Гэрлэхийн өмнөх болон гэр бүлээс гадуурх секс

Гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орох эсэх талаар нийгэм тус бүр харилцан адилгүй журам баримталдаг. Гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орохыг зөвшөөрдөг төдийгүй сайшаан дэмждэгийн нэг жишээг Дорнод Полинезийн Маркуэсанс ястнуудаас ажиглаж болох аж. Тэдний охид хөвгүүд нь бэлгийн бойжилтынхоо үед олон удаа бэлгийн хавьталд орсон байдаг. Тэд анхны хавьтлыг 30-40 насны хүнтэй үйлдсэн байх ёстой бөгөөд охин нь олон хүнтэй хавьтсан бол эх нь ихэд сэтгэл ханамжтай байдаг байна. Харин тэд нэлээд хожуу гэрлэдэг ажээ.

Тэгвэл үүний эерэг нэг жишээг Шивагийн египетчүүдээс харж болох ажээ. Тэд 7-8 настай охидын хэлүүг тайрдаг нь бэлгийн хавьтлын үед дур ханах боломжийг нь багасгах, ер нь бэлгийн хавьталд орохыг багасгах гэсэнтэй холбоотой байна. Тэд гэрлээгүй байхдаа бэлгийн хавьталд орохыг гэр бүлийн шившиг гэж үздэг. Иймээс ихэнхдээ 12-13 насанд нь гэрлүүлдэг ажээ.

Манай улсад гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орж болох эсэх талаар хүмүүс ямар үзэл бодолтойг судалсан судалгаа байдаггүй. Гэхдээ дээр дурдсан хоёр жишээ шиг хэт туйлширсан үзэл баримтлал байдаггүй гэвэл уншигч та ч гэсэн зөвшөөрөх биз ээ. 2000 оны байдлаар анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэйчүүдийн хувьд 25.7, эмэгтэйчүүдийн хувьд 23.7 байсан байна. Харин 17-18 насныхны 34,5 хувь нь бэлгийн хавьталд орсон байдаг гэдгээс үзэхэд манай улсын хүн амын цөөнгүй хувь нь гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орчихдог гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

Харин гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орохыг ихэнх соёл иргэншилд сайшаадаггүй. Тухайлбал, судалгаанд хамрагдсан улс үңдэстний 74 хувьд гэр бүлийн хосууд хоёулаа, эсвэл аль нэг нь гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орохыг хориглодог болохыг нэгэн судалгаагаар нотолжээ. Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хүлээн зөвшөөрдөг зарим нийгэмд ч зохицуулалт хийх шаардлагатай байдгаас гадна зарим нь үүнийг зөвхөн нөхөрт нь зөвшөөрч, эхнэрт нь хориглох нь түгээмэл байжээ.

Африкийн зарим соёлд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг эрчүүдэд “зөвшөөрдөг” нь ХДХБ-ийн халдвар өргөн тархах гол нөхцөл болсон гэж үздэг.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

3 Comments

  1. zorigtbaatar says:

    NOVSH GEJ URD BOON ZALUUTAI YAKHANDAJ YAKHANDAJ YAVCHAAD YAJ NOKHORT GARNA GEJ BODDOG BN AA

  2. B says:

    HI, ehnertei bayan erchuudiin nuuts amrag bolno.
    Utas 96012477

  3. Online SexShop —> ww w.sexshop . sr .m n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.