Чи бидэнд 30 жил хоол хийж өгөх өртэй, монгол боол

sindrom-0005

Цэл залуухан Монгол охид минь өнгө мөнгөнд хууртан гадаад хүнтэй гэрлэж залуугаараа олон хүүхэдтэй гэрийн мухар сахисан гэрийн зарц шиг амьдрах нь хэвийн үзэгдэл мэт. Мэдээж тэд очихдоо юу гэж л хүний гар хөлийн үзүүрт зарагдахыг хүсэж очхов мэдээж сайхан амьдрал сайхан зүйлийг өнгө будагтай гэрэл гэгээтэй л төсөөлөн бодож амьдралаа дээшлүүлэх талаар л бодож очсон нь мэдээж. Гэвч харамсалтай нь олон муу мэдээ дуулдах болжээ. Энэ зүйлд бид бараг энгийн зүйл мэт хүлээгээд аваад сурчихажээ.

Эдгээр бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах төв гэж байдаг болов уу? Хүний нутагт зовж үйл тамаа үзэж буй Монгол охид хөөрхий. Гэвч үүгээрээ би тэдгээрийг буруутгаж бас хатгах гэсэнгүй. Хүн хүний амьдралын зураг төөрөг гэж өөр байх юмдаа. Солонгос улсад амьдарч буй нэгэн охиноос авсан ярилцлгагыг хүргье… Нэгийг бодож тунгааж буруутгахаасаа урьтаад сэтгэлийн дэм өгөх байх гэж найдаж байна.

Х бүсгүй БНСУ-ын бэр болоод дөрвөн жилийн нүүр үзжээ. Харь нутгийн бэр болж, хар элгийн хүнд боолчлогдох энэ бүсгүй бусдын л адил гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүссэн.

Гэвч түүний цухасхан шунал нь эцэг, эхээс өгсөн Х гэх сонсголонт нэрийг нь “монгол боол” гэх доромжлолын үгээр сольчихно гэж хэн мэдэх билээ.

-Сайн байна уу. Манай сонинд ярилцлага өгөх гэж нэлээд зориг гаргасан байх. Яг одоо /манай цагаар 21.00 Солонгосын цагаар 22.00/ хаана байна вэ. Цаг орчим ярилцах боломж байна уу?

-Гэрийнхээ ойролцоох интернэт төвд сууж байна. Гэрээсээ интернэтэд орох боломжтой ч тухтай ярилцаж чадахгүй болохоор бага хүүгээ салхилуулах нэрийдлээр гараад ирлээ.

-Чи Солонгост очоод хэдэн жил болж байгаа вэ. Яг хаана амьдарч байна. Нөхөр чинь юу хийдэг юм?

-Энд ирээд дөрвөн жил болсон. 19-хөн настай юугаа ч мэдэхгүй охин ирж байлаа. Гэтэл одоо хоёр хүүхдийн ээж болчихоод тэднийгээ л харж сэтгэл тайтгарч сууна. Хүний нутагт хүүхдүүд минь л надад хань болох юм. Манайх Пусанд байдаг, нөхөр маань хүнсний жижиг мухлаг ажилуулдаг юм, манайхаар бол ТҮЦ л юм даа.

-Наана чинь амьдрал хэр байна. Чамайг нэлээд хэцүү, дарамт шахалт дунд байдаг гэж танилаас чинь сонссон.

-Тийм ээ, өглөөний 07.00 цагт босож, нөхрийнхөө бас эцэг эхийнх нь хоол цайг бэлдсэнээр миний зовлонт амьдрал эхэлдэг. Энэ айлд би асрагч, тогооч, гэрийн үйлчлэгчийн л үүрэгтэй. Нөхөр маань дэлгүүр ажиллуулдаг болохоор өглөө гараад шөнө ирдэг. Тэр хойгуур нь хадам гэх хөгшин солонгосчуудын гарын үзүүрт чөлөө зайгүй зарагдана. Хувцас угаа, шал арч, хоол хий, жимс угаагаад өг гээд л бүх зүйлд би гүйнэ. Чи намайг амарч суухаас ч айдаг гээд боддоо. Жаахан л суух гэхээр чи хий гэсэн юм хийсэн үү, алив энийг хий, тэрийг ч хий гээд зүгээр суулгана гэж байхгүй. Нэг өдөр хадам эх “Чамайг тэр өмхий Монголоос чинь авчрах гэж зуучилсан хүнд чинь 3000 доллар өгсөн. Тийм болохоор чи бидэнд 30 жил хоол хийж өгөх өртэй, монгол боол” гэж хэлсэн. Тэр их доромжлолыг өдөр бүр сонссон ч сонсоогүй юм шиг суух ямар зэвүүцмээр гээч. Заримдаа ингэж суухаар харьдаг ч юм уу гэж боддог ч харь хүний хоёр хүүхэд дагуулаад Монголдоо очсон би эцэг, эх, хамаатан садныхаа нүүрийг яаж харах юм. Тэгсэн дор үхэн үхтлээ энд доромжлуулаад сууж байсан минь дээр биз. Тэгээд ч энэ аймшигтай амьдралыг би өөрөө сонгосон бодохоор одоо хэчнээн харамсаад яах билээ. Олигтойхон мэдлэгтэй, ажил мэргэжилтэй байсан бол өдийд юу гэж ингээд хүний нутагт боолын хөдөлмөр эрхлээд суухав. Тиймээс өөрийгөө л энэ бүхэнд буруутгадаг.

-Чи яаж яваад солонгос иргэнтэй суучихав аа?

-Ээжийн маань найзын хүргэн нь солонгос хүн байсан. Тэр хүнээр дамжуулж нөхөртэйгөө танилцсан. Би өөрөө ч дуртай байсан л даа. Учир нь манайх амьдралын бололцоо тааруухан болохоор би дээд сургуульд орж чадаагүй. Арван жилийн сургууль төгсөөд гэртээ нэг жил зүгээр суулаа.

Үеийнхэн маань тийм ч их, дээд сургуульд сурч байна, оюутан байх сайхан юм гээд сайрхахад, намайг сургуульд сургах бололцоогүй эцэг, эхдээ гомддог байсан. Хэдий гадаадын иргэдтэй суусан бүсгүйчүүд тэр дундаа солонгос хүнтэй суусан нь жаргахаасаа зовох нь их тухай мэдээллийн хэрэгслээр үздэг, сонсдог байсан ч надад аз таарна гэж итгэсэн. Гэтэл амьдрал минийхээр болдоггүйг ухаарсан даа. Би энд ганцхан хадмууддаа дарлуулдаг бол арай дээр байж болох байсан. Гэтэл нөхөр маань хүртэл найзуудтайгаа хардаж хааяа гар хүрдэг. Энэ мэт тоочоод байвал зовлон, бэрхшээл дуусахгүй нь дээ.

-Чамд шалтгаан байсан болоод харь нутгийн бэр болж. Гэсэн ч ханилах хүнээ сайн судалж болоогүй хэрэг үү. Гэрлэхээсээ өмнө нь нөхөртэйгөө уулзсан уу. Манай зарим эмэгтэйчүүд зураг төдийхнөөр баримжаа аваад л гадны иргэдтэй гэрлэчихээд байх шиг.

-Нөхөртэйгөө уулзалгүй яах вэ. Тэр бүр Монголд ирж надтай танилцсан юм. Манайд ирэхдээ үнэтэй гоё хувцас, бэлэг сэлт гээд зөндөө зүйл авчирч өгсөн. Тэр 2006 оны тавдугаар сард Монголд ирж, сар гаруйхны дараа би Солонгосыг зорьсон. Энд ирсэн эхний хэдэн сар үнэхээр сайхан байсан. Хүн бүхэн сайхан ханддаг байлаа. Би ч нөхрийнхөө гэрийнхэнд дасаж эхэлсэн. Ингээд 2007 оны дөрөвдүгээр сард бид хуримаа хийж, Монголоос аав, ээж хоёр хүртэл ирсэн. Тэдний зардлыг бүгдийг нь нөхөр гаргасан. Удаа ч үгүй би жирэмсэн болж, хүүхдээ төрүүлснээр там шиг амьдрал маань эхэлсэн дээ. Нялх хүүхэд чинь уйлагнах нь их, тэр бүхэнд “Хүүхдээ албаар уйлуулж, хүн унтуулсангүй” гэж хадамууд бас нөхөр ууцаарлаж, уурлана. Одоо бол намайг бүр хүн ч гэж тоохгүй зарц нь юм шиг л харьцдаг. Бодвол хоёрын хоёр хүүхэдтэй энэ хүүхэн хаа холдов гэж боддог юм шиг байна лээ.

