Миний хайрын түүх ба аз жаргал…

Намайг У гэдэг би одоо 27 настай. Би та бүхэнд өөрийнхөө хайр дурлал сексийн амьдралыг дэлгэж та бүхний бодлыг сонох гэсэн юм. 10 жилээ төгсөөд оюутан боллоо их сургуулийн ангийн охин маань миний утсаар 10 жилийнхээ найзлуу sms бичдэг байсан юм. Нэг орой надад sms ирлээ хартал найз охины маань sms бичдэг дугаар байна унштал Х байна уу гэсэн байна. Би байхгүй байна би гэртээ байна гэж хариу бичлээ. Тэгээд бид 2 танилцлаа. Хааяахан sms бичдэг боллоо үүнийгээ ч найз охиндоо хэллээ найз охин маань ч дургүйцсэнгүй.

Тэгээд тэр нэг өдөр манай сургууль дээр ирэхээр боллоо. Би манай найз охин бас нийлдэг хэдэн охдууддтайгаа тэрнийг хүлээлээ тэр цагаасаа нийлээд хоцорч ирлээ. Ангийн хаалга онгойж тэр минь ороод ирсэн би тэрнийг анх харангуутаа л түүнд дурласан тэгээд бид албан ёсоор танилцаж гар барисан юм тэр яг л миний сэтгэлдээ төөсөлж боддог байсан шиг цагаан морьтой ханхүү шиг минь байсан юм. Өндөр цагаан цэвэрхэн хэрнээ нэг тийм дэгжин. Тэрнийг минь А гэдэг байсан. Бид хэсэг юм ярьж ангид сууж байгаад тарцгаалаа. Тэр надтай автобусны буудал хүртэл цуг явсан юм. Би тэрнээс салаад гэрлүүгээ алхаж байхдаа тэрнийг л бодоод байсан удалгүй 2.14-нд бид 2 үерхэж эхэлсэн юм. Би гэдэг хүн бөөн аж жаргал байлаа. Удалгүй 4 сарын дундуур хичээлдээ сууж байтал sms ирлээ харсан чинь А байна унштал 2-лаа одоо болье доо гэчихсэн байсан. Би арай ядан хичээлээ дуусгаад гэрлүүгээ харих замдаа тэрэнрүү яриад яагаад гэнэт ингэх болсныг нь асуутал олигтой юм хэлээгүй.

Тэгээд би уйлаад л гуниглаад л дахиад 1 уулзмаар санагдаад л хааяа тэрэнрүү  sms бичдэг байлаа тэр ч хариу бичнэ. Уйлж унжсан байдалтай 1 сарыг өнгөрөөлөө энэ хугацаанд хэрвээ тэр надтай унтахыг хүсвэл би шууд зөвшөөрнө гэж боддог байсан юм. Гэнэт сарын дараа тэрнээс sms ирлээ 2-лаа орой уулзах уу 8 гээд яваад очье гэсэн байлаа би ч баярласандаа тэгье гээд тэр дор нь хариу бичсэн юм. Тэгээд л би гэдэг хүн чинь усанд орж үс гэзэг нүүрээ будааж хувцасаа бэлдээд хамгийн гоё үнэртэй усаа түрхэж тэрүүхэндээ л бөөн юм болов. Би тэр үед оюутны байранд амьдардаг байсан юм. 8 ч боллоо сэтгэл гэгэлзээд баярласандаа бараг дэвхицэх шахаж байлаа. Удалгүй хаалга тогшиж У чамайг доор хүн дуудуулж байна гэж байрны жижүүр хийж байсан охин хэллээ. Би ч ухаан гүйгээд гарлаа 4 давхарын шатаар хар гүйхээрээ буулаа тэрэнд яарч сандарснаа харуулахгүй гэсэндээ хаалганы цаана жоохон амьсгаагаа дарж зогсоод гарлаа.

Тэр олон хүүхдүүдийн дундаас тэр минь наймаг хараад нөгөө л сэтгэлд минь уяатай байдаг тэр инээмсэглэлээрээ инээмсэглэсэн юм. Тэрийг нь харсан би гүйж очоод тэврээд авмаар байсан ч хүүхэд байсан болохоороо ичээд өөрийгөө барьсан юм. Бид 2 хэсэг ярилцаж байтал тэр чи хувцасаа өмсөөд гараад ир 2лаа гадуур жоохон алхая гэхэд нь би зөвшөөрч хувцасаа солиод тэрэнтэйгээ хамт гадуур зөндөө их алхлаа орой ч боллоо би дотроо одоо намайг байранд минь хүргээд л өгөх байх гэж бодохын хажуугаар тэрнээс алхам ч холдмооргүй байсан юм. Тэгсэн чинь А орой болчихлоо чи харьмаар байна уу гэж асуухад нь би зүгээр л инээсэн тэгсэн чинь А маань 2-лаа манайд очих уу гэлээ тэгэхээр нь би чи л мэд хэлээд тэрнийгээ дагаад гэрт нь очлоо.

