Үнэхээр л өмнөх нийтлэл дээр гардаг шиг дурлал моодноос гардаг цаг ирчээ юу даа. Хэдэн жилийн өмнө хүнд дурлаж хүнээр дурлуулж ёстой л дурлал хайр гээч амьдралын минь чухал хэсэг болон түүнийгээ харан догдолж шөнө орондоо бодон нойр хулжин хэвтдэгсэн. Эхний найз залуугаа гар хүрэхэд нь их гомдож хаяж яваад жилийн дараа бас найз залуутай болоход 3 жил үерхээд намайг орхиод явахад газар дэлхий цөмрөх мэт амьдрал минь утгагүй санагдан нойр хоолноос гарч мартаж чадахгүй зовж байсансан.
Ингээд эр хүнд итгэж чадахаа больж бүтэн дөрвөн жилийг түр зуурын хүнтэй уулзаж өнгөрөөв. Жилийн өмнө дэггүй зан минь хөдөлж нэгэн даруухан залууг өдөн өөрөө танилцан хэсэг уулзахад түүний ухаантай зан, даруухан энгийн байдал намайг соронзон шиг л өөртөө татан завдал өгөлгүйгээр түүнд дурлачихлаа. Харахгүй байх хэцүү санагдан байнга утас цохин уулзахаараа тэнгэрт тултал нь магтаад түүнийгээ залхааж орхисон бололтой. Надаас хөндийрсөөр нэг л мэдэхэд гадагшаа явсан сураг дуулсан. Үүнээс хойш танилцсан хүнээ суух хүн мөн үү гэж үргэлж тунгаан үйлдэл хөдлөл бүрийг нь ажиглан нэг зүйл нь л таалагдахгүй бол зайгаа барьдаг гэвч дотор минь миний тэр нэгэн дурлал хайр гээч зүйл оршсоор л байдаг байсан.
Гагцхүү би тэр нандин зүйлийг дотроосоо гаргахгүй хүмүүсийн хэлдгээр муу санаалдаг байсан бололтой. Харин хэдэн сарын өмнө нэгэн тохитой байрын хүнтэй танилцан энэ л миний ирээдүйн нөхөр гэж бодон түүнтэй харьцахдаа мөн л сэтгэлээ түүнд алдчихгүй юмсан хэзээ нэг цагт тэр намайг орхивол би зовно гэж бодон дотор орших сайхан бүхнээ нухчин дарж найзууд шиг харьцах боловч гэртээ ирэнгүүтээ л тэр чинь миний хайр юм шүү дээ гэж амандаа шивнэн түүнээс дуудлага ирэхэд миний хайр хөөрхөн шүү гэж заавал хэлдэг байлаа. Гэвч миний энэ бодлого амжилтанд хүрсэнгүй. Тэр бас л урьд нь найз охиндоо хаягдаад хэр баргийн хүнд итгэхээ больсон бололтой. Уулздаг болоод сарын дараа надад шалтгаангүй уурлан загнадаг болж дуугүй тэсдэг байсан би гэдэг хүн нэг л өдөр тэсрэн маргалдаад гараад ирсэн.
Ингээд л миний ээлжит зүүдний ханхүү алга боллоо. Хэзээ мөдгүй гучин насны босгыг алхах би гэдэг хүн энэ эрчүүдийн учрыг олохоо болин эр хүнд итгэх итгэл энэ удаадаа бүр алга болох шиг боллоо. Энд тэнд эрэгтэй хүн танилцъя гэхэд бүр уур хүрдэг болсон. Нэг найз маань эрчүүд анх эмэгтэй хүнтэй ганц унтаад үзчихье гэж танилцдаг гэснийг сонсоод бүр л дургүй хүрдэг болов. Одоо цагт дурлал хайр гэж байна уу гэдэгт эргэлздэг ч боллоо. Хэцүү цаг болоо юу даа. Гэвч сэтгэл дотроо нэгэн сайхан уужуу сэтгэлтэй гүндүүгүй сайхан ханхар жинхэнэ монгол залуу хэзээ нэг цагт гарч ирнэ гэдэг горьдлого тээсээр л…
39 Comments
uneheer sain busgui baival hairlay……..
deer setgegdel uldesen ahn estoi helj bn.