-Чи энд байгаа аав, ээждээ хэрхэн амьдарч байгаа тухайгаа хэлдэг үү. Монголдоо буцаж ирэх бодол үнэхээр алга гэж үү?

-Эцэг, эхдээ хэлээгүй ээ. Санааг нь зовоогоод яах билээ. Хүний аав, ээж болсон хойно хэлбэл буцаад ир гэнэ байх. Гэтэл яваад очих зардлаас өгсүүлээд надад ямар ч мөнгө алга. Дээр нь гадаад паспортоо хараагүй дөрвөн жил боллоо. Энд ирэхэд л нөхөр маань авсан, тэрнээс хойш надад өгөөгүй. Бодвол нуучихсан биз.

Хааяа аав, ээжтэйгээ утсаар ярьдаг ч тухтай хэдэн үг сольж чаддаггүй гээд л боддоо. Утсаар удаан ярилаа, төлбөр нь өндөр гарчихна гээд өнөөх хадам чавганц үглэж эхэлнэ шүү дээ.

-Чи Солонгосыг зорихдоо тодорхой хэмжээний мөнгө гэр рүүгээ явуулж байна гэж бодсон байх. Ер нь нөхөр чинь мөнгө өгч байна уу?

-Хоол болон ойр зуурын хэрэглээний мөнгө л өгдөг. Тэрнээс нь илүүчлэх гэж байдаг аргаа хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ тэр бүр чаддаггүй. Учир нь хүнсний зүйл цуглуулахаар зах явахад байнга хадам ээжтэй цуг явдаг юм. Тийм болохоор хүүхдэд хувцас, өөртөө оймс, ав гэж өгсөн хэдэн төгрөгнөөс нь л хумсалж гэр рүүгээ явуулдаг. Хоёр сардаа 300.000 вон явуулаад байж чаддаг. Тийм болохоор манайхан намайг давгүй амьдарч байгаа гэж боддог.

-Чи хоёр хүүхэдтэй гэж байсан. Хэдэн настай юм?

-Том хүү маань гурван ой гарантай, бага нь нэг ой гурван сартай. Үнэнийг хэлэхэд би эрэгтэй хүүхэд төрүүлсэндээ их баярладаг. Хэрвээ эд маань охин байсан бол бас л над шиг зовох байсан. Түүнчлэн хөвгүүд минь өсөж томроод намайг хамгаална шүү дээ. Ингэж бодохоор л сэтгэл уужраад ирдэг.

-Энэ асуулт сэтгэлийг чинь эмзэглүүлж магадгүй юм, уучлаарай. Ингэхэд нөхөр чинь чамд хайртай юу, бас чи?

-Зүгээр дээ. Мэдээж бид хайрлаж, дурлалцаж гэрлээгүй болохоор хайрын тухай сэдэв хаалттай байдаг гэх үү дээ. Гэхдээ Соншин /түүний нөхөр/ надад хайртай гэж хэлж байсан. Магадгүй тэр үг нь намайг өөртөө нь суухад нөлөөлүүлэх гэж хэлсэн биз. Харин миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хайртай гэдэг үгийг түүнд хэлсэн удаагүй ээ. Харин ч эсрэгээрээ түүнийг, түүний гэр бүлийг
үзэн яддаг.

-Чи гадуур гарахдаа чөлөөтэй явж чаддаг уу. Түүнчлэн солонгос иргэдтэй гэр бүл болсон өөрийн адил эмэгтэйчүүдтэй уулздаг уу?

-Энд ирсэн эхний хоёр жилд гадуур явдаггүй байсан. Эднийхэн гадуур гаргахгүй гэдэггүй ч газар мэдэхгүй болохоор хаашаа ч гарах билээ.

Нөхөр болон хадмууд бүтэн сайнд христийн цуглаанд явдаг юм. Би ч гэсэн хүүхдүүдээ дагуулаад явдаг. Тэнд хоёр монгол эмэгтэй бас нөхрөө дагаж ирдэг л дээ. Тэдэнтэй л зовлон жаргалаа хуваалцана шүү дээ. Бас л надтай адил зовсон хүмүүс. Тэдний нэг болох Д эгч энд ирэхээсээ өмнө Монголд гэр бүлтэй байсан юм билээ. Тэр асуудлаасаа болж байнга солонгос нөхөртөө зодуулдаг гэсэн. Солонгосчууд их муухай улс зодохдоо хүртэл ил харагдахгүй газар нь зодно гээч. Саяхан нөхөр нь түүнийг хэвтэрт ортол нь зодсон гэж дуулсан. Эх нь болсон хойно Монголд байгаа хүүхдээ энд авчирч сургуульд сургая гэж гуйсан юм билээ. Гэтэл өнөөх нь “Би хоёр хоолны сав тэжээж чадахгүй” гээд зодсон байна лээ.

Ер нь солонгос хүнтэй суусан бид нар шиг хүмүүс жаргах тухай яриад ч нэмэргүй. Ажлын мал болж, өдөр шөнөгүй ажиллаад л, элдэв үгээр доромжлуулна. Гэтэл өнөө дээрэлхүүлж байгаа амьтан нь үнэндээ олигтой ч юм биш шүү дээ. Солонгос хүүхнүүддээ гологдсон нийгмийн шаар л байдаг байхгүй юу гэв.

Нөхөр нь ойр ойрхон утсаар залгаад байна гэсэн болохоор нь удаан саатуулахыг хүссэнгүй. Аягүй бол гэртээ ороход нь “Чи хаашаа алга болчихов” гээд хөөрхий эмэгтэйд гар хүрэх ч юм билүү хэн мэдлээ.

Хоёр хүү нь өсөж томроод өөрийг нь хамгаална гэж тайтгарч суугаа энэ л эмэгтэйн адил олон арван монгол охид, эмэгтэйчүүд харийн нутагт зовж шаналж, боолчлогдож байна. Энэ бүхэнд хэнийг ч буруутгамаар юм дээ, бүү мэд.

Таныг энэ ярилцлагыг уншиж суух эл агшинд амьдралд хөл алдсан бас нэгэн эмэгтэй солонгос иргэнтэй танилцаж, хүссэн хүсээгүй суух тухай бодож, зарим нь бүр гэрлэж байгаа байх.

68 Comments

  1. Mongol says:

    Солонгосуудтай хатуухан байцгаая миний Монголчуудаа. 

  2. tsogt says:

    mongoliin hun bur gadaadtai suudgui mongoliin hun bur biee uneldeggui mongoliin hun bur arhichin bish…bi mongolooroo baharhdag mongol hun.hunii naimaanii tuhai uzej baigaad ene saitaar zochilloo.hunee zow tanij sain huntei hanilah heregtei shuudee ohid zaluusaa.Yarwal daarna.tsag hugatsaa buhniig haruulna!

  3. Anonymous says:
  4. Anonymous says:
  5. ss says:

    монгол хэлээр фэйсбүүкд орох http://mongolbambruush.my3gb.com/MSBHZ.html

  6. deer ohinoo avaad mongol yavah gesnee boliloo gej bichsen avgaid says:

    tanaih mongoliin hamgiin unetei surguuliin tulburiig hed gej tusuuluud bnadaa. solongost sariin 40-60000r huviin bagsh hulsluud bgaa genee ene avgai.hyye tegvel naad solongoschuud chin unen yadarsan ard tumen baishdee. ter bagsh chin udur bur irj zaahuu tegeed, xaxaxa. mongold sariin 100000r huuhded chin hicheel zaah hun baitugai ortsond bgaa hog shuurdeed uguh hun olddog yum bolovuu, xaxaxa. iim l yumnuud solongos nuhurtei baidag baihgyu yu, xaxaxaxa

