Хөсөр хаягдсан хүүхдүүдээ яах вэ?

Төрүүлж өсгөсөн үрээ орхидог “хөхөө” бүсгүйчүүдийн талаар бид бишгүйдээ л нэг ярьж, бичдэг. Харин орхиод явсан үрсийг нь өсгөөд өгчих газар ч үгүй улс гэж бас байх юм. Өнчин хүүхдийг харж, хамгаалдаг зөндөө асрамжийн газар бий шүү дээ гэж уншигч авхай та бодож мэднэ. Гэхдээ энд өнчдийн асрахын тухай биш сэтгэцийн өвчтэй, саажилттай, тахир дутуу бяцхан үрсийн асрах газрын талаар ярьж байна. 

Асрах газар биш юм аа гэхэд “хоргодох” байр ч байхгүй Монгол Улсын талаар бичиж байна. Тэгсэн хэрнээ жил бүр төрөлхийн гажиг, согогтой хүүхэд төрөх нь ихэсч, оюуны хомсдолтой, элдэв өвчин эмгэгтэй хүүхдүүд төрж байгааг өдөр, шөнөгүй ярих.

Нэгэнт төрж байгаа нь ойлгомжтойгоос цааш дараагийн алхамыг авч, хэрэгжүүлэх нь зөв баймаар.

Одоогийн байдлаар манай улсад эцэг, эхдээ хаягдсан 0-3 настнуудыг халамжилдаг ганцхан газар байдаг нь Нялхсын клиник сувилал юм. Хэдийгээр эрүүл саруул хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй бусадтай нь хамт өсгөх нь зохимжгүй ч өнөөх монголчилдог араншингаараа нөхцөл, боломжиндоо тааруулаад л үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тэр. Тэгээд ч хөхөө өвлийн хүйтэнд эцэг, эхдээ хаягдсан бяцхан үрсийг ямар гудамжинд орхилтой нь биш авахаас өөр аргагүй.

Одоогийн байдлаар тус төвд 5-12 насны есөн хүүхэд байгаа бөгөөд мэдээж нас нь хэтэрч, дүү нартайгаа хамт байхад “томдох” болсон учир өөр газарт шилжүүлэх шаардлагатай байгаа юм билээ. Гэвч тэднийг авах дараагийн шатны байгууллага, эмнэлэг, асрах газар байхгүй учраас 0-3 насны бяцхан дүү нартайгаа хамт өсч, бойжиж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд ч яахав Нялхсын клиник сувилалд өсч, бойждог юм байж. Гэтэл төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй, оюуны хомсдолтой хүүхдүүдээ яах вэ? Тэднийг эцэг, эх нь гудамжинд орхичихдог. Улмаар цагдаа нар олдог боловч Нялхсын клиник сувилалд эсвэл СЭСҮТ-д шилжүүлдэг байна. Согтуурч, танхайрсан этгээдүүдийг яая гэж байгаа цагдаа нар мэдээж сэтгэцийн өвчтэй хүүхдүүдтэй зууралдахгүй нь мэдээж. Зууралдах гэсэн ч боломж байхгүй юм чинь дараагийн шатны хүлээж авах байгууллагад нь шилжүүлэхээс аргагүй. Улмаар 0-3 насны хүүхдүүдийг Нялхсын клиник сувилал авч, томчуудыг нь СЭСҮТ-д шилжүүлдэг. Харамсалтай нь СЭСҮТ-д тэднийг эмчлэх ганцхан тасаг бий. Тэр нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тасаг буюу Хүүхэд өсвөр үеийн тасаг юм. Мэдээж энд ор, дэрнээс эхлээд эмч, сувилагч нарын тоо хаанаа ч хүрэлцэхгүй.

Гэтэл жил бүр хүнд хэлбэрийн оюуны хомсдол, тархины саажилттай хүүхдүүд нэмэгдэж байгаа аж. Харамсалтай нь 20-25 хүүхдийн дунд ганцхан сувилагч, асрагч үйлчилдэг. Мэдээж тэднийг эцэг, эх нь тоодоггүй бөгөөд 11 настайдаа ирсэн 27-той залуу ч байдаг аж. Хамгийн хэцүү нь тархины саажилттай хүүхдүүдийг хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой бусадтай нь хамт эмчлэхэд маш хүндрэлтэй байдаг бөгөөд эмчилгээ, асаргаа бүгд өөр байдаг юм байна.