Би уул нь тэрнийг байранд амьдардаг байх гэж бодож байлаа гэтэл тэднийх гэр хороололд амьдардаг байсан юм. Тэднийх эрдэнэтээс тэр жил  шилжиж ирсэн байсан. Би өөрөө айлын ганц хүүхэд хар багаасаа л байранд өсч аав ээж маань нутагтаа хувийн бизнес хийдэг  боломжийн амьдралтай айлын хүүхэд надад хотын гэр хороолол их л сонин эвгүй ч юм шиг санагдаж байлаа. Ядаж байхад гадаа тас харанхуй байсан нь их нөлөөлсөөн. Тэгээд айж байж  гэрт нь орлоо. Дүү нь ганцаараа байсан ээж аав нь юманд явчихсан байсан. Тэгээд А маань ороо засаж бид 2 хамт хэвтлээ аймаар ч юм шиг эвгүй ч юм шиг оргиод дээр нь зүрх яагаад ч юм хүчтэй цохилоод сандарч салганаад баахан юм болж билээ. Одоо бодоход юу ч үзээгүй гэнэн жоохон охин байж дээ. Тэгж айж сандарч байсан намайг А маань наашаа хардаа гэж билээ.

Тэгээд л тэр маань намайг үнсэж илж таалж байснаа цамцыг минь тайлсан юм. Би түүнийгээ дагаж гэрт нь ирэхдээ энэ шөнө юу л болбол болог гэж шийдчихсэн байсан болхоор түүнийхээ хүснээр л байсан юм. Цамцийг минь тайлсныхаа дараа дотуур өмдийг минь дотоожтой нь цуг тайлсийм би тэр үед тэрнээсээ их ичиж билээ хэ хэ хэ. Тэгээд тэр минь намайг үнсэж байснаа дээр минь гарч өөрийнхөө дотоожийг тайлснаа миний доогуур алчуур дэвслээ би тэр үедээ гайхаж байсан ч тэрнээс юу ч асуугаагүй чихэнд минь тэр битгий айгаарай за бас жоохон өвдөх байх гэж хэлсэн юм. Би юу ч хэлэлгүй толгойгоо л дохиж билээ. Энэ л өдөр буюу 2003.05.02-нд би эмэгтэй хүн болж хайртай түүндээ хамгийн нандин зүйлээ өгсөн юм. Би энэ үйлдэлдээ хэзээ ч харамсдаггүй учир нь тэр миний анхны хайр байсан юм.

Маргааш өглөө нь бид 2 сэрээд хамт цай уучхаад харих гэхэд минь тэр намайг байранд минь хүргэж өгсөн юм. Бид 2 харицаа ч сайжирч бид бууцаад үерхэж эхэллээ. Би зуны амралтаараа тэрэнтэйгээ хамт байх гэсэндээ аав ээжээсээ асууж байгаад хэлний дамжаанд явахаар боллоо. Би 2 курсд орж тэр маань аавдаа туслаж зах дээр хамт зогсож машин зардаг боллоо. Удалгүй 11 сарт тэрний ирэх нь цөөрч залгахаар завгүй байна гэдэг болж сүүлдээ бүр ирэхээ боллоо. Би дахиад л уйлж унжсан амьтан байдаг боллоо. Энэ үед  их сургуулийн, 10 жилийн хөвгүүд маань ч намайг эргүүлдэг байсан ч хэн ч тэрнийг минь орлож чадахгүй хаана ч хүрэхүй санагдаад хэнд нь зөвшөөрч нүүр өгөөгүй юм. Ингэж явсаар хавар боллоо тэрнийг хайрласан хайр минь үзэн ядалт болж хувирч байлаа.