  7. Mongoldoo happy says:

    яг цагаа олоод сургамжтай зүйл уншчлаа.Нөхөртөө бүүүүр хайр хүрчлээ. Тэр со нөхөртэй хүүхэнд хандаж хэлэхэд Монголдоо ирсэн нь дээр дээ. Чи тэнд нэлээд их зүйл сурж амьдралыг ойлгосон байх.Тийм болхоор Монголдоо ирээд жаахан л хичээх юм бол зүүдэлж ч байгаагүй амьдралыг мэдрэх болно. Монголд мөнгө олох боломж маш их болсоон нэг үеэ бодвол. Арай дэндүү хямдхан бас мэдлэгин хүрээ чин хязгаарлагдмал байна.Арга ч үгүй биз дээ Тийм орчинд байгаа болхоор.Чи арай дэндүү залуугаараа бас учир мэдэхгүй байхдаа тиим зам руу орцийм байна л даа.Гэхдээ цаг алдаагүй дээрээ энэ алдаагаа залруулсан нь дээр дээ.Амьдралынхаа төлөө тэмцсэн хүнд л бурхан хариу бэлэг өгдөг.Тэгээд сайн бодож байгаад шийдэхгүй юу даа.Бас салаад Монголдоо ирэхээр шийдвэл бусдын тусламж аваарай.Ганцаараа тэмцэж байгаад одоогийнхоосоо долоон дор байдалд оров доо. за амжилт

  8. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Залуусаа та нар аз жаргал гэж юуг хэлдэг гэж боддог байна Бүгд л мөнгийг л хэлдэг байна Гэвч ингэж бодох чинь энэ амьдралд хүргэдэг байна шүү дээ Та нарт эрх чөлөө гэдэг юм байгааг даан ч тоохгүй үүнийг үргэлж буруу ашигладаг Та нар өвгөд бидний үгийг огт сонсдоггүй Тэгээд бүгд зовлонг жаргал гэж бодон зүтгэдэгийн жишээ энэ дээ

  9. he he says:

    Mongoliin arhichin zavhai heruulch pizdakuud uhvel taarna ha ha uursud shig ni haraachii. . .uursduu solongos ulsad irj uhtlee bool shig ajillaj bgaa uuraa ene heden huuhnuuded buu garga ha ha uruvdultei pizdakuud shivree unertuulsen arhichid baij. . . bolovsroltoi gaigui esvel hunleg zaluuchuud ni bol neeh toodguin bnalee hen henteigee suuhiig. . Haraad bhad hariugui davchu dotortoi humuus l ingetlee buhimdaj haraadag ym bnaleeshuu. . Gadaadtai haanahtai ch suusan bai huuhnuudee tsoglog bnashuu. Haanaa ch amidarsan ta nariin songolt bolohoor ene uchuuhen uursdiinh ni heldgeer adguusan turliin pizdakuud ugiig buu too. . . Saihan mongol erchuud 80 huvitai bgaa. . Asar tsuunh medrel ymnuud l nutag negt huuhnee doosh hiij yvaa zailuul. . . Kkkkkkkk

  10. he he says:

    uruvdmuur hetsuuhen bolovsroltoi chavgants shig heruulch zaluuchuud ih bhiimaa. . .uuruu booliin ajil hiigeed yvj baij chi uhtleee bool yv geed bhiin.  .uhaan muutai arilsan dotortoi qrhichin zavhai baliar humuus olon bhiin. . .

  11. he he says:

    hun yr ni uuriinhuuruu l bh heregteidee . . . hen negen zamiin nohoinuudiin hutsaj bgaag amidraldaa chuhalchilj uzeh heregguiee . .hund hetsuu uyd chamd zuvhun dotnii humuus chine l tuslah bolno. Uuruu l huchtei bhad bolno.boginohon ene amidraldaa eldev ym bodoh hereggui

  12. mmmmm says:

    mongold bga emegteichuuded handaj helhed english yazikaar gadaadaar halit malit yaridag ooriigoo tiim geed bodchihson. gadaad zaluustai yavdag ohid huuhnuud uter turgen mongoloos zailaasaa bilee muu bizdaakuud.

  13. mmmmm says:

    suuliin ued yasanch ih iim yum sonsoj bnaa . yuch helhev dee mongoldoo bsan bol teghuu. hohin bizda ter chigeeree naad solongosiinhoo booviig huheed bool bolood duus .

  14. Anonymous says:

    bidnii nudeer bol solongos uvguntei suusan 1000 mongol huuhen bna gehed 1000iin neg n hun shig amidardag ch baij magadgyu haragdaad baidgiin. end setgegdel bichsen solongos nuhurtei huuhnuud bolohoor ter 1000iin 1 chin bi shuu dee, busad 999 hetsuu bnaa geed bicheed baihiin. ineedteimbe. ta nar uursdiiguu bish bid nar ta nariig haraad uneleed bnaaa. tanai huuhed mongold undur tulburtei surguulid surch chadahgyu tehuu. hagwonii tulbur ch medehgyu yum baij. sum hiid, buyanii baiguullagaar damjuulj hyamd bagsh olj ugsun bnaa chamd. medeej naad hun chin bagsh bish gadaaduudad tuslaya geed sain duraaraa hicheeld n tusalj bgaa hun baih. gehdee chi yugaa medehevdee, solongos neree ch medehgyu biz chaavaas. computeriin ard tom tom baaj baihaar urt nastai hadmuudiinhaa hool undiig hiij, hogoo tseverleed, talbaidaa garch budaagaa usaldag ch yumuu, huraadag ch yumuu teriigee hii. solongoschuud urt nastai, manaihan bogino nastai. amid deeree hadmuudiin haraanaas salj uuriin duraar tavag hool hudaldaj avaad idchih erhtei bolj chadah uu ta nar. kimchi budaa, hadmuudiin vitamin em tariag zuuj guiseer baigaad nuguuduulees umnu yavchih viidee.

  15. .. . says:

    Bas eregtei hun gadaad ehner avahaar demjeed bhiin ih sonin . gadagshaa garsan ch bai hamaagui demjine.emegtei hun gadaadtai suugaad mongold baihaar eldveer helehiin.ymar sonirholtoi ym be he he.tegeed ter erliiz huuhed ergeed mongoltoi suulaa gehed aav ni mongol uu eej ni mongol uu gedeg hamaagui l baimaar.

  16. .. . says:

    Huviin bagsh haguonii mungu hymdshdee .ene deer bichsen hun.huviin bagsh sariin 40-60000 duguilan bol sariin 100000 orchim.harin mongoliin huviin surguuliin tulbur unetein bnalee.gehdee mongol yvahaar bol ohinoo hamgiin unetei surguulid oruulah min kk.zugeer surguulid bol yr ni daramttai usuhiin bna.daa .amidraad demii bval tegj huuhed zovoogood ch yahav. . . . . . Mongolchuud huleen zuvshuuruhgui bol minii tiishee zutgeh ystoi utgagaguin bna.ingeed bichiheer humuus chi ireed hereggui zail ene ter geh l bhdaa.

  17. .. . says:

    ohinoo avaad mongold amidardag ymuu gej bodson chine eniig unshaad bur sonin bolchloo.huuhdee zovoochihiin bnldaa.end ch arai iim aimar gaduurhalt ch bhguiee.hicheeldee sain angidaa ner hundtei yvj bhad ni bi uuruu mongoloo geed ohinoo avaad yvbal amidralii ni ballahnee gej aij bna.hereg hiigeegui l baimaarsan.heterhii ym. Amidral deer gehdee arai uur bhaa.