Ugaasaa hvnii amidral haritsan deer togtdog yumshde .,chinii hvntei ter tusmaa erchuudtei haritsah hariltsaand tom dogoldol bna gesen vg ,erchuud zaabal tsarailag goe gangan degjin huuhend durladaggvisjde ,tseverhen uurtuu itgeltei gol ni hvntei hariltsa haritsaanii cvhadvar saitai tsaanaa l neg hvn tatdag bvsgvig songodiishde
Зүгээрдээ өөдрөг бай.Би залуу насандаа бас л хэд хэдэн бүтэлгүй дурлалтай учирч л байсан.Тэр үед харин бүх бурууг өөрт тохдог байсан нь миний алдаа байсан юм Түүнийхээ өмнө өөрийгөө гээж таалагдах гэж хичээж үзэл бодолоо хүртэл тааруулах гэж үзэж тарна.Яахавдээ анхны дурлал бүтэлгүйтчихээр эр эм ямар ч хүйстэн нэг тийм комплекстэй болчихдог шиг байгаа юм.Надад л нэг дутагдал байна тийм учираас дараагийх дээрээ алдахгүй юм шүү гээд л өөрийгөө хэт хүчилээд л Тэгэхээр тэр сайхан гялалзсан эрэмгий дүр төрхийг чинь гундааж орхидог юм.Чамд дуралсан залуу болон бүсгүйн тань төсөөлөл зэрэглээ болж хувиран чиний сайхан бүхнийг олж харалгүй буцдаг.Зүгээр л өөрийнхөөрөө байх гээд үз Чөлөөтэй ярьж хийж үзэл бодолоо хуваалцаж түүнд таалагдах гэж хэт их хичээлгүй сайхан инээмсгэл Өөрийнхөө сайхан бүхнийг чөлөөтэй ил гарга
Энд бүхэн үнэн Гэхдээ эрчүүд эхээс ийм төрөөгүй Тэднийг насанд хүрэхэд нь хүүхнүүд ийм болгосон Тэр хүүхнүүдийг эрчүүд эр хүнийг үзэн яддаг болгосон Тэр эрчүүдийг бас л хүүхнүүд эм хүнийг үзэн яддаг болгосон Ингээд хэн хэнийг хэзээ ийм муухай сэтгэлтэй болгосныг хөөгөөд байвал 1938 оноос эхэлсэн байдаг юм Гэхдээ энэ бол эр хүний ч эм хүний ч буруу биш юм байна Энэ бол хүүхнүүд та нарын эр хүнтэй харьцахдаа баримталдаг / эр хүн эм хүнийг дарладаг / гэдэг Коммунист үзлийн эцсийн үр дүн байгаа юм Одоо та үүнээс хойш эрчүүдийг эм хүнийг үзэн яддаг болгоно Энэ тоо хэд ч байж болно Тэдгээр эрчүүд өөр олон охид хүүхнүүдийг эр хүнийг үзэн яддаг болгоно Үүнийг сайн мэдэхийг хүсвэл Has_0514 хаягаар бичээрэй
За даа чи л нэг зүйл буруу хийгээд байх шиг байна. Миний бодлоор ихэнхи эр хүн чинь магтаалд дургүй байдаг юм, Бас чи чинь харсан хүн болгондоо дурладаг романтик маягийн хүн юм шиг байна. Одоо өөрийнхөө байгааг ил гаргаж сурах хэрэгтэй эрэгтэй хүн чинь чин сэтгэлээсээ ярьж чадаж байгаа бүсгүйчүүдэд их дуртай (хайртай) байдаг юм. Нэг юмийг бас ихолон дахин нуршаад байвал бас амархан залхадаг юм. За тэгээд хэлээд байвал хүн болгон өөр болохоор олон юм хэлэх гээд байна. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол чи найз залуучуудаа ямар нэгэн байдлаар залхаагаад байгаа юм биш байгаа гэж хэлэх гэсэн юм. Битгий нуу илэн далангүй байж сур.
Миний санаа буруу байж ч магад яагаад гэвэл хүн болгон өөр өөр.