Нэг өдөр хичээл дээрээ сууж байтал нөгөө А 10 жилийн ангийн охин, манай их сургуулийн ангийн охин маань хичээл дундуур гараад явлаа би ч юм бодсонгүй. Хичээл ч дуусч нөгөө охин маань ороод ирлээ тэгснээ надад А чамайг гадаа хүлээж байгаа гэдэг юм байна. Миний уур хүрж тэр яах гэж яваан би уулзахгүй гэсэн чниь мэдэхгүй ээ очоод уулз гэлээ. Би ч уулзлаа. Бид 2 хэн хэн нь дуугай сууж байтал А намайг уучлаарай миний буруу 2лаа дахиад эхлье гэсэн. Миний уур хүрээд би ямар чиний тоглоом юм уу чадахгүй гээд хэлчихэв. Тэр намайг ингэнэ гэж бодоогүй болхоор гайхсан. Тэгээд би 3 хонгийн дараа хариугаа авье гэж хэлээд яваад өгсөн. 3 хоног нь ч болж тэр ирсэн би дахиад л чадахгүй би чамайг арай гэж мартаж байна дахиад чиний араас уйлж суумааргүй байна гээл үнэнээ хэлсэн тэр намайг дуугай харж зогссноо намайг уучлаарай чи ингэж бодож байгаа бол би юу гэхэв дээ ГЭХДЭЭ БИ ЧАМД ХАЙРТАЙ юм байна лээ гэж хэлээд яваад өгсөн.

Би бүр гайхаж чихэндээ ч итгээгүй учир нь тэр надад анх удаа л хайртай гэж хэлсэн юм. Би ч тэрэнд хайртай гэж хэлж үзээгүй байсан юм. Сэтгэл дотроо тэмдэглэлийг дэвтэртээ байнга хайртай гэж хэлдэг байсан. Тэгээд би удалгүй хэд хонгийн дараа тэрэнрүү залгалаа уулзье гэсэн чинь хүрээд ирлээ. Тэгээд би тэрнээс надад хайртай чинь үнэн юм уу гэхэд тэр тийм болоод л би энд ингээд сууж байна гэлээ миний нүднээс өөрийн мэдэлгүй нулимас урсаад эхэлсэн гэтэл А маань намайг тэврээд дахиж хэзээ ч орхихгүй уучлаарай намайг гээд бөөн юм болсон. Бид 2 эвлэрээд 2-лаа манайд очлоо. Би хажуу өрөө хөлсөлдөг байсан юм. Ганцаараа байдаг байсан болохоор бид 2 хэн ч саад болохгүй дураараа бие биедээ эрхлээд сайхан байлаа. Сургууль ч амарч би гэртээ Дархандаа ирлээ. Тэр удалгүй манайд хүрээд ирсэн. Ээж маань тэрнийг ичнээ мэддэг байсан юм.

Тэгээд бид 2 хоёр биенийхнээрээ орж гардаг болов оо тэгээд 1 өдөр тэднийд хоночихоод тэрний юмыг цэгцлээд сууж байсан чинь гэр бүлээрээ авахуулсан зураг нь байна аа тэгээд хараад сууж байсан чинь 1 танихгүй хүүхэн тэрний хажууд зогсож байна дүүг нь дуудаж байгаад энэ хэн бэ гэсэн чинь дүү нь Ө эгч агаагийн найз нь манайд дандаа ирдэг байсан бас агаад зөндөө юм өгсөн та үзэх үү гээд орон доороос нь хайрцаг гаргаад ирсэн тэрийг үзээд миний нүдэнд нулимас дүүрээд л ирсэн. Бүгд зүрхэн хэлбэртэй хамт авахуулсан зураг зурагны он сар нь намайг орхиод явсан 2004.03.02 гэж байлаа. Тэрэнтэй хамт байх гэж намайг орхиод явсан байсан. Тэр дор нь би тэднийхаас гараад явсан. Тэрэнд юу үзэж харснаа бүгдийг нь хэлсэн тэр юу ч хэлж чадахгүй байж байснаа одоо очлоо очоод бүгдийг нь тайлбарлаад өгье гээд утсаа тасалсан.