  18. menda says:

    Солонгост хайр сэтгэл гэж бараг байдаггүй.
    Амьдралын бүх юмыг мөнгөөр хэмжсэн байдаг. Xөөрхий анх ямар хэмжээний орлоготой гэр булд төрснөөсөө хамаарч олж авч чадах боловсрол нь хязгаарлагдана. Бүр бага, дунд ангиасаа эхлээд ундсэн хичээлээс гадна сонгон суралцах бую гунзгийруулэн заах хувийн багш /хагбон/ нарыг авч хичээллэх шаардлага гарна.Мэдээж тэрэнд нь ядуу айлын хүүхэд явж чадахгуй, тэгэхээр бага дунд ангиасаа эхлээд л сурлага нь хоцорч эхлэнэ гэсүн үг. үндсэн зааж байгаа хичээлүүд нь их ерөнхий хялбар энгийн зүйлс заана. Компьютерийн хичээл дээр программ алгоритм биш зугээр л тайп хийхийг заана. Тэгэж яваад хөдөлмөрийн насанд хурнэ.
    Хүн ямар ажил мэргэжилтэйгээс нь хамаараад унах машин, барих гар утас өмсөх хувцас нь тодорхойлогдоно доо. Нэгнийхээ унасан унаа машин, байр, утсыг н хараад л сардаа ямар орлоготой гэдгийг нь өөрсдөө маш сайн мэднэ. Тийм учраас ямар хүүхэн ямар залуутай суухаа дэндүү сайн мэднэ. Мөнгө болон зиндаа нь нийлж байвал л харилцаа үүснэ. Тэрийгээ ус ууж, агаар амьсгалах мэтээр хийнэ.
    Гэхдээ манайхан шиг бөөн өртэй байж Ланд 200 унахгүй,орлоготоо тааруулж хэрэглээгээ сонгож нарийлж амьдарна.
    Гологдолууд тэнэг, ар гэр нь хүнд өвчтөнтэй, удамшлын өвчтэй гажиг нөхдүүдтэй солонгос хүүхнүүд хэзээ ч суухгуй. Тэрийг маш сайн судалж байж суудаг учраас… Нүүрэн дээр нь энэ бол хүн биш үйлдвэрийн гологдол гэж хэлж чаддаг л хүмүүс.
    Муу нэгнээ юм уу өөрөөсөө доогуур зиндааны хүнтэй яаж ч харилцаж болно. Тийнхүү хөгжингүй нийгмийн хог шаар нь гадаад эхнэр авахаас өөр аргагүй болно. Угаасаа гэрлэх насны эрчүүд давамгайлсан газар.
    Гэхдээ Монголд байдаг гудамжний цэвэглэгч шиг хамгийн муу ажлыг нь хийсэн ч цалин нь анхан шатныхаа хэрэглээнд хүрдэг нь сайхан юм даа. Тийм болохоор багахан юм шаарддаг Монгол эхнэр авч тэрийгээ хүссэнээрээ тамлаж зовоож дарамталж болноо гэсэн уг. Манайхаас очиж байгаа хүүхнүүд аяга хоол, бие халхлах хувцас байхад өөр нэг их юм шаардахгүй бага зардалтай гадаад эхнэр болдог нь харамсалтай.

  19. 26tai says:

    Medrel muutai hugshin yaduu yumnuud bdag ni unen..gevch ajil ajil gj yvsaar gerlej amjaagui gaigui humuus bas bii..manai nuhriin zarim gants bie nzud ni bid 2iin sain saihan yvaag haraad gadaadaas ehner avdgiimuu gehiig sonsood bi shuud eserguutssen..gerlelt gdg hair setgel huvi tavilangaaraa boldog zuil btal hucheer tegj sain ch tanihgui hairgui hunteigee suugaad saihan amidrana gj bhgui shuu dee…
    Yer ni ter zuuchlah tovchoo ntriig ni boliulmaariiin..
    Minii huvid end ireed zovj bga mgl ohiduudaa haraad mash ih setgel uvddug

  20. 26tai says:

    Bi ch bas so nuhurtei. zuuchlalaar suugaagui olon jil uyerhej hairlaj durlaad suusan. manai nuhur zaluuhan tsarailag mungutei . hadmuud ch bas uursduu ajil hiideg eruul saruul sain humuus.. bi uuruu deed bolovsroltoi hend ch gologdohoorgui tsarai zus bie haatai bolomjiin ailiin huuhed..hun bur adilgui shuu dee. hairtai durtai sain huntei suuhad yas undes yamar hamaatai yum..bi bol mgl zaluuchuudiigaa bugdii ni arhichin doroi gj helehgui..manai ih surguuliin , 10jiliin gd zunduu saihan zaluuchuud uhaantai bolovsroltoi…harin zuuchaar taniltsaad suusan ohiduud tanij medku hund yund ni itgej ger bul boldgiig oilgohgui yum..tedniig uneheer boliosoi gj   bboddog. zuuchaar gadaadaas ehner avch bga so erchuud ihenh ni

  21. kk, gorimiin sanaluud bnaa. says:

    1rt, ter deer zurgan deer bgaa huuhniig uneheer helmegduuljee. haashaa yavah geed zogsoj baisan yum boldoo gej bodood. hehe. 2t, ene sited heruul hiij baidag avgaichuud min ANONYMOUS gesen baigaa setgegdliig neg hun bicheed bna geed utgagyu heruul hiigeed bna. deer hun sain oilgogdohoor tailbarlasan bna. 3t, solongos nuhurtei humuus bidnees ihiig huseed bna. nadad lav solongos nuhurtei huuhniig hundleh, huuhdiig n hundelj hairlah yamar ch shaardlaga baihgyu. hugshin solongos n buteesen oligtoi yumgyu, mongold baitugai ter eh orondoo gologdol uvgun baidag. ehner n geheer hedhen dollaraar zaragdchihsan amid hun baidag. manaihan tsunh huvtsasaa ter hiriin munguur avchihaar bolson baihad amid hun hedheen dollariin tuluu hunii zarts, huuhed turuuldeg mashin ch yumuu bolood yavchihsan baidag. ta naraas bolood mongol huuhnuud hyamdhan haragdaad baina shuudee. hen, yaj hundleh yum be, yaj tegj setgeld chin buugaad bnaa.

  22. zaya says:

    mongol solongos 2 oron hugjiluuruu 30-40 jiliin zuruutei bolohoor medeej hujiluu dagaad hun ni ch hugjnu sh dee, medeej solongos zaluus archaatai, emegtei huniig hundeldeg, tseverch bgaash dee, mgl zaluusaas buh talaaraa deer bgaa bolohoor iim olon myangan huuhnuud suugaad bgaa bh, tiimgui bsan bol yu geed l suugaad bh yum, tiim oilgomjtoi yumiig end hudlaa uneneer bicheed hen itgeh yum?

  23. Anonymous says:

    SO HUJAA LALRUUDIIG GAZRIIN HURSNUUS ARCHAAD HAYAH YUMSAN SDAKUUD

  24. rose rose says:

    hari nutgiin shijgiin ymnuudtai suuj bsanaas mongoliin arhichintai suusan ne deer bailgui dee zuragtaar solongos kinonuudiig boliulmaar ym ajilgui gertee demiirj suudag ohiduud ne heden kinond ne ywaad orchihson tgd l amidralaa tam bolgoj bgaadaa ymar l oligtoi ymnuud ne ehner haigaad ywj bhawdee manai ohiduudiin mungund het ulairsan zan ne dendchihsen ym daa genen bas uruwdmuur …mongol mongolooroo bh saihan

  25. Hn says:

    Bi zugeer nuhurteigee taniltsaad uyrhej bgaad suusan. . Humuys mine yag odoo gadaadtai ter tusmaa solongostoi suuchihsan ter huuhnuudiig bitgii uzen ydatsgaa. . Mongoldoo irsniig ni setgel sanaagaar demjeed ug bitgii eldevlej tsaash ni tulh,erliiz ch bai mongold maani mongoliin irged nemwgdej bgaa gesen ug,…tegeed huuhnuud mine bi uuruu so nuhurtei ch gesen ta buhniig mongol hunteigee suuhiig urialj bn. . . mongoldoo huvi nemree oruulaasai gej unen goloosoo husch bna^^

  26. Hn says:

    Gehdee bi uuruu mongol huuhnuudiig zuuchlalaar bitgii huntei suugaasai,tsaashlaad mongol huuhnuud bolj ugvul mongol huntei suugaasai gej husdegee. . .Uvug deedes maani dain tulaand mongol orniihoo tuluu tulaldaj yvsniig bodsoch ter. . . bi yahav zaluudaa yugaach medkui suusan odoo tegj zovood bdagguich. . .mongol huuhnuudiig mongoltoigoo suugaasai gej boddog. . .
    Humuus handaj ym helehed ymar neg baidlaar huuhdee avaad ch ymuu salaad ch ymuu esvel salahguigeer ger buleeree mongold amidarch bgaa huuhnuudiig bitgii eldveer helj setgeliig ni sharhluulaarai . . . Mongoloo gesen hun l mongoldoo amidarch bgaashd. . . Ter deer neg hun hunii uriig. .Sheesee bitgii avchraarai ch geh shig. . . Gantshan ene baidlaas bolj mongold amidraidrah huselgui hun zunduu bdag. . Ami bolson huuhdiig ni gaduurhah vii  gej 