urdhaa l hiigeed zow bodoltoi yawjii l daa yun ih yum bodoj hvsej morooddogiin chinii moroodoj bgaa ter gvndvvgvi er hvn chini mayag gedeg yumiig olj hardaggui bgaagaaraa bgaad taalagdsan hvntei l niildgii sh dee yun seeten hayah mayaglah
onoodor minii 10 jiliin oi.(shine amidral ehleye geed gadaad yavsnii) Bur sariin omnoos (huuchin passportoo
uhaj bgaad ene odriig olson) ene odor boloosoi geed hoorood bsnaa onoodor tag martaj,(bi ontsgoi odor torson ch
torson odroo temdegledeggui busdiinhiig ch temdegledeggui, harin ene odriig huleegeed l blaa) Saya hair durlaliin
kino uzej suuj bgaad sanaandgui hairtai bsan hunee bodood internetees haisan, medeelel n garaad irlee. Uunii
daraa genet onoodor huleesen 10 jiliin oi gedgiig sanalaa. Tsag hugatsaag 10 jileer uhraaval 4 doloo honogiin daraa ter irj nadad ooriigoo taniltsuulj (busad humuus shig utasnii dugaar ner ch asuuhgui ooriinhigoo ch ogohgui esvel chi minii ex-tei adil haragdaad bna naiz bolooch ch gehguigeer, zovhon mash sergelneer ooriigoo bna gedgiig haruulj bsan) bsan. Harin margaash yum uu nogoodor namaig ter jijighen 6 nastai europe jaal huutei togloj bh-iig anh harah bj magad. Shine gazar ireed bair hooson evgui sanagdaad untahaas busad uyed bi bainga gaduur esvel door 0 davhart ter jaal huutei toglodog bsan. Onoodor haalttai zurgiig n argalaad uzchihlee, oorchlogdjee, Nudnees busad n. Haraad setgel maani uridiinh shigee tegtlee hodolsongui uilsan ch ugui, Nulims ch garahgui, Omno n sanaad zurgiig n haranguutaa uildag bsan uchraas horiglood zurgiig tsoojlood huuchin HD deer orhichihson. Odoo boltol minii neej ogson eMail hayagtai bgaag medlee. Nuuts ugiig n ch bi medne, bi neej ogson bolhoor. Nuuts ugee oorchil geheer hereggui gedeg bsan. Gehdee bi shudarga hun bolhoor hezee ch tiishee shagaij uzeegui, Ter ch gesen shudargaduu. Onoodor ashgui zurhnii sharh anij gedgee medlee. Suuliin neg jild taniltsah huudsuudaar bas zun bolomjiin humuustei taniltssan ch bi uridiinh shigee ineed aldaad hentei ch hamaagui yaridag hun bish bolson bj, Humuusiig bi yag ene emegtei shig ooroo tulhdeg. aigaad.
hehe
Mongol er baar buudaldd bnaaa tendeeesss haidoo kkk
Mongol er baar buudaldd bnaaa tendeeesss haidoo kkk
Mongol er baar buudaldd bnaaa tendeeesss haidoo kkk
Mongol er baar buudaldd bnaaa tendeeesss haidoo kkk
Mongol er baar buudaldd bnaaa tendeeesss haidoo kkk
Sain zaluus bgoo doo. Heterhii hashirlaad asuudliig bur tomruulaad bna da. Sain zaluu bdag l yum bna lee. Burhan min saihan hani zayasand thanks.
Би эр хүнд итгэлгүй болчлоо, Монголын сайн сайхан залуус хаана байна гэж бүтэлгүйтсэн хайрыхаа бүх бурууг эрчүүддээ тохож сууснаас өөрөө өөртөө нэг анализ хийх цаг ирсэн юм биш үү?
Ганц нэг хүнд гомдоод больсон бол тэр залууд буруу өгөхсөн. Тэгтэл чинийх арай биш юмаа ойролцоогоор 2,3 залуу чамд амьдралыхаа нэг хэсгээс зарцуулахаас татгалзсан гэж бодохоор өөрт чинь учир байгаа гэж чамд бодогдохгүй байна гэжүү? Бусдаас бурууг эхэлж эрдэг нь хүний зан, гэхдээ бас өөрөө өөртөө дүгнэлт хийж сурах хэрэгтэй шүү.
За тэгээд хүсэхэд хясдаг хорвоо шүү дээ, нэг л өдөр өөртөө тохирсон хостойгоо тааралдах болно. Чамд амжилт хүсье
dandaa muu hun gj bdagui yum l da tsag ni bloogui yum blgui gj bdoj ybdag yum l da sain yabna gdeg sanaanih shuu hunuus mini
dandaa muu hun gj bdagui yum l da tsag ni bloogui yum blgui gj bdoj ybdag yum l da sain yabna gdeg sanaanih shuu hunuus mini
dandaa muu hun gj bdagui yum l da tsag ni bloogui yum blgui gj bdoj ybdag yum l da sain yabna gdeg sanaanih shuu hunuus mini
dandaa muu hun gj bdagui yum l da tsag ni bloogui yum blgui gj bdoj ybdag yum l da sain yabna gdeg sanaanih shuu hunuus mini
