Мастрихт хотын оршин суугч Эд Губен 42 насандаа 90 хүүхдийн эцэг болжээ. Тэрээр сард хүүхэдтэй болохыг хүссэн 15 орон орны эмэгтэйчүүдээс санал авдаг аж. Түүний замын зардал болон хоол хүнсийг л хангахыг хүсдэг бөгөөд “ажлын хөлс” авдаггүй гэнэ. Хэрэв удаан хугацаанд байрлах шаардлагатай бол түүний байрны мөнгийг төлөх ёстой. Түүнээс хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80 хувь нь эрүүл хүүхэд төрүүлдэг аж.
Губен өөрийн “ажлаа” 34 насандаа эхэлсэн. Тэр хүртэл Губен дотно харилцаанд орж байгаагүй бөгөөд ээж, эгч хоёртойгоо амьдарч байжээ. Хувь заяагаа өөрчлөхийг хүсэн үрийн шингэнээ биологийн шинжилгээнд өгч, хүүхэдтэй болохыг хүссэн эмэггэйчүүдтэй онлайнаар холбогдож эхэлсэн аж. Үйлчлүүлэгчидтэйгээ “Хүүхдэд санхүүгийн болон эд материалын туслалцаа үзүүлэхгүй” гэсэн утгатай гэрээ байгуулдаг гэнэ.
Одоогийн байдлаар Губен 45 охин, 35 хүүгийн эцэг. Ойрын хугацаанд 10 эмэгтэй түүний хүүхдийг төрүүлэх юм байна. Тэр хэлэхдээ “Нэг шил үрийн шингэнийг бараг 8000 доллараар авдаг бол би үнэгүй өгдөг. Учир нь би сайн үйл хийж, хүмүүсийг аз жаргалтай болгохыг хүсэж байна. Би найз охинтой. Тэр маань энэ ажлыг ихэд дэмждэг” хэмээн ярьжээ. Эд Губен хүүхэд хүссэн эмэгтэйд туслахаасаа өмнө танилцаж, сайн ээж болж чадах эсэхийг судалсны эцэст хүүхэдтэй болгодог гэнэ. Тэрээр зарим хүүхдээ эргэж очдог аж.
10 Comments
medexguie@yahoo gesen hayagaar burtguuleed iim uilchilgee avaarai
Hund gar uu
Uhaantai,ev tegsh zaluugaas boloh l um.
husvel iim tuslamj uzuulj boloh yum. hamgiin gol ni bi udam saitai eruul chiireg er hun shuu medeej uhaalag saihan busguid shuu de
iim tsarai muutai geniin oorchlolttei torhtei ymnii huuhdiig yg oortein taarsan l awgai gargaj suuna da
urjliin mal bishdee ymr
He is so ugly,wonder who would have chosen him to be the father of her child.
naanaa huuhduud ni hoorondoo suuj balrah bii de kk, gadaaduud tgd uyeluud c suugd bdiin chini toohguim boluu :p,