  27. Hn says:

    Bi so nuhurteildoo. .avah ch ym bii ..ontsgui ch ym bii.. Ene ulsad emneleg ni bas mod ni saihan. agaar ni .utaagui gesen ug. .Huuhdiin .tsetserleguud hymd bolson. . Huuhduudiin avyasiig neeh tedentwi haritsahdaa sain handdag. .huuhduud ni sergelen ni dendsen bdag. . heterhii humuujilgui gemeer huuhduud bas zunduu. .  gol ni emneleg ni zambaraatai eyldeg gaigui hariutslagatai. . .Uzej harah chuluut tsagaa unguruuleh gazar ihtei. . Nuhruud ger bulee tejeeh uurgee uhamsarlasan
    ontsgui zuiluud bas zunduuu . Bayr naadmaar huuhnuud bol bayrlaj chafdaggui hoolond daragdaastai. . gehdee ene yahav jild gants hoyr boldog. . Toohgui baij bnoldoo. . .BBayruud ni ih uitgartai-bar disko clubuud huuhnuudiig tataj changaaj buduuleg zan gargana ,deer uyd huuliar bol huuhdiig aav ni avdg bsan gsen odoo ghdee uur bolj bgaa gesen,bas gadaad ehneriig zuuchilj avch bgaa ni hamgiin ontsgui zuil bna. . .Zundaa mongoliin agaariin haana ch hurehgui. . .

    aa  ochijochij jook hiideg

  28. Anonymous says:

    hooson mongol ertei suuj zovj bhaar ajilsag so eriig zaraad biye amar huuhdee gertee haraad amidrah heregtei sh dee, yadaj stress bhgui bolohoor urt nasalna. so-d chini eregtei ni ger ornoo tejeeh uuregtei uchraas erchuud ni ajil hij emegteichuud ni gertee huuhdee haraad suudag ulamjlaltai yum, yaduuchuud ni ehner ni ch hamt ajilladag gej sonsson l yum bna. ene deedeh bichleg hudl;aa sanagdlaa. solongos humuustei huuhnuudee baga suulgah gesen bodlogo bna…kkk

  29. ooooo says:

    Solongostoo yalzraad uh chi. uhej dald or hohi chini. Naad 2 solongosiin sheesee daguulj irj tenegtev muu solongosiin unegyi biyee unelegch mini.

  30. hhhh says:

    HHH ENE ZAHIAANII DEED TALIIN ZURGAN DEER BGAA BUSGUI HELMEGDSIIN BNA L DA

  31. Baagii says:

    Anonymous chi eruu emuu??? 19 September, 2012, 23:35 нд бичсэн
    Anonymous, chi chin co saihan zaluutai az jargaltai amdarach bgaa gej comment bicheed bsan bish biluu??? So gaasaa salah gej bgaa yumuu??

     Teneg mal bh yumaa 
    anonymous [noun]     нэргүй мэдээлэл  
    anonymous [noun]     тодорхой нэргүй  
    anonymous [adjective]     нэргүй 

    NER hesgiig hooson orhihoor ingej gardag yum shtee 

  32. Baagii says:

    Гадаад гэрлэлтийг дагаад хүний эрх зөрчигдөж, дарамт шахалтад орох, хүчирхийлэлд өртөх зэрэг эрсдэлүүд гарсаар байгаа талаар Солонгосын хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлж байна. НҮБ-ын Солонгос дахь Хүний эрхийн бодлогын төвийн зөвлөх Ким Мин Жёоноос энэ талаар тодрууллаа.

  33. Baagii says:

    -Зуучлалаар гэр бүл болж байгаа солонгос эрэгтэйчүүдийн талаар таагүй мэдээлэл их байдаг. Ихэнх нь хэдөө амьдардаг, нас ахимаг хүмүүс байдаг гэсэн?
    -Тэгж ярьдаг боловч сүүлд хийсэн судалгаагаар солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулсан монгол эмэгтэйчүүдийн 50 хувь нь хот суурин газар амьдарч байгаа нь тогтоогдсон. Анх гэрлэж байгаа эрэгтэйчүүдийн тоо олон байна. Гэхдээ нэлээд ахимаг насны хүмүүс гэрлэдэг байгаа.

    NASNII ZURUUTEI GERLELT HUDUUGUUREE HUGSHCHUUL NI GOLDUU AMIDARDAG ESVEL HOTOD AMIDARCH CHADAHGUI USAN TENEGUUD NI HUDUUNUU AMIDARGDA. TEGEHEER NIIT GERLESEN HUUHNUUDIIN 50 HUVI NI SHUUD TARIACHIN GAHAICHIN BOLOVSROLGUI YADUU SOLONGOSTOI GERLESEN NI BATALGAATAI TEGEED  UULIIN MUHART BAIGAA GESEN UG.

  34. Baagii says:

    Etsgiin erht yosnoosoo hol salaagui ard tumnii negen ertei suusan huuhenuud az jargaltai amidarch bgaagaa batlah gej yadah yum daa naad hudlaa ugendee nasaaraa uursduu itgehiig chini harnaa. Tednii ayasaar l baij amidarch baij hudlaa saihan gechihjee.  

  35. sweet life says:

    end dandaa hudlaa niitlel bichsen bh yumaa, gadniihnaas yalanguya solongoschuudaas mgl huuhnuudee haramlasan negen mgl zaluugiin zohion bichleg bna ….kkkkkk end ireed yariltslaga avchaaguidee interneted bgaagaar bichhcihjee kkkkkkkkkkk ingej bichlee geed gadniihantai suuh ni medeej bagasah taltai ch solongostoi suusan huuhnuud iim amidraltai bolchihgui bolohoor tooh yum alga doo neeree. ingej bichij l huuhnudee hamgaalahaas uur yamar argaar ch hamgaalah ve dee kkkk huurhii mgl zaluu …kkkkkkk

  36. kiss says:

    Solongos nuhurtei saihan amidarch bgaa humuus zunduu l ban sh dee, yu ve? yun honogiinhoo hooliig yaaya gej amidardag ve? kkkkkk humuus neeree hudlaa avch uguhy umaa, solongos oron gedeg chini uuruu hugjiltei oron, end honogiinhoo hoolig yaaya gesen humuus neg ch baihgui, metronii arhichid bol uur sh dee….budg yaduu blaa ch bankandaa mungutei, ireduigee bodson uhamsartai humuus, minii nuhur mungutei bol mungutei, bolovsroltoi bol bolosroltoi hun. tiim eldev muu zan bhgui, bid barag herelddeggui, hyamd unetei gadaad ehner gej soliorchihoj ee, harin ch mgl huuhnuud chini goyoh brandleh durtai bdiin sh dee, tsunh avbal orig brandiig ni l avdag yum end ….solongso nuhurtei olon huuhnuud bdag ch bugd gaigui amidraltai bdiin bh chini lee. gehdee minii hani yer ni buh talaaraa l deeguur orodg bolohoor end setgel hangaluun shn amidrach bna oo unendee….hun hunii huvi tavilan uur uur bdagaas hoish saintai muuitai bna sh dee, amidral ch gesen. bid 2-iin huvid solongost uildver ajilluulj endee amidrach bgaa ch mongold maash olon ul hudluh hurungu avch buznes hiij bgaa, yer ni mongold buznes hiigeed bgaa solongos humuusiin nuhruud ta nariin muulaad bdag ter so nar chini shuu dee, humuus mini kkkk mongol huuhnuud chini haa ch yavsan miungutei uudteig ni shileed suuchihdag aihtar sergelen huuhnuud bdiin, za ter yaduustai suusnuud ni tegeed l adilhan garuud bdag biz dee….

  37. МОНГОЛ ХҮҮ says:

     МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ БАЙНА. ЯМАРЧ БАЙСАН ҮР ДҮНГИЙГ НЬ БИД ХАРЖ АМЖИНА.ХАРИН ХЯМРАЛЫН ҮЕД ГАДНЫ ХҮНИЙ ХООЛ ДАГАЖ ЯВСАН ЭХ ОРОН ЭЦЭГ ЭХ АХ ДҮҮС АНД НАЙЗ НИЙГМЭЭСЭЭ СҮРГЭЭСЭЭ ХОЛДСОН УХААН МУУТАЙ ХҮҮХНҮҮДИЙГ БИ НИЙГМИЙН ЗОЛИОС БОЛСОН ТЭРИЙГЭЭ МЭДЭРЧ ЧАДААГҮЙГ НЬ СЭТГЭЛИЙН ХАТГҮЙГ  НЬ УХАЖ ОЛЛОО.
    ЯДУУ МУУХАЙ СОЁЛГҮЙ БАЙЖ БОЛНОО ГЭВЧ МИНИЙ ЭЦЭГ ЭХИЙН ТӨРСӨН НУТАГ АМЬДАРЧ ЗҮТГЭЖ БАЙСАН ГАЗАРТ НЬ БИ  ҮҮРД ЖАРГАЛТАЙ АМЬДАРНА .ЭНЭ Л МИНИЙ АМЬДРАЛ
    БИ ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ҮРГЭЛЖЛЭЛ.
    БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙ.
                               