Тэгээд тэр удалгүй хүрээд ирсэн. Надад бүгдийг нь хэлсэн надаас өмнө тэр 2 үерхэж байсан өөрөөс нь нилээн эгч эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан тэр тэнд сувилагч хийдэг байсан тэрнийг дагаад хотод ирсэн гээд л салий гэхээр салдаггүй байсан тэгээд чамтай танилцаад чамд хайртай болсон тэрнийг жирэмсэн болчихлоо гэхээр нь чамайг орхисон гэхдээ чамайг дандаа боддог байсан жирэмсэн гэдэг нь худлаа байсан тэгээд бид 2 салсан би чамд хайртай гээд л бөөн юм болсоон. Тэгээд л би тэрнийг дахиад уучилсан юм. Тэгээд бид 2 удалгүй хамт амьдарч эхэлсэн. Тэр машин зарж мөнгө олдогч байр болон хоол хүнсэнд 1 төг ч нэмэрлэдэггүй байсан юм. Би урьдын адил ээж ааваасаа л авдаг байлаа. Ээж аав 2 маань намайг царай алдаад байна яагаад ингээд байгаан тэр чинь ажил хийдэг байж хэдий болтол бид 2 тэжээлгэх юм эр хүн хадмуудаараа тэжээлгээд гээд намайг л баахан загнадаг байлаа. Ээж бүр сүүлдээ намайг сал гэдэг болсон миний ч сэтгэл хөрж байсан юм тэр явдлаас хойш би тэрэнд итгэхээ болисон байсан.

Тэр хааяа хааяа гадуур хоноод л тэрнээс нь болж хэрүүл болно. Өвлийн амралтаар би гэртээ харисан юм. Тэгээд хэд хонож байтал тэрнийг санаад байхаар нь тэрэнд хэлэлгүй хотод ирлээ. Гэртээ ороод залгаад хаана байна гэсэн чинь аавындаа байна гэж байна тэгэхээр нь аан гэчхээд гэрт нь яваад очлоо тэгсэн чинь гэртээ байдаггүй ирээгүй гэж авдагийн тэгэхээр нь найзийнх нь эхнэрлүү нь ярьсан чинь манай хүн бас байдаггүй хамт яваа юм шиг байна утсаа авахгүй байгаа гэж байна. Тэгэхээр нь хөлсний байрандаа буцаад ирлээ. Ирээд залгаад байсан чинь утсаа унтраачихсан тэгэхээр нь sms үлдээлээ дээ би хотод байна чи дандаа худлаа ярьж байсан юм байна гээд баахан бичээд явуулчихлаа. Тэгсэн өглөөний 6 цагт юу ч болоогүй юм шиг ороод ирлээ дээ би ч байцааж гарав.

Тэгсэн чинь урьдны Ө гэдэг нь найзтай нь таараад уулзуулаад өгөөч гээд тэгээд найз нь хамт очоод уулзье гээд байхаар очоод байж байсан чинь чи залгаад дараа нь чамайг ирчихсэн явж байна гэхээр нь айсандаа утсаа унтраачихсан гэж тэнэгтддэг юм даа энийг нь соноод би галзууртлаа уурласан. Тэгээд би тэрийг гэртээ харь ганцаараа баймаар байна гэж хэлж явуулаад би тэрнээс салсан. Тэр намайг яаж ч гуйгаад би тэрэн дээр буцаад очоогүй юм. Ингээд л миний анхны хайр бүтэлгүйтлээр дууссан юм даа.

Тэрнээс хойш эр хүнд итгэж чадахгүй байж байгаад ажилд орсныхоо дараа С гэдэг залуутай найзласан боловч бас л намайг хуурч байгаад баригдсан юм. Үүнээс хойш 1 орчмын дараа Б гэх залуутай зүгээр л хамтрагч болсон. Б-н хажуугаар би Т гэх эхнэртэй залуутай танилцлаа өөрөөсөө дүү Э гэх залуутай ч мөн адил танилцаж тэд нартай уулздаг болсон. Гэхдээ удалгүй нөхөртэйгөө таарч тэд нараас харьцаагаа тасалсан. Манай хүн надад хайртай үнэн ч гэдгээ байнга хэлдэг боловч би итгэдэггүй. Тэрнийг хардаж зовоодог гэхдээ миний энэ муухай зан бага багаар засарч би түүндээ итгэдэг болж байгаа. Тэр маань миний амьдралдаа хожсон хамгийн том аз. Хэр буртаг суусан сэтгэлийг минь ганцхан намайг гэх тэр их хайр халамжаараа гийгүүлж байгаа хайртайгаа учирсандаа би баярладаг. Сайн хүн сайхан хайр байдагт би одоо итгэдэг болсон.

ТА БҮХЭНД ҮНЭНЧ АРИУН ХАЙРЫГ ХҮСЬЕ

13 Comments

  1. Anonymous says:

    Ёооооооёоёоёооёооёоёоо юу уншчваа. Монгол хэлний хичээл дээрээ дандаа унтдаг байсийсмуу хаашаамбэээ.

