoor evgui sonsogdoj baigaa ch ter delhiin missd orj baigaa ohiduudiin dund neeree l sarmagchin shig haragdaad baisan. modnoosoo dunguj buusan sarmagchin shig l gehuudee, yana ve taminee. termuu ohinii buruu ch gej yu bh ve

  7. Ganaa says:

    Yoy araichdee aimar tsarai muutai .yaj yavaad tiim themtseend yavdg bnaa.asia s oroltsson busguichuudees hamgiin tsarai muutai n ,nudnii linz,us n yamar muuhain be,

  8. Anonymous says:

    Ulsiin ner gutaasan iim sarmagchin shig yum odoo her hemjeegee medehed yadag bnaa.Ichmeer yum.Gadniihan bol Mgloos shalgaraad irsen l gej oilgoj bgaashdee. Haltaisan MGL tsaraich bish shuu. Tsaraich ugui chadvarch ugui.

  9. Anonymous says:

    Eejiinkhee zaluug guitsekhgui l dee.Elziikhuu unekheer goyo okhin baisan.

  10. TT says:

    Arai ch dee… Sarmagchin

  11. Anonymous says:

    bi l yavdag baij. haana hezee bolchihson yum be, yagaad nadaa heleegyumbe. 3 tursun ch gesen bi gertee lav miss n shuu.kkk.

  12. Anonymous says:

    teneg tsarai bna
    eej ni ch bas tsarai muutai

  13. илгүү says:

    uul n ch tsarai zus bie haatai l yum bn lee hoorhi in ene ohinii buruu ch gj yu bhaw manai erh barigchdiin l buruu saihan demjeed tetgeed ogoh heregteim shd bi delhiin missiig uzej suuhda ene mu ohinig baahan haraaj l blaa manaihni l teneg n tende bga bhgui yu asar ih uls toriin bodlogo ter dehiin miss edreer ergeldd bhiin manai 76 end mangartaal suujiih yum

  14. zxcvbn says:

    Ene chine tsarai muutai l yum bshdee whahaah eej ni ch bas tsarai muutai manaihan yag saihan oigtoi tsaraitai huuhnuudde ataarhad er deeshee gargadagguishdee .

  15. Anonymous says:

    Neeree l Tuyamaa shig bsan bol ch yahav gesen, Tuyamaa, Bayarmaa 2-iin zurgiig endees uzeerei humuus ee. http://photo.zaluu.com/index_med.php?id=452

  16. Pizda arai ch dee shaarig hamralsan zawaan lalar buhel buten 1 ulsiig tuluulj yawah gej dee…. Ymar muuhai hogiin tsaraitai ulbiisun gichii we…. PIZDA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  17. Anonymous says:

    eh ornoo toloolood irsen zorih n haachih ve. demjeed l baihaas oor yahv de

  18. Anonymous says:

    gattlyatai sanal neg bna.tsarai tsus bie haa ni dajgui l yum bilee.gol ni youtube deerees uuriiguu taniltsuulj bgaa bichlegiig ni uzeed jaahan setgel dunduur bsan.eruusuu aytaihan tsever yarij chadahgui ug bolgoniihoo barag dunduur a u geed l gatsaadch bgaa yum shig,neg l bish bsan.bi angil hel medehgui l dee.gehdee uur heliig nileen sain ezemshsen.er ni hel surna gedeg chin tiim amar zuil bish l dee.manaihan uursduu mongolooroo yarih gej buun mayag boltson.aa uu geel neeh sonin.angilaar yarihdaa hurtel teriigee haruulaad.delhiin hemjeenii temtseen bidniig eh heleereech ingej maygalj yaridag gej medehguishdee.tsaashdaa oroltsoh ohid maani tsarai zus bie haanaas gadna helnii medlegee mash sain beldeh heregtei yum shig.

  19. Sarnai says:

    Мисст мэдлэг боловсролыг хардаг ч ихэн голцуу царай, бие бялдарыг нь хардаг шүү дээ, саяны Хятадад болсон миссийг үзэж бхад хятадын мисс 1-т орсон, тэр хүүхэн мэдлэгээрээ тасарсан юм харагдахгүй л бсан даа. Англи хэл мэдэхгүй байж болно, орчуулдаг орчуулагч тусдаа байдаг шүү дээ.

    Миний хувьд хятадын мисс 1-т орно гэж бодоогүй харин 3-т орсон Австралын миссийг 1-т орно гэж бодож байсан. Хятадад миссийн тэмцээн болсон гээд хятадын миссийг түрүүлүүлээд ч байх шиг санагдсан шүү…..