                     Дүү нартаа   О.ДАШБАЛБАР

    Төрсөн гэр чинь дулаахан галын илчинд нозоорч
    Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг
    мэдэрнэ.
    Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
    Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна.

    Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
    Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан
    Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү
    сайхныг
    Хурмастын доор үзээгүйгээ мэдрэнэ чи.

    Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож 
    Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
    Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
    Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь

    Өнгө алаг энэ хорвоо дээр
    Өөрийн сайндаа чи төрөөгүй
    Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
    Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

  38. MGL zaluu says:

    Хүүхэнүүдийн гадаад хүмүүсийг сонгоход хүргэж байгаа, ийм амьдрал руу түлхэж буй нь УИХ-ын 76 буюу МУ-ын Төр засаг өөрөө юм шүү ээ. Энд ар түмэн буруугуй гэж бодож байна. Тийм учраас Монгол хүн бүхэн хойч ирээдүйн үр хүүхдүүдээ ийм амьдралаар амьдруулахгүйн тулд энэ нийгэмийг өөрчилөхөөр тэмцэх хэрэгтэй. Үүний тулд гэртээ сайн хань, сайн аав, ажилдаа сайн ажилтан, найздаа сайн нөхөр байх хэрэгтэй. Хүн шиг хүн байх хэрэгтэй шүү. Би Монголынхоо ирээдүйг сайн сайханаар төсөөлдөг..

  39. vazila says:

    Ээ энэ сайхан монгол залуусаа голоод харийн хүнтэй ингэж амьдрах ч гэж дээ. Охидууд ч тэгээд гадаад дотоод гэлтгүй хөрөнгө мөнгө хардаг болж дээ. Уг нь хамт нийлээд хайр сэтгэлээрээ амьдарвал сайхан үлгэр жишээ юугаар ч дудахгүй амьдарч болж л байна. Тийм жишээ зөндөө л байна. Эрчүүд гэхээр уухаас өөр юм мэддэггүй маанагууд гэж боддог хүүхнүүдэд хандаж хэлэхэд FUCK YOU…

  40. hey says:

    mangar yumnuud bie omoorool bhiin ,gadaad humuustei suugaad jargaj bui huuhnuud bna shdee ,neg ch gesen busgui arhichin yumand zoduulj tsohiulj harduulj bhaar jargaltai amidrach bval bolj baina shdee ,mgl erchuul geheer l ger ornnii ajild tyslahgui zovhon ehnereeree hiilgeh yostoi yumuu,

  41. эмма says:

    Хүн хэнийгээ сонгох нь өөрийн ухамсараас шалтгаалах л асуудал болохоос биш нийтээр нь хамаруулаж гадаад сайхан залуутай гэрэлээд сайн сайхан яваа бусдыгаа бас доош нь хийх маягтай байж болохгүй шдээ.Энэ хөөрхий бүсгүйн хувьд тийм ёс заншилтай хатуу дэг жаягтай орны бэр болчихсон бол түүнийг дагахаас өөр аргагүй.Гэхдээ тэр ёс заншлаас гажууд суртахууны доголдолтой авирлаж буй хүмүүсийг таньсан бол нэг хүүхэдээ аваад ч болов зугатах арга бодсон нь дээр.Насаараа ингэж дарлуулаж амьдрана гэж юу байхав.Өөрөө дөнгөн данган бор ходоодоо борлуулаж байж юун ар гэр аав ээж ах дүү вэ?Энэ муухай монгол зан хэзээ устаж хэн хэнийгээ паразитлахаа болих юм бол .

  42. Tuvshuu says:

    Mongol erchuudiig doosh ni hiigeed bsn. Ter shan gadaad humuusiin chini zah zuh ene bndaa. tegeed gadaaduudtaigaa suugaad baijdeee

  43. Anonymous says:

    hairlaj durlaj suugaagui yum chin argagui shuudee.bas neeh hyamhan neg uulzaal ochood suuchihaar chin yamar hereg bhavdee.bich gesen gadaad nuhurtei.europd surguulid surah gej ireed nuhurteiguu anh taniltsaad ehleed nuur uguhgui heden sar yavj bgaad manai hun ih l guij bj uerhej ehlej bsan.terendeech odoo haniin hair halamj gedegiig medereed az jargaltai amdarch bna.2huug ni turuulj ugsun geed hani mini hadmuud maani nadad uneheer uhen hatan handdag geech.hani mini minii araas guij bhdaa hezeech nadtai untii sexdii gej huchleh ni bitgii hel helj zurheldeggui bsan.ehendee bich hariin hun gadaad hun yarih ni hurtel yadargaatai yum gej zugtaaj baisan.getel ingej er hunii numur nuulug hani ijiliin halamj hairiig ene hunees l medrene gej tusuulj yavsangui.sexiin jargaliigch anh nuhuruusuu l medersen.urd ni bi nuhurtei bsaan mongold.zoduulna hardana zalhuu halamjgui araar tavina geed l er hun gedegt itgel aldarsan bsan.tegeedch teruu hezeech dahij huntei suuhgui gej shiidsen bsan hun davahgui gesen davaagaaraa 3 davnaa gegch l bolson.gehdee hezeech odoonii nuhurteiguu setgel hangaluun bus bsanguiee.hedii hari nutagch gelee humuus ni nadad uuriin yum shig handuul uuriin l yum shig bodoh yum bnalee.hadmuud maani nadad hairtai hani mini nadad halamjtai hairtai ,huuhduud maani eruul saruul usuj tornij bhad uur yu nadad heregtei yum ve gej suuliin ued bodoh bolson.solongos humuusiig medehguil yum.gehdee bi hezeech zuuchlalaar huntei suuhgui bsaan.ter tusmaa azi huntei.ehneesee l bodol chin buruu baij dee.ternees gadaad huntei suusan bolgon zovdoggui yum shuu.

  44. Anonymous says:

    Iim l baigaamdaa.Hertei buduuleg soyolgui geed shuumjleed baigaa Mongol erchuudee hairal hundel.

  45. enerel says:

    Чи өөрийгөө яая гэж байж юун монгол руу гэрийнхэндээ мөнгө явуулдаг гэж яриад бнаа.Тэр мөнгөө өөртөө хадгалаад 2 хүүхдээ аваад монгол руу зугтаа. Гэрийнхэн нь ч гэсэн албатай юм шиг охиноо худалдчаад заваан паразит монголчууд. Нэг нь л гадаад явсан бол бусдыгаа тэжээх ёстой гэсэн ойлголттой.Дандаа нэгнийгээ доош зулгаадаг.Өөрийгөө л бодох хэрэгтэй юун тэр гэрийнхэн. Амдрал чинь там болчоод бхад гэрийнхэн яадгийн.

  46. Heleh ug alga says:

    Pizdaa pizdaaa ochij ochij muu turaaldaa orson muu solongost ingej deerelhuulj amidrah gejdeee minii mongoliiin ur sad!!!!!

