10 сарын 10 цаазаар авах ялын эсрэг олон улсын өдөр. Хүний эрхийг хамгийн дээд хэлбэрээр зөрчдлөг энэ ялыг халах хөдөлгөөнд Монгол Улс нэгдэн орсныг Монгол Улсын Ерөнхийлөгч зарласан. Гэхдээ ийм ял оноох заалт Монгол Улсын Эрүүгийн хуульд хэвээр байсаар байгаа.
Энэ өдрийг тохиолдуулан хүн төрөлхтний хэрэглэж байсан цаазаар авах ялыг хэрэгжүүлж байсан хэлбэрүүдийн талаар уншигчиддаа хүргэж байна.
Хүн төрөлхтөн гэмтнийг гэсгээн цээрлүүлэх хамгийн дээд хэлбэр нь цаазаар авах. Эртнээс улбаатай энэ ялыг улс үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө гүйцэтгэж байсан ч дэлхий даяараа түгсэн хэдэн хэлбэр байна. Гэхдээ аль нь ч байсан хамгийн харгис хатуу болохыг дараах мэдээллээс та харах болно.
1. Толгойг нь авах
Гэмтний толгойг авдаг цаазын энэ аргыг сэлэм, сүх, хутга гээд төрөл бүрийн гүйцэтгэдэг байсан бол сүүлдээ францад Гильотины бүтээсэн машин ашигладаг болж. Толгойг нь авсны дараа хүний нүд чих 10 секунд ажилласаар байдаг гэж үздэг.
2. Дүүжлэх
Олсоор хүний амьсгалыг боогдуулахад ухаан алддаг ч артерийн судас нь бүрэн хаагдахгүй нэг хэсэгтээ балартаж дараа нь нас бардаг байна. Англид дүүжлэх ялыг арай өөрөөр хүнийг хүзүүгээр нь оосорлоод өндрөөс түлхдэг байсан тохиолдол бий. Ингэхэд хүзүү нь мултарч арай хурдан нас нөгчдөг байсан гэнэ. Бас л англид “уналтын албан ёсны хүснэгт” гэж байсан гэнэ. Энэ нь ялтны жингээс хамаарч олсны уртыг сонгодог байж. Манай гариг дээр хамгийн сүүлд Саддам Хуссейныг дүүжилсэн билээ.
3. Дөрвөн мөчийг нь цавчих
Хамгийн хүнд гэмт хэрэгтэнд оноодог хамгийн харгис цааз. Гэмтнийг тусгай бандан дээр дээш харуулан хэвтүүлж, том сүх, илдээр мөч мөчөөр нь цавчиж хэдэн хэсэг болгож цаазалдаг байж.
4. Дугуйд тээрэмдэх
Дундад зуунд ихэд дэлгэрсэн цааз. Хэрэгтнийг дугуйд юм ууу, загалмайд дээш нь харуулан хүлж хөдөлгөөнгүй бэхлээд эргэлдүүлэх үед төмөр бороохой барьсан зандалчин хаа таарсан газар нь цохиж ясыг нь хугачдаг гэнэ. Хамгийн сүүлд их биед нь бцохиж амийг нь тасалдаг, хэрэгтнийг удаан тарчлаадгаараа дөрвөн мөчийг нь тасалдагтай төстэй.
5. Түүдэгт шатаах
Католик сүм хийдийн их гэсгээлтийн үед ихэд дэлгэрсэн цааз. Зөвхөн Испанид гэхэд л 32 мянган хүнийг шатааж байсан баримт бий. Энэ нь цус урсгахгүй галын дөлөнд сэтгэл санааг ариусгана гэсэн утгатай. Шинжлэх ухаанч Жоржано Бруно, 100 жилийн дайны алдарт удирдагч Жанна д Арк нарыг шатааж байсан.
6. Гадсаар сүлбэх
Дээш харуулсан том гадсанд сүлбэж алах энэ ялыг 18 дугаар зуун хүртэл Запорожийн хасгууд хэрэглэж байж. Улмаар европт дэлгэрч Шведэд их хэрэглэж байжээ. Цус их алдаж удаан хугацаагаар тарчилж нас нөгчдөг хэрцгий ял. Румынд бүр эмэгтэйчүүдийг ингэж цаазалж байсан баримт бий.
7. Хавирганаас нь дүүжлэх
Төмөр дэгээгээр хавирганаас нь дүүжилж хороох арга. Хэрэгтэн цус алдаж хэдэн өдөр тарчилж нас бардаг. Хэрэгтнийг сулрахаас сэргийлж гарыг нь хүлнэ. Мөн л Запорожийн хасгууд их хэрэглэж байсан, Запорожийн сечийг үндэслэгч Дмитрий Вишневецкийг ингэж цаазалсан гэсэн домог бий.
8. Араатанд хаяж өгөх
Эртний дэлхий дахинд газар сайгүй ихэд дэлгэрсэн арга. Газар газарт өөр өрийн онцлогоос шалтгаалаад матар, арслан, баавгай, аварга загас, шоргоолжинд хаяж өгдөг байсан гэдэг.
9. Амьдаар нь оршуулах
Христийн цаазын нэг хэлбэр. Дундад зууны Италид алуурчдыг ингэж цаазалдаг байж. Орост ч гэсэн XYII-XYII зуунднөхрөө алсан эмэгтэйчүүдийг амьдаар нь оршуулдаг байжээ.
10. Цовдлох
Модон загалмайд гар хөлийг нь хадаасаар хадах юм уу олсоор хүлж цаазлах. Иисус Христийг ингэж цаазалсан. Бүхий л биеийг гар нь даадаг учраас амьсгалын эрхтнүүд нь ажилгүй болж булчин шөрмөс нь сунан удаан хугацаагаар тарчилна. Дотуур цас алдаж амь нь тасардаг.
Өшөө сонирхолтой мэдээллүүдийг www.assa.mn-c уншаарай
8 Comments
manai 9 n eruu tulgah yl bol buur tasarhai tamlalt shuu dee
сайтынханд зөвхөн сексээ зовлонгоо нийтэлж байгаачээ Үүнийг чинь хүүхдүүд үзэж л байгаа шүү дээ
er ni ene tsaaz ene ter bol dandaa l shashin shutlegtei holbootoi bh yum ( deer ued )…
ene shashinii nuhduud amar amgalang bish dain dajin urnuulseer bgad taardag bjdee huurhii…
cekc сайт биздээ. эсвэл…
ene ymarch hereggv medeelel bna da harin
Халаасан гадсан дээр суулгах, бэлэг эрхтнээс нь хагацаах, нүдийг сохлох зэрэг ял шийтгэл байсан гэж гардаг. Үнэхээр аймшигтай, яаж ийм төрсөнгүй вэ?
Delhi sununu ged humusin tarhi ugagad baiga novshnudig ingej tsazalval taarna
ymar zawaan ym bee oi gutchihlaa.Heden odor hool orhoorgui ym uzchihlee.Naadhiig chin huuhduud sawaaguiteed uzej l baigaa da .