Та нэгэн бүсгүйтэй галзуу шөнийг өнгөрөөжээ. Гэтэл боссон хойно гэнэтхэн тэр бүсгүй огт дур тавиагүй болохыг мэдлээ гэж төсөөлөөд үзье. Зөвхөн тантай ч биш, ерөөсөө л амьдралдаа дур тавьж үзээгүй, тэр ч бүү хэл ер нь энэ нь юу болохыг ч мэддэггүй ажээ. Яах вэ? Эмчид дагуулаад очих уy?
-Заавал ингэх шаардлагагүй! гэж сексологич Валерий Петровский ярьж байна. Бараг л эр хүн бүр эмэгтэй хүнийг дур тавихад сургаж чадна. Зөвхөн тэвчээртэй байж, түүнийг илэн далангүй байдалд оруулж, хялбархан зааврыг мөрдөхөд л болно. Тэгээд амраг бүсгүй чинь анх удаа дур тавьж үзвэл та түүний нүдэнд сексийн дийлдэшгүй мастер болон харагдах болно.
Гар хангалгаас эхэлье
Бүсгүй чинь үүнийг оролдож үзсэн л байж таарна. Хэрвээ та нарын харьцаа бүрэн илэн далангүй гэж та мэдэж байгаа бол тэр үүнийг хэрхэн хийдгийг нь сонирхоорой. Дур тавина гэдэг түүнд их хэцүү гэдгийг олж мэдэв үү? Тэгвэл хуруугаа норгож, эсвэл шүршүүрийн хушууг аваад суугаа, хэвтээ, хажуулдсан байрлалуудыг оролдоод үз гэж зөвлөөрэй. Аль нэг нь түүний хувьд нээлт болж болох юм. Энэ ажиллагаанд өөрөө оролцоод үзээрэй. Таны дэргэд гар хангалга хийх, эсвэл бүр таны тусламжтай хийг л дээ.
“Цохио” хийлгүйгээр үзье
Бэлгийн ажил надад гол нь биш гэдгийг бүсгүйдээ ойлгуулаарай. Тэвчээртэй, энхрий ялдам, бас элэгсэг байгаарай. Өөрийн гар хуруу, уруул гээд л бэлэг эрхтнээсээ бусдыг нь оролцуул. Анхаарлын гол объект нь түүний (харин таных биш шүү) бэлэг эрхтэн гэдгийг бүсгүй тань ойлгож аваг. Хуруугаараа оролдож байгаад дараа хэлээрээ оролд, бүсгүйд өөрийнхөө хэлүүг мэдрэх боломж олгоорой. Маш зөөлөн, болгоомжтой, өдөөлтөө аажмаар хүчтэй болгон ажиллаарай. Энэ үе шатанд зорилго биелэгдэж бүсгүй чинь дур тавьж болох юм. Тэгвэл дараагийн удаа дээрх үйлдлээ давтаад эцэст нь шодоогоо оролцуулж болох юм.
Биеэ сул чөлөөтэй байлгахад нь тусал
Хэрвээ бүсгүй чинь биеэ барьчихаад байгаа бол үйл явдлыг яаруулах хэрэггүй огцом хөдөлгөөн (дотоожийг нь тайлж шидчихээд гараа шууд л салтаа руу хийвэл) бүсгүй хүний дургүйг хүргэнэ. Хажууд нь хэвтээд тайвшрахыг нь хүлээ. Нүдээ аниад ямар ч сэдвээр хамаагүй мөрөөдөж байг (эротик кино тавьж болно). Эхлээд хувцасных нь гаднаас илж таал, хувцсаа тайчих болсныг бүсгүй өөрөө танд ойлгуулна. Зөвхөн умдаг, гуяны дотор талд хүргэн дур хүслийг нь хөдөлгөөрэй. Тэгээд зөвхөн аарцгаараа ойлгомжтой хөдөлгөөн хийх үед нь л бэлэг эрхтний уруулыг нь ярж хэлүүг нь оролдох хэрэгтэй. Хэрхэхийг нь сайн ажиглаарай. Хэрвээ гуя, аарцагных нь хөдөлгөөн хүчтэй болж байвал дур тавих нь ойртож байна гэсэн үг.
Булчингаараа тоглож байг
Өгзөгнийхөө булчинг чангаруулах нь бүсгүйн биений доод хэсгийг өдөөж дур хүслийг хүчтэй болгоно. Үүнийг бүсгүйдээ сайн тайлбарлаарай, тэгээд хөлөө атийгаад өгзөг, гуяныхаа булчингаар тоглог. Нэг амархан аргыг бас хэрэглэж болно. Энэ бол хэлүүг оролдож өдөөж байхдаа хуруугаараа өгзгөнд нь тулахад энэ нь булчингуудыг нь өөрийн эрхгүй чангарахад хүргэж дур тавилтыг нь ойртуулна.
Бүсгүйдээ вибратор бэлэглэ
Бүсгүй чинь үүнийг хараад айж сандарсан ч бүү санаа зовоорой. Вибратортой ганцаараа үлдсэн хойноо бүсгүй чинь үүнийг ашиглаж үзэх болно. Тэгээд бас энэ шинэ тоглоомонд түүнийг дасчих аюулаас айсны хэрэггүй. Вибратортой дур тавьж сурсны дараагаар бүсгүй чинь тантай ч заавал дур тавих болно.
2 Comments
Zochind… hun bur yanz shdee, chi magadgui deer helsenchlen bie sul bailgaj chaddaggui baih, ened emegtei huniig dur tavuilah buh l yumiig bichsen bna, hamgiin gol hamtragchiinhaa omno cholootei baih, Amjilt husie
bi dur tawij bsan, gehdee eregtei hun miniihiig doloohoor eruusuu saihan sangddaggui shd, huruugaa hiihed n bur ch durgui hurdeg…