  47. Risa says:

    So-d bga buh emegteichuud iim zowlontoigoor amidardagvi yuma a ehneesee yah gej dawraasan yum be chi.hvnd uuriin gesen uzel bodol gej bdag shudee Teri gee ilerhiilj baih heregteishdee tegeed taalagdahgvi Bol bi sallaa Geel salj boldogl yum bnalee.uuruu ih zorig muutai busgui yumaadaa odoo yamar 2 huuhedtei bolchihood salaltai bish ingeel amidraal bhaasdaa.mini 2 naiz ohin so hvntei suusan 1 ni huutei tend 5 jil amidarj bna harin ch esergeeree nuhur ni hamag yuma a hiigeel manai naiz huuhen durta uedee mgld ireel teden tug yawuul ugui Bol butsaj ochihgvi huuhedtei chin  uulzuulahgvi geheerl nuguuduh ni mungu yawuulaal uuruu ajil hiij tsalingaaraa say ireed bair awaad yaws an yamar ehneeseel hair tai durtai bolood suusan bish.bas boloogvie tendee  mgl naiz zaluutai amidraal bolool bna.times hvn Burt songolt mun uuruu uuriiguu hvnd uneluuleh chadaltai bh heregtei hen negenees buu aij amidar.huguu naiz huuhen maani say 5 sard basl hvntei suugaad ochison Tegsen ehendee sa bj bsanaa hadam aaw ni haashaach garsan dagaad salahgvi bolj ugwul gertee blgah geed suuldee nileen garaad orood bsan chin tolgoiruu ni tsohiod dahij gargahgvi shu chamaig zairmagnii hurgugch awj ugnu tegheer gudmand zairmag zar gesen baigaamdaa dawarsan hugiin uwgun chin tegheer ni yu gej zugeerl ter uwgund zohiulaad daramtluulaal bhawdee shuudl hereldeel ingej amidarah gej ireegvi shu bitgii dawar geedl salaal yawchisan odoo tendee ajil hiigeel mgl naiz zaluutai bolson saihanl bna.yun tuluu Chingisiin tsustai mongolchuud bile yun Ted nart  deerlehuuleh we busguichuud mini ta nart songolt bna hariin hen negentei suugaad sa amidarj chadahgvi Bol yundaa suudag yum be terniihe orond mgl zaluutaigaa suugaad tsusaa gartal zodoldood tosoo gartal tewreldehees iluu jargal haana bnaa busgui mini sain bod usuj tursun nutagtaa ireeeeee

  48. Jolie says:

    Yopond solongos drama kino gardag blsonoos hoish, yopon avgai nar So zaluuchuudiig tsairalag bie haatai,  tseregiin alba haadag blohoor er hynshig bas romantic geed So zaluudruu huulraad gyigeed bgaa shdee! So zaluutai suusan Yopon hyyhnii tyhai TV garch bsan. Eej Aaviigaa ih hyndeldeg byh bayar yoslalaar n zaaval aav eejteigee yylzdag, ber n hadamruugaa odort 2 ydaa bieiin haagiin yamar bn gej asuuddag, yamar negen yil ajilgaa blohod ber n gyij hamag ajiliin hiiddeg gej garch bsan shuu.  Ter berd ene yos zanshil n ehendee yadargaatai bsan ch dasaad yag So beruudiin adil blsoon gej yarj bsan. Yylan hair setgeltei  bol ter ontslog yos zanshil bol tiim Tom asuudal bish yum shig.
    Daanch mongol ohiduud yu ch medehgyi hentei ch hamaagyi suuj bgaa blohoor…neeree heleh yum oldohoo baichlaa…

  49. Gal says:

    Tendee zoduulaj uhnuu yanhadaj uhnuu nuhurtuu hutgaluulaj uhnuu bidend hamaagui shu!!!!

  50. hmmm says:

    ene haraagaad bgaa humuus. . hunii amidraliin achaag uurch hariutslagiig daahguigees hoish hatuu ug haraaliin ugee bugsunduu chiheed chimeegui ynsh. elgemsuu enerelgui gej uruvdultei gulug end tend heruul hiilgej yavdag myy energytei nohoin buus . . hunii amidral chamd yamar ch hamaagui etsesiin etsest hun uygaa tarina teriigee l hyraaj avna. .

  51. Anonymous chi eruu emuu??? says:

    Anonymous, chi chin co saihan zaluutai az jargaltai amdarach bgaa gej comment bicheed bsan bish biluu??? So gaasaa salah gej bgaa yumuu??
    Tegeel Er em n medehgyi aimaar ygtei comment bicheed bdgiin bn 

  52. Gal says:

    MONGOL ERCHUUD TIIM ARHICHIN YUM BOL ORSUUD YUVE!
    MONGOL ERCHUUD TIIM BANZAL YUM BOL HYATDUUD YUVE!
    MONGOL ERCHUUD TIIM UHAANGUI BOL HARUUD YUVE!
    MONGOL ERCHUUD TIIM MUNGUND DURTAI BOL AMERCUUD YUVE!!
    MONGOL ERCHUUD EHNEREE ZODDIIN BOL SOLONGSUUD YAADIINBE!!!
    psda unen mal gechi naraar duursend haramsaad barahgui…hamgiin ayultai ni ted erliizuude avaad gonshignood irdeg!!!!

  53. Anonymous says:

    solongost  hair setgel gej barag baidaggui amidraliin buh yumiig ni mungu unguur hemjsen baidag. huurhii anh yamar hemjeenii orlogotoi ger buld tursnuusuu hamaarch olj avch chadah bolovsrol ni hyazgaarlagdana. bur baga dund angiasaa ehleed undsen hicheelees gadna songon suraltsah buyu gunzgiiruulen zaah huviin bagsh /hagbon/ nariig avch hicheelleh shaardlaga garna medeej terend ni yaduu ailiin huuhed yavj chadahgui, tegeheer baga dund angiasaa ehleed l surlaga ni hotsorch ehlene gsn ug. Undsen zaaj bgaa hicheeluud ni ih yerunhii hyalvar engiin zuils zaana. Computer hicheel deer programm algoritm bish zugeer l type hiihiig zaana. tegej yavaad hudulmuriin nasand hurne. Hun yamar ajil mergejilteigees ni hamaaraad  unah mashin barih gar utas umsuh huvtsas ni barag todorhoilogdono doo. Negniihee unasan unaa mashin, bair, utasiig ni haraad l sardaa yamar orlogotoi hun gedgiig ni uursduu mash sain medne. Tiim uchraas yamar huuhen yamar zaluutai suuhaa denduu sain medne. Mungu bolon zindaa ni niilj bval l hariltsaa uusne. Teriigee us uuj agaar amisgalah meteer hiine. Gehdee manaihan shig buun urtei bj Land200 unahgui, yg orlogotoo taaruulj heregleegee songoj nariilj amidrana.  Gologdoluud teneg, ar ger ni hund uvchtuntei, udamshiliin uvchtei gajig nuhduudtei solongos huuhnuud hezee ch suuhgui.  TEriig mash sain sudalj bj suudag uchiraas. Nuuren deer ni ene bol hun bish uildveriin gologdol gej helj chaddag humuus. muu negnee yum uu uuruusuu dooguur zindaanii huntei yaaj ch hariltsaj bolno. Tiimerhuu hugjingui niigmiin hog shaar ni gadaad ehner avahaas uur argagui bolno ugaasaa gerleh nasnii erchuud davamgailsan gazar.  Gehdee Mongold baidag gudamjnii tseveglegch shig hamgiin muu ajiliig ni hiisen ch tsalin ni anhan shatniihaa heregleend hurdeg ni saihan yum daa tiim bolohoor bagahan yum shaarddag Mongol ehner avch teriigee husseneeree tamalj zovooj daramtalj bolno gsn ug. Manaihaas ochij bgaa huuhnuud ayag hool, bie halhlah huvtsas bhad uur neeh yum shaardahgui baga zardaltai gadaad ehner boldog ni haramsaltai,   

  54. bi says:

    hun hunii l amidral uur bh uymdaa. . . huurhiiduu gej . . . bi ch gesen solongos nuhurtei. hadmaas tysdaa nuhurteigee houyylhnaa amidardag. az bolj my nuhur evropod syrch bsn bolhoor ger buliinhneesee ogt hamaaralgui amidardag. bayar yosloloor l yylzdag. negniihee amidrald oroltsdoggui amar bdg uym. bid hoyr hoyr jil uerhsnii daraa syysn. chi yamar zorigtoi yhaan myytai uym be. heniig ni ch medehgui bj uuriiguu ingej zoliosloj bdg. . . 

  55. Anonymous says:

    undestenuuded busad undesteneesee yalgarah unagan turh, yos, zan zanshil gej bna sht. yug yaaj uneldeg yamar hem hemjee bol muuhai zuil, yamar hem hemjee sain zuil gej uneleh yamar ued yamar shiid gargah ve gedeg ni solongosuudiin huvid busad undestenees uur gehdee ter ni iheehen ungu munguur unelegdsen, negnee hariltsan neenteglej hudlaa byalduulchilsan hariltsaa zonhildgooroo busad undestnees yalgaatai. 