Хэдийгээр төрүүлсэн эцэг, эхийнх нь өмнөөс төр хариуцлага хүлээх ёсгүй ч хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн ирээдүйн эзэд өсч, бойжиж байгаа мартах учиргүй.

Уул уурхайгаас олсон орлогоороо ганц сувилал, цэцэрлэг, асрах газар байгуулчихаж болохгүй гэж үү. Хэдийгээр бид пицца нь түргэнээсээ хурдан ирдэг нийгэмд амьдарч байгаа ч хүн чанараа гээх учиргүй билээ. Цэнгээний газар, зочид буудал барихад олддог газар өвчтэй хүүхдүүдэд олдохгүй гэж үү? Хэн нэгэн авлигачны нөмрөх булган дээлний мөнгө эцэг, эхдээ хаягдсан тэдэнд хүртэхгүй юм уу?

Х.Өнөржаргал

23 Comments

  1. gerlee says:

    bi hvvhed orgoj awah gej bgaan yaaj orgoj awah tuhai medeh hvn bwal tuslaach eswel hvvhdee orgvvleh gj bgaa hvn bwal holboo bariach

  2. gerlee says:

    engej hvvhdee hayj bhaar hvnd ogooch

  3. mulan says:

    neeree uneheer zov bıchıjee. hervee boldog bol onorjargalaa chi uunii toloo buh niitiig hamarsan ayn yvuulaad buh baiguullaga huvi humuus bolomjooroo handiv ogoh bolomjiig neej ogvol sain l bna. gadaadad bgaa humuustee sain duulgaarai. bid ekh orondoo heregtei ymar ch zov zuiliig demjihed belen bdag yum shuu.

  4. id says:

    Adiya geed bga pizda mine chi yu geed hutsaad bgaa novsh ve chamshig muu seesnii suw nuudiin hiij bgaa ajil za yu ymarch gem buruugui tsetseg tsevrvv shig huuheded yumarch  buruu baihgui lalariin sheesnii sovoo amaa tataj yvaarai ologchin novsh mine     iin 

  5. 12 says:

    ooroo shees booljis blhooroo yamarch buruugui nyalh huuhduudiig ingej heldeg tarhiny turaal bn da, cham shig hog shaaruudiig ustgald l oruulah heregtei bgam da

  6. adiya6767 says:

    shees bol sheesh sh dee yah geed baidag yum.bi bol booljsoo doloohgui ee.doloogoochgui 

  7. gerelee says:

    Yg hvvhed orgoj avah geheer olddoggui l yum bnaleeshdee oldsonch ogdoggui 

  8. amidral says:

    mgloor duuren huhuu aav eej nar yaana da yaana, zavhairaad l btsgaadag hezee neg ger buliin utga uchir gedgee oilgotsgooh yum bol doo, huuhed gedgiig sananii zorgooroo l turuulj haytsgaana neg huni ireedui yamar boloh ni ogthon ch hamaagui, huhuu aav eej nar erthen uhaaraisai daa

  9. ЭХ ХҮН says:

    хүүхэд өргөж авийл даа хаанаас яаж очиж авдаг талаар бичээрэй 1 ч гэсэн хүүхдэд гэр бүлийн амидрал мэдрүүлий

  10. ex xun says:

    xuuxed urguj avii yaj avax uu tuslaach 1 ch gesen xuuxed ej aavtai bolog l doo

  11. Bundan says:

    urgiin gajigiin shinjilgee sain hiideg bolmoor ym gadaadiin orond bol ter shinjilgeeg mash sain hiideg shde manaih tegdeg bolmoor ym tegj bj eruul saruul hun huleej avna bizde ter eruul mendiin said n gadaad dotood ih yvdag bizde iim ym medehgui bn gj bmaargui ym da

  12. khaliuk says:

    Tom setgej, tom yarij, tom bvteen baiguulalt hiideg Tomchuudaa gej ….

  13. khaliuk says:

    xoxoo bvsgvichvvd genvv bolij vz ta nar zvgeer deer bgaa 76 aas hed ni eregtei  bna, tednii hed ni anhnii ger bvl vr hvvhdee orhij heden nasaar dvv hvvhnvvdtei suusan,  gaihuulsan yawjiina harchih toolchih za yu . Ene hetsvv ved hamgiin mundag ni gej songogdson hamgiin bololtsootoi lidervvd ni  ooriinhoo ervvl vr hvvhdeesee tatgalzaj hariutslagaa uhamsarlahgvi, aij ichihgvi bainashdee Yuun ter Mongol ulsiihaa irgen busdiin tahir dutuu hvvhed iin toloo asramj suwilal anhaaral tawih wee oilgomjtoishdee. 