dandaa muu hun gj bdagui yum l da tsag ni bloogui yum blgui gj bdoj ybdag yum l da sain yabna gdeg sanaanih shuu hunuus mini
er ni bug uuriin gsen tolgoigui yumuu dandaa hunees asuuh yum
hun amidraldaa heg l udaa uneneesee huniig hairladag.harin busdiig ni hairlah gej orolddog bhaa
durlaal ,sharahlaal yvj l bai l da tegeel ayndaan anzaaraagui bhad chin goe goe yum bolno shte, yundaa aidiin be. tertee tergui gants l amidrah horvood uuriiguu ali boloh baga zovoohiig l bod. chi ih yum boddog , aimhai shanalamtgai hun yum shig bna
manpro876@yahoo.com addddddddd
Barag l bi uym da gehdee bi chamaas iluu gutarsan iluu zovlon uzsen dahin hezee ch er hyntei holbogdohgui ohindoo l anhaaral halamj tavin amidrana gej shiidsen baital husseneer boldoggui horvoo harin jinhene er hunlig ooroo ilgeechihdeg uym bn lee gehdee bi buh zuil deer unench bh zarchimiig baridag bsan min nadad jargaltai ene amidraliig beleglesen gej itgedeg bi odoo hanidaa hairtai magad nad shig 14jil zovohguigeer hairtaigaa uchirna chamd amjilt
Bi bas alone bnoo erjuud min Hn bnaaa
aa diimuu
чамайг тэр залуу эр хүнд итгэлгүй болголоо Чи удахгүй өөр нэг залууг эм хүнд итгэлгүй үзэн яддаг болгоно Тэр залууг өөр нэг хүүхэн эм хүнд итгэлгүй болгож ээ Тэр хүүхнийг бас нэг эр эр хүнд итгэлгүй болгосон Өнөөдөр монголд эр эм хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй ингэж бие биенийгээ халдварт өвчин мэт хорлож байдаг ба энэ явдал 1938 оноос эхэлсэн бөгөөд үүнийг хэн хэрхэн хэрэгжүүлсэн тухай Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг номонд бичсэн байгааг би саяхан олж уншсан
chamd oldokhgvi nasaaaraa gantsaaaraa yawn zsa eu tegeed asramjiin gazar yasaa tawin medwvv
huduuguur zunduul bgashde
CHI SEX HIIJ CHADDAGGUI YUM BN
chinii heldeg yag zuv, iim l bolchood baigaamdaa, unuu margaashiig ungruuh yamarch ireeduigui hair setgelgui hungumsug haritsaa moodond orood baina. gutarmaar hun gedeg chini setgeliin amitan setgelee hairaar tejeej tetgel gereltej yavmaar baishdee, daanch alga…..
эр хүн болгон адилгүй шүү дээ би нөхөртэйгээ хар багасаа л нэг ангид сурч тоглож одоо амьдралаа зохиогоод 2жил болж байна бид 2-ын хайран дундаас хөөрхөн хүү минь мэндэлсэн бид 3 сайхан л амьдарч байна.хамгийн гол нь тэвчээр ухаан ганцхан чамаас шалтгаална хө чамд амжилт хүсье.
Охид минь ээ. Энэ өдрийн мэнд хүргэе?
Эрчүүд эрчүүд л гэнэ, өөрийнхөө толгой дээрх өвсөө харж сураа. Эхлээд би гэдэг БИЕ хүнээ бэлтгэ, БИ гэж үүсгэсний дараа хэзээ болзоонд явах вэ? Хэнтэй явах вэ? Яаж явалдах вэ? гээд, толгой өвдтгөөд байгаа асуудлууд чинь цэгцэрнээ.
БИ гэдэг БИЕ хүнээ бэлтгэх хэрэгтэйг эхлээд ойлгоо.
Түүний дараа, надад бараг сургааль хэлэх хэмжээнд хүрнээ.
Залуу нас сайхан шүү. Болзоонд гарахдаа БИ гэж хэн билээ гэдгээ ухаар… Дараа нь…
Bi er hvnii huwid tiimee svvliin vyd erchvvd untah hvsleer l baidag boljdee bi l huwidaa bvtehgvi hairtai uchirsnaas hoish dahij hvniig hairlaagvi zuwhun biyiin hvsleel boddog bolson nadad bol bvh emegteichvvd adilhan
hi zuerdee hzee ngn tsagt oldjil taaraa zugeerl setgeldee niitseh hen negniig olj chdgui bgan oloh bolomjiig uurtuu ch olgohgui bn shuu dee ene bichseneer chin bol
Zaluu xaluun nasnii Atar ongon xairaar biesee xairlax Setgeliin tenxeegui boloo yu daa. Shine ue gedeg yamagt urd ueiin sain saixniig iluu ongolog chimegtei bolgodog yum shuu dee.
Ta nar min jooxon tevcheertei baival yasan yum bee. Yu yunii yuxgui untaj xevtex bogs boor bolox yum.
Anxnii xair chin on jiliin urdtad ulam ixeer ijilden dasax xani chin baidag yum shuu dee.
Busad ni bol zaluu nasnii genen shoxoorxol baidag yum daa.
Durlaj xairlaad, xanilj jargana gej chuxaliin chuxal az jargal yum shuu.