  56. Xen negen says:

    Yostoi enenii orond ur zeel awj bgaad gadaadad garj xar ajil xiigeed, xunii erxeer jargaxaar uuriin erxeer zowj suusan dr

  57. onongoo85 says:

    Kkk huuhduudiin orhiod nutagtaa irj amidraach. Ingej hunii bool bolood yamar hereg bnaa.

  58. ggg says:

    Er n tegeed oorsdiigo medexgui baij neex gadniixnig muulax durtai xumuus!oorsdo yadag bilee de jiremsen exneree zodoj alna,shonojingoo arxidaj alga bolno,geree tejeechix chadvargui arxichinguud zondoo bga bzde ene mongold

  59. hi says:

    Bid ch unen jargaj bgaa yum bnadaa

  60. ggg says:

    Bugd ingej amidrana gej baixgui shdee.xair setgeleere niiled amidrala bosgood saixan amidarj bga xumuus bdag shd. ugasa zuuchlalaar yavsan bol iim baidaltai baix n todorxoi shdee.gxdee zuuchlalaar yavdag xuuxnuud bugd xetsuu amidraltai,xonogiin xoolo yaay gesen ailiin oxiduud bdag.tiim xumuus bol ene yaduu gerees l garchix yum bol saixan amidrana gej bodood iim zam songodog.gexdee yaxav ochood xunii gart uregdchixgvi bol busad n yaxav de.so chin manai mongoloos bux ymaara xamaagui saixan orchintoi shde.ednuus butsaad mongoldo orgood irsen ch butsad yavxig l xusne.tiimees sain bodoj baij songoltoo xiine bizde. 
    Usiig n uusan bol yosiig n daga gej ug bdag. So-d ugasa ailiin ber bolson bol geriin bux ajil xiideg ym zuger udeed xevtene gej bodoogui bizde

  61. SARUUL says:

    hunii  adag humuus……

  62. Baagii says:

    Түүнчлэн хөвгүүд минь өсөж томроод намайг хамгаална шүү дээ. Ингэж бодохоор л сэтгэл уужраад ирдэг. Gedeg bol shaal hudlaa tiim zuil hezee ch bolohgui. Ted usuj baigaa orchin aav, emee uvuuguusuu bolood ene muu dord garaltai GADAAD ehees bolj bidnii yum butehgui baina zereg zindaa dooguur bna gej haraaj zuhej ehlene. Dund surguulid ni gadaad ehtei geed medchihvel eregteig zodood emegteig ni ahlah angid ni huchindeed salahgui. Tegeed ch emegtei hun bol eregtei hunees yamagt 1 shat dooguur gadaad bol 2 shat dooguur baina. Solongos kino uzej soliorson huuhnuuded helehed zereglej dugaarlaj 1 ugiig 16 hurtelhi yanzaar hudnetgeliin dagvar zalgavar  zalgaj ugee songoj yaridgiinhaa hamgiin muugaar ni gadaadtai, ehnerteigee ehneriinhee hariltsaj bgaagaas 1 2 shat dooguur hundetgeliin helver ashiglaj hariltsdag yum sht. Manaihaar bol ehner ni nuhurtuu ta saihan hoollooroi geheer nuhur ni uuduus hooloo gudar gej helj baigaam shig hariltsdag ard tumen shuu dee. Iim heleer held orj bui huuhed yaaj gadaad yaduu eejiig hundetgej hairlaj umguulj hamgaalahav dee. Naizuudtaigaa niilj ter gudamjnii yanhan ni gaigui 2laa yavah uu geh meteer yaridag humuus solongos erchuud. Emegteichuud hezee nuhriinhuu urd orj alhahgui geed l.  Yaahav baruund surch humuujsen heseg ni uursdiinhee muu muuhaig bagaz ereg oilgoson baidag tutsnii solongos bol USA gej haana bdgiig ch medehgui humuus ih baigaa. Ted ihevchilen ahlah angia tugsuugui bdag yum sht. Yaduu hunii huuhed hezee ih surguulid orohgui.  Solongosiin bodit baidal bol iim l baigaan heden jil amidarsniihaa huvid sain medne.

  63. Anonymous says:

    ENE BOL UNEN BI SOLONGOS NOHORTEI GEHDEE ODOO SALJ BN ENE HUUHEN SHIG INGEJ ZOVOOGUI CH UNENDEE L HARIIN GAZAR DASCH AMIDARCH CHADAHGUI NI YADUU CH GESEN EH ORONDOO AMIDRAHAAR SHIIDSEN SOLONGOSTOI SUUSAN HUUHNUUD URGELJ HARI HUNII EOSOOR GADUURHAGDAJ AD UZEGDDEG MEDEEJ SONUUD GADNAA NEH TERIIGEE UZUULDEGGUI CH HELJ BGAA HIIJ BGAA BUHNEEREE CHI HEN CH BISH GEJ HARUULDAG MEDRUULDEG MONGOLCHUUD UG NI YAG INGEJ GADNIIHNIIG EH ORONDOO DAVRUULAHGUI BAIH HEREGTEI BGAA UM DA

  64. saruulaa says:

    Sogiin hamgiin yaduu tahir dutuu elii balai humuus ni gadaadtaio suudag yum bishuu cinii songolt ene yum chini.

  65. moogii says:

    ERGUU HUUHNUUD HOHI CHINEE ..SO NAR OODGUI BALIAR HUMUUS.

  66. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ——-ҮНЭН ШҮҮ!!!!! МОНГОЛ БҮСГҮЙ ТЭДНИЙ ХУВЬД ТОГООНЫ БАРИУЛ .ХОГИЙН ШҮҮР .ШАЛНЫ АЛЧУУР .ГЭРИЙН ЗАРЦ .БОСГОНЫ БООЛ БУСДААР ХЭН Ч БИШ !!!!!!! ҮНЭН МУУХАЙ ДОРОМЖЛОЛ БАЙГАА БИЗ !!!!!!! САЙН УХААРЦГАА…

  67. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    <<<<<<<<<<<<<<МОНГОЛ САЙХАН ЭРЧҮҮДЭЭ МУУЛААД ГОЛООД ХАРИЙН ХҮЙТЭН ХҮНИЙ ӨВӨРТ ШИГДЭЖ ЖАРГАНА АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ГЭНЭН МУНХАГ БОДОЛТОЙ АХАРХАН СЭТГЭЛТЭЙ БҮСГҮЙЧҮҮД БАЙВАЛ ТЭДНИЙГ АЗ ТҮШИХГҮЙ ГЭДГИЙГ САЙН БОДООРОЙ !! ГОЛОГДОЛ ӨМХИЙ СО ХҮН ГАДААД ХҮҮХНИЙГ ЖАРГААСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ ЮМ..НАСААРАА НОЙТОН НУЛИМСТАЙ ЗОВЛОН ҮҮРЧ АМЬДРАХЫГ ХҮСЭГЧ ГЭНЭН МӨРӨӨДӨГЧ НАР БАЙВАЛ ӨМХИЙ СОТОЙ СУУЖ БОЛНО !!!!!!! ГАГЦХҮҮ ЗОВНО ГЭДЭГТЭЭ СЭТГЭЛЗҮЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ !!!!! ИЙМ АМЬДРАЛ СОНГООД ЗОВЖ БАЙВАЛ ӨӨРТӨӨ ГОМД!!!!!

  68. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ————-ЯАХ ГЭЖ ӨМХИЙ СОТОЙ СУУДАГ БАЙНАА .. ХАРИЙН ГОЛОГДОЛ БУЛАЙ БОЛСОН ӨМХИЙ СОТОЙ БЭЛЭН АМЬДРАЛ ХООСОН МӨРӨӨДӨЛ ТЭЭЖ СУУХААР ИЙМ Л БОЛДОГ ЮМ ДАА ..ЯАЯ ГЭХЭВ..ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХНҮҮД ТООХГҮЙ ГАЖИГ ЮМНУУДТАЙ ХАРИЙН ГАДААД УХААН УХАМСАР ДОРОЙХОН ХҮҮХНҮҮД СУУЖ ЗАВААРДАГ ЮМ Ш ДЭЭ ..АЖ ЖАРГАЛГҮЙ НАСААРАА СЭТГЭЛИЙН ШАНАЛГААТАЙ АМЬДРАХ БОЛНО !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.