  2. Anonymous says:

    vneheer l neg bvsgvi vnen bodit amidral l bn shdee shan bn shan hairaa olsond bayr hvrgey bi yag cham shig nmg yag odoo hairlaj bgaa hendee itgej chadhgvi urdnii burtag bolson setgeleer hardaad bdiimaa eniig unshaad setgel shan bolchloo dahij tegehgvi ee

  3. Anonymous says:

    heden huntei untaj uzsenee bicheed bga yumuu haashaa ch yum.olon huntei untsanaa gaihuulah geed uuruu uuriiguu yanhan geed zarlachij bgan bishuu chi.odoo s aviy geed sms bicheech.untsan hunii chin too usuj chi yanhan bish,gennissiin amjilt togtoono doo.tsaashdiin chin sexd amjilt husiy.

  4. Shine mongol huu says:

    chi yag ene bichsen zahidal shigee hajuudahaa bas zalhaagaad baidag yum bishuu gej bodogdloo. za tegeed az jargalaa olson bol odoo naadah urdnii yvdalaa ungursun ued ni hayaard nuhurtuu itgeerei bas tegeed hardaj eldevlej bgaad salah bolih deeree tulaad bas neg zahidal bicheed orood irev.

  5. anhnii hair... says:

    anhnii hair butelguitlee gj manai ohid bitii hentei ch hamaagui enger zuruulj baigaarai gj husie.daraa ni haramsaad barku.minii anhnii uyerhel uneheer ariun nandin bsan.daraagiin hairandaa ohin biye ugsun ch ter namaig huursan.dahin hen negend hairtai bolku yum shig sanagddag uy olon l bsan.neg nz maani namaig chi uuriiguu hairlahgui bgaa hun yaj geriinhenee hairlahav dee gj helehed ni uuriiguu yamar teneg zan aash gargaj bsnaa oilgosoon.bi uzen yadaltaa uuchlal bolgoj huvirgaj chadsan.dahin hund durlasan .Amidrald aldaj endeh uy bhad aztai odtoi yavah uy ni bdag.Amidral iim bolohooroo l solongiin doloon ungu shig uzesgelentei.

  6. bb says:

    saihan bj chadhiimuudaa naadah chn neg l shalig nohor shig sanagdaj bna chi ch ih uujuu yumaa

  7. EFGSDF says:

    УНШХААС ЗАЛХУУ ХҮРЛЭЭ. ЖООХОН ТОВЧЛООД БАГА БОЛГОЧИЖ БОЛСОНГҮЙ ЮУ.

  8. aimhai hun says:

    saihan hair bainaa, uuruu aldsan gesen amidral chamd sain saihniig beleglejee. 
     az jargal husii!  

  9. NeG UnTsuG says:

    Az jargaL xvsiii.. 
    aLdaj onoj baij L amidraL amttai boLdog ym xoino..

  10. EternoS says:

    ER NI HUNIIG UDIRDDAG NI UHAAN L BDAG YM ARAAS NI HUMUUJIL GEED L ZUIL BH BHAA.ODOO NAAD AMIDRALAA L HAIRLAJ YWAARAI.HAMGIIN CHUHAL NI CHI BID BUGD UR HUUHDEE L SAIN HUN BOLGON USGUH YM SHUU TEGWEL CHAMD IRSEN DAWAA CHINII MINII HUUHDED TANI IREHGUI.

  11. demid says:

    үнэхээр хайртай хүн чинь хэрэлдэх үг нь ч олдохгүй хатуудчих гээд хэцүү байды ш дээ…хэзээ ч эвлэрэхгүй юм шиг байж болох муу муухай үг хэлж битгий гомдоогоорой

  12. zaluu says:

    sain baina uu busguichuud ee, mashh tseverch, soyoltoi negen zaluu bn. dajgui busguitei taniltsii tn _ mgl83

  13. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ——САЙХАН ХАЙР ГЭЖ БАЙДАГ ЮМ ..ОЛДВОЛ БҮҮ АЛД ГЭЖ ҮГ БАЙДАГ ..ХОРВОО ДАНДАА ХУУРАН МЭХЛЭЛТ УРВАЛТ АРААР ТАВИЛТ МУУ МУУХАЙ БҮХНИЙ ҮҮР БИШ ШҮҮ ДЭЭ ..ХАЙРЛАСАН ХҮНЭЭ ӨӨР ИЛҮҮГ ХАРАЛГҮЙ НАСАН ТУРШДАА ЖАРГААЖ ЯВААРАЙ ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.