  20. Cattleya says:

    Миний хувьд бол энэ охины царай зүс мөн бие хаа таалагдсаан. Гол нь хэлний мэдлэг ерөнхий мэдлэг нь их тааруу санагдсан. Ер нь тэгээд ганц Хүсэлбаатарын Баярмаа ч биш урьд урььдны топууд мөн миссүүд маань ч бас ерөнхий мэдлэг хэлний мэдлэг дээрээ анхаарвал зохистой.
    Англиар зөв ярьж байгаа ч маш хөдөөний акценттай ярьдаг шдээ бараг бүгдээрээ шахуу л аялагатай ярьдаг энэ нь жаахан дутагдалтай тал гэхүүдээ. За тэгээд нэгэнт Баярмаа Монгол улсаа төлөөлөөд очсоноос хойш дэмжихгүй гээд яалтай фэйсбүүкээр баахан лайклаж дэмжсэн дээ.

    Ер нь дараа дараагийн олон улсын хэмжээнд болж буй тэмцээн уралдаанд оролцох манай залуус охид Ерөнхий мэдлэг мөн Гадаад хэлэн дээрээ Перфект байхгүй бол болохгүй шүү. Ганц сайхан царай зүс бие хаагаар нь өрсөлдүүлэх биш мэдлэг мэргэжлээр нь ч өрсөлдүүлэн сонгон шалгаруулах хэрэгтэй

  21. Sarnai says:

    Энэ хүүхэн ядаж мисс Туяамаа шиг байгаад дэлхийн мисст орохгүй дээ….нүүр царайг нь харсан ч эрс тэс бгааз дээ…..

  22. Sarnai says:

    Өлзийхүүгийн охин бсан юм уу? Дээрээсээ 2 дэхь зураг нь яг филлипен хүүхэн шиг харагдаж бна. яасан бор царайтай юм вэ?
    Сайхан хүүхэн гэдэг чинь цаанаасаа гэрэлтсэн цайвар царайтай, уяхан тунгалаг нүдтэй гээд наад захын зүс царайгаар нь хэлбэл тиймэрхүү баймаар юм.

  23. ӨЛЗИЙХҮҮГИЙН ОХИН АРАЙ Л БИШ ЭЭ НҮД ДҮҮРЭН САЙХАН ОХИДУУД ЗӨНДӨӨ Л БАЙНА ШТЭЙ

  24. hero 2 says:

    yooy bolimoor yum aytaihan hvvhen yawuulahgvidee mgliin ner garna sh dee.

  25. Saikhan says:

    aav eejdee bol saihan l ohin baih delhiid mongoloo tuluulnu gedeg arai uur um baih shuu,

  26. zochin says:

    “Мисс Монголиа”-гаас шалгарсан оролцогч “Мисс интернэшнл” олон улсын тэмцээнд оролцдог.

  27. Юу вэ? says:

    Манайх урьд нь ямар нэг шагнал, сайхан нэр хүнд дагуулаад ирдэг байсан. Энэ удаа юун 40 вэ. Өлзийхүү чиний болон охины чинь нэр хүнд шавартай зууралдчихсан шалбааг дотор байна лээ. Очоод аваарай. Нэрээ бодохгүй ичмээр юм.

  28. Anonymous says:

    Ulziikhuu chin khytadiin erliiz okhin ni yamar we gedgiig heluuleltgui medej bgaa baikh.jinhen MGL tsarai zustei missee ywuulbal zugeer yum daa

  29. Элэг нэгт байна says:

    ийм царайтай охин арай ч дэлхийн миссд ч юу юм бэ?
    Ер нь тэр ярилцлага уншсан чинь
    явах уу? гээд тэгэхээр нь явъя л гэсэн юм байна лээ шд

  30. KLKK says:

    ULZIHUUGIN SARMAGCHIN,UURIGUU GOLOHGUI ORSON CHIN 40 D ORJ SHIVSHIGEE TARISAN…HUNJLINHE HIREER HULUU JIIJ BAIVAL TAARNA ENE HUDUUNIHUN

  31. Anonymous says:

    Udahgui Mingan bayariin avgai boloh bizee amjilt

  32. L Girl says:

    Бусад орнуудын гоо бүсгүйчүүд гэж тал бүрийн авьяастай ядаж дуулж бүжиглэж чаддаггүй юмаа гэхэд зарим нэг нь спортдоо гарамгай сайн байх жишээтэй. Манайх шиг ямар ч бодлоггүй Мисс сонгодог орон гэж байхгүй юм шиг санагдсан. За ядаж нэг их царайлаг биш юмаа гэхэд авьяас чадвар сайтай бүсгүй явуучиж болдоггүй л юм байхдаа. Тэгвэл Монгол гэдэг нэр шилдэг 7-д царайтай царайгүй гараад ирэндээ. Энэ Миссээ зөв шалгаруулж сурмаар юм.

  33. Shine mongol huu says:

    arai bish eee …. aah tui chort geh ni ch bas haashain . kkkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.