  14. Mongolbusgui says:

    Онгорсон их хурлын гишууд оорсдоо 3тэрбум тогрог тус буртээ хуваарилж  тойрог бурт юм байгуул  гэсэн биш шуу.уул нь  иймэрхуу юманд зарцуулсан бол болох байж дээ.ард тумэн минь нуд чихээ онгорхой байлгаж 76 луйварчдыг гарах гарцгуй хянаасай.яагаад алдаа эсвэл болохгуй шийдвэр болгонд жагсаж болохгуй гэж.эсвэл шаардлага хургуулж бай 

  15. sarnai says:

    holland oros bol jisheelbel DAUNII uvchin  komputeriin onoshilgoogoor ert onoshlood eswel DNK.n shinjilgeegeer heldeg shyy dee ,manai eryyl mendiin yam tur zasag uudtei tolgoitoi gesen hyn alga bna shyy dee

  16. sarnai says:

    er ni jiremselelt belgiin zamiin uvchnuus hamgaalah naad zahiin argiig heleed uguh emch eceg eh telewiz baihgyi bna shyy dee,hervee yr hyyhed yaduu amidrald usuj zoduur haraal heryyl dund usuh bol jiremsen boloh tuhai bodoh bish harin hamgaalah heregtei shyy dee,yadaj hamgaalah arga hereglej baival yaasan yum be tegvel eceg ehgyi hyyhed yuu gej garah yum,jiremsleltees hamgaalah em belgevch emegtei chyydiin emch ynegyi taraaj baigaa heveer shyy dee,untaj hevteh bolohooroo ichehgyi baij uuriiguu ersdelees hamgaalah zyilee icheed avch chaddaggyi mongol zan shyy dee uur uls ene evropt aihtar baih yum er emgyi zaluuchuud hyrtel 

  17. man says:

    gedesend ni onoshloj boldgui yum baihda , ur huuhde unchruulj haydag amitnaas dor huuhnuud olon bish ch bas tsuuhun ch bish.

  18. Дурлалийн.золиос says:

    Сэтгэл эмзэглэж байна 
    Харь орон биш шүү дээ 
    Бидний л адил хүүхдүүд 
    Бид ч жоохон байсан бид хайрлуулж өссөн 
    Энэ жоохон хүүхдүүдэд эхийн хайр хүрэгхгүй гэж бодхоор нулимс өөрийн эрхгүй урсаж байна 
    Монголдоо хайртай хэн бүхэн Монголоо аврая 
    76 гэлтгүй өөрсдөө Улсдаа хэрэгтэй хүн болж зогсоохгүй бол тэднийг харж байтал үс цайна !!!

  19. unshaarai says:

    gadniihniig duuriahdaa manaihan ih sain ch sain zuiliig ni duuraih ni ih hovor. jiremsenii 20 doloo hnogt ni ehod une tolborgui harah heregtei tegeed tahir dutuu boloh busad eremdeg zuil ni todorhoi haragdah tul toruulehgui baih talaas ni arga hemjee avch baival yasiin be. negent torson huuhduudiig yah ve suvilal gej baihaar torhoos ni omno arga hemjee avch baival zugeer bishuu? ehchuud oorsdoo eruul huuhed toruuleh talaar iluu ih medlegtei baimaar baina shuu

  20. Naran says:

    Ургийн гажиг согогийг маш эрт илрүүлж нийгэмд аль болох эрүүл хүн хүлээж авмаар байна. Нэгэнт төрчихсөн тэр өрөвдмөөр жаахан хүүхдүүд ямар ч буруугүй гэхдээ тэд энэ дэлхийд тэгж зовж зүдэрч амьдрах, хайр халамжийг мэдрэхгүй байна гэдэг ямар аймшигтай юм бэ. Замбараагүй архидалт, бэлгийн замын халварт өвчний хамгийн эцсийн хохирогчид нь ийм хүүхдүүд л болж байна. Ирээдүйгээ хайрлах юмсан

  21. Anonymous says:

    76 abilgachidaas mungiig n garguulaad asramjiin gazar bariulaya xumuusee demjeerei

  22. Anonymous says:

    76 abilgachidaas mungiig n garguulaad asramjiin gazar bariulaya xumuusee